Нийслэлийн хөдөлмөрийн газар нь
дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод,
төрийн бус байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
бүтээлийн “Бид бүгдийг чадна” үзэсгэлэн яармагийг жил бүр уламжлал болгон
зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 10.00-16.00 цагт Засаг захиргааны IV байр/ Шилэн банк/-ны гадна талбайд зохион байгуулагдана.