Хөдөлмөрийн төв бирж, Ажил мэргэжлийн үндэсний
зөвлөхүүдийн холбооноос хамтран зохион байгуулдаг Ажил мэргэжлийнчигбаримжааолгохзөвлөхбэлтгэхсургалт2013 оны 08 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд амжилттай
болж өндөрлөлөө.
Сургалтад хөдөлмөрийн хувийн бирж, тэргэнцэртэй иргэдийн холбоо, төрийн бус байгууллагын нийт 20 хүн хамрагдсан.
Сургалтыг үндсэн хөтөлбөрийн дагуу дараах сэдвүүдээр богино лекц бэлтгэн практик жишээн дээр тулгуурлан харилцан ярилцаж, бүлгийн ажил, хэлэлцүүлэг хийх зэргээр хичээлийг интерактив буюу харилцан оролцооны аргаар явуулав.
Энэхүү сургалт нь Монгол Улсын хэмжээнд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх зөвлөхүүдийг бэлтгэх гаргах, тэднийг чадавхжуулах зорилгоор зохион байгууллагддаг бөгөөд сургалтын үр дүнд суралцагчид Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний талаар бүрэн мэдлэг, мэдээлэлтэй болж, багаар ажиллах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах арга аргачлал, багш хүний сэтгэл зүй, хичээлийн слайдаа бэлдэх, суралцагчдаа бүрэн мэдрэх, ангитайгаа хэрхэн харьцах, удирдах зэрэг чадваруудийг эзэмшдэг юм.