“Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр”-ийн мэргэжлийн болон давтан сургалтанд богино хугацаанд мэргэжил эзэмших хүсэлтэй иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой ба санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 08 дугаар сарын байдлаар мэргэжлийн болон давтан сургалтанд 1965 иргэн хамрагдсанаас үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлийн 44мэргэжлээр1560 иргэн, барилга, уул уурхай чиглэлийн 27 мэргэжлээр405 иргэн хамрагдан эрхийн бичгээр суралцаад байна.
Хамрагдсан иргэдийн 1163 нь үйлдвэр үйлчилгээ, барилга, уул уурхайн салбарт мэргэжлийн дагуу зуучлагдан ажиллаж байна.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль, PEP олон улсын байгууллага хамтран Мэргэжлийн болон давтан сургалтын хөтөлбөр нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж байгаа нөлөөллийг үнэлэх, үр дүнг тодорхойлох зорилготой макро түвшний судалгааг явуулж эхлээд байна.
Тус ажлын хүрээнд 3 удаагийн хэлэлцүүлэг, үүлзалт, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулсан ба энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийн талаар иргэдэд сурталчилах ажлууд хийгдэж байна.