Засаг дарга М.Гончигжав 2013 оны 8 дугаар сарын 14-нд Хэрлэн голын ай сав, дивиз, талын толгой орчмын хог хаягдлыг цэвэрлэж дуусгах үүрэг даалгаварыг холбогдох албаны хүмүүст өгөөд байсан. Энэ дагуу ЗДТГ-ын ТХҮХ, Хөдөлмөрийн хэлтэс, “Авто жим” НӨҮГ хамтран 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд их цэвэрлэгээг зохион байгууллаа. Энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 115 иргэнийг түр ажлын байраар хангаж, өдрийн 8 цагаар 12000 төгрөгний цалинтай ажиллуулсан байна. Цалингийн 1,380,000 төгрөгийг Хөдөлмөрийн хэлтэсээс олгосон бөгөөд “Авто жим” НӨҮГ 36м3 буюу 5тн-ы машинаар 2 рейс хогийг төв хогийг цэгт буулгалаа. Цэвэрлэгээг Хэрлэн гүүрний доороос эхлэн Маргад - Өгөөж амралтын газар хүртэл нийт 20 орчим километр газрыг цэвэрлэлээ. Цаашид Хэрлэн голын ай сав орчимд хур хог үүсгэхгүй байхаар сайн дурын идэвхтэй иргэдийг ажиллуулахаар болоод байна.