Дүүргийн Татварын хэлтэст 2013 оны эхний 08 сарын байдлаар татвар төлөгчдөөс нийт 39 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүний 27 өргөдөл, гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан авах, 27 өргөдөл, гомдол нь данс андуурч хийсэн гүйлгээг залруулуулах, 1 өргөдөл гомдол нь бусад байв. Дээрх өргөдөл гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасан хугацаанд Шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5237.0 мянган төгрөг төсвөөс 27 татвар төлөгчид буцаан арилжааны банкин дахь харилцах дансанд шилжүүлэн олгосон ба холбогдох баримт материал хүсэлтийг аван 10 татвар төлөгчийн данс андуурсан гүйлгээг залруулах, 1 өргөдөл гомдолд албан бичгээр хариу өгч ажилласнаар өргөдөл, гомдлын барагдуулалт 100 хувьтай байна.
