MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ш.Мөнгөндуулга: МСҮТ-ийг сонгон суралцагчдын тоо эрчимтэй өссөн

    Ш.Мөнгөндуулга: МСҮТ-ийг сонгон суралцагчдын тоо эрчимтэй өссөн

    2013-08-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Энэ сарын 23, 24-нд Мэргэжлийн боловсролын байгууллагын удирдах ажилтны долдугаар бага хурал болох гэж байна. Бага хурлын үеэр хэлэлцэгдэх асуудал болоод салбарын өнөөгийн байдлын талаар Дархан-Уул аймгийн Политехникийн коллежийн захирал Ш.Мөнгөндуулгатай ярилцлаа.

     -Удахгүй мэргэжлийн боловсролын байгууллагын удирдах ажилтны хурал болох гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?

    -Мэргэжлийн боловсролын байгууллагын удирдах ажилтны долдугаар бага хурал энэ сарын 23, 24-нд болох гэж байна. Зах зээлийн үед энэ салбар нэлээн хүнд байдалд орж, суралцагчдын тоо буурч ач холбогдол нь багасч ирсэн. Тиймээс жил бүр салбарын бага хурлыг хийж, төлөвлөгөө, зорилго зорилтыг гаргадаг болсон. Энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой хурал болох гэж байна. Тухайлбал, “Монгол хүний мэргэжлийн ур чадвар болоод үнэлэмжийг өсгөе” гэсэн уриатайгаар хурлаа хийхээр бэлтгэл ажил дуусч байна. Мөн мэргэжлийн боловсролын салбарын хууль гарах гэж байгаа. 
    Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, засах асуудлаар салбарынхны дунд томоохон хэлэлцүүлэг өр­нүүлнэ. Цаашлаад Австралийн “ETAS” группийн сургалтад манай улсын мэргэжлийн боловсролын салбарын багш, ажилтан тэргүүтэй хэд хэдэн баг хамрагдаад ирсэн. Манай улсад мэргэжлийн боловсролын салбарын хөгжил аль төвшинд байна, цаашид юу хийх хэрэгтэй талаар тодорхой мэдлэг авсан. Тэгэхээр тухайн мэргэжилтнүүд сургалтаас мэдсэн зүйлээ хурлын үеэр хэлэлцэнэ. Энэ удаагийн бага хуралд 80-аад мэргэжлийн боловсролын сургууль, 100 орчим ААН, ТББ, холбоо оролцох төлөвлөгөөтэй байгаа.

    -Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өмнөх жилээс нэлээн онцлогтой болно гэж сонссон юм байна?
    -Өмнө нь энэ хурлыг яам зохион байгуулж сургуулийн багш ажилтнууд оролцох л үүрэгтэй байсан. Харин энэ жилээс сургуулийн захирал өөрсдөө гардан зохион байгуулдаг болсон. Ингэхээр салбар доторхи болж бүтэхгүй зүйлээ өөрсдөө харж, дотор нь ажиллаж байгаа гэдэг утгаараа илүү олон асуудлыг хамруулах болов уу. Тэгээд ч бүх аймгийг хамарч байгаа учраас өргөн хүрээтэй болно.

    -Салбарынхнаас гадна ямар байгууллага оролцох бол?
    -Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоо, төлөөлөгчийн байгууллагууд оролцоно. Мөн олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтнүүд ч ирэх болно. Мэдээж яамныхан, мэргэжлийн боловсролын үндэсний зөв­лөлийн удирдлагууд оролцоно. Энэ мэтчилэн маш өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна.

    -МСҮТ-үүдийн сургалтын материаллаг бааз сүүлийн үед хэр өргөжиж байна вэ?
    -Олон улсын төсөл хөтөлбөрүүд багагүй орж ирсний хүчинд материаллаг бааз бүрэн бэхжиж чадсан. Олон улсын жишигт нийцсэн сургалтыг явуулж чадахуйц болсон гэж үзэж байгаа. Ер нь өндөр шаардлага хангасан нарийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Оюутнууд маань хичээлдээ ийм нарийн техник ашиглаж байгаа учраас зарим компанийн тоног төхөөрөмжийг голохоор болсон. Ер нь материаллаг бааз бэхжээд ирэхээр элсэгчдийн болоод сургуулиудын тоо ч эрс нэмэгдэж байгаа. Хөндлөнгөөс харахад манай сургууль суралцагчдаа зүгээр л сургаад төгсгөөд байгаа юм шиг байдаг. Гэтэл манай суралцагчид гутал нь тоостой, гар нь тостой, хөлс нь дусалж байж сурдгаараа бусад их дээд сургуулийнхнаас ялгаатай. Тиймдээ ч бидний бэлтгэж гаргасан боловсон хүчнийг аж ахуй нэгжүүд ажиллуулахдаа дуртай. Цаашид ч тогтвор суурьшилтай ажиллуулахыг эрмэлздэг.

    -Элсэгчдээ татахын тулд техник тоног төхөөрөмжөө шинэчлэхээс гадна ямар ажил зохион байгуулж байна?
    -Мэргэжлийн боловсролын суралцагчид олон улсын төвшинд ажил мэргэжлийнхээ ур чадвараар өрсөлддөг “World Skills” гэж тэмцээн болдог. Энэ тэмцээн 2015 онд Бразильд болно. Үүнд манай улсаас орол­цож оюутнуудынхаа хүч­ийг зорьж, чадварыг нь ахиулахаар зорилт тавьсан. Заавал түрүүлэхдээ биш. Гол нь Монголын мэргэжлийн боловс­ролын салбарын хөгж­лийг дэлхий дахинд хар­уулж, таниулахад чиглэх юм. Одоогоор мэргэжлийн боловсролын салбарт суралцдаг 26 мянган оюутан бий. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манайхыг сонгох элсэгчдийн тоо эрчимтэй өссөн. Гэхдээ зөвхөн сургалтаас гадна зарим эцэг эхчүүд тэтгэлгийг нь харж сургууль сонгох явдал ч бий. Тухайлбал, манай тэтгэлэг өнгөрөгч жилүүдэд 45 мянга, их дээд сургуулийнх 70 мянга байсан шүү дээ. Энэ мэтчилэн тэтгэлгээс болоод өөр их дээд сургуулийг сонгох явдал байдаг. Гэхдээ энэ оноос МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг 70 мянга болгож байгаа. Энэ маань эргээд элсэлтэндээ нөлөөлнө. 
    Б.Золзаяа

    Эх сурвалж: www.mminfo.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!