Хичээлийн шинэ жил хаяанд ирээд байна. Эдгээр өдрүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл хаа сайгүй өрнөж байна. Багануур дүүргийн хувьд хичээлийн шинэ жилийн нээлтийг “Амжилтаа ахиулъя” уриан дор 9 дүгээр сарын нэгний өдөр Д.Нацагдоржийн төв талбайд өглөөний 8 цагаас хийхээр төлөвлөж байна. Нээлтэд дүүргийн Засаг дарга М.гончигжав болон бусад удирдлагууд оролцохоос гадна авъяаслаг сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулна. Ингэхдээ дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа ЕБС,СӨБ-ууд нэгдсэн байдлаар хийх бөгөөд одоогоор бэлтгэл ажил хангагдаж байна. 8 цагт хичээлийн шинэ жилийн нээлт болох бол 9.00 – 9.40-т “Монголын Нууц товчоо” хичээлийг заах юм байна. Харин өдрийн 14 цагаас багш нарын бага хурал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн 9 дүгээр сарын нэгэнд Монголын үндэсний олон нийтийн телевизээр хичээл заадаг уламжлалтай. Энэ жил “Хуулийн засаглалд хүүхдийн оролцоо” сэдвээр 10 цагаас хичээл заах юм байна.