Багануур дүүргийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд тулгамдаад байгаа томоохон асуудал бол хог хаягдал. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт эзэнгүй хур хог багагүй байна. Хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулагдах хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор дүүрэгт хог боловсруулах үйлдвэр байгуулах санаачлагыг дүүргийн Засаг дарга гаргаад байна. Мөн үүний дээр иргэдээ баталгаат сүү сүүн бүтээгдэхүүн болон махаар хангах зорилгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэдийн төслийг сонгон шалгаруулж авахаар боллоо. Та бүхэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, мах сүүний үйлдвэр эрхлэхээр зэхэж байгаа бол төслөө дүүргийн ЖДҮДТөв НӨҮГазарт энэ сарын 07-15-ны хооронд өгөөрэй. Мөн энэ сарын 10-ны өдөр дүүргийн Засаг дарга М.Гончигжав хил залгаа Мөнгөнморьт сумын ард иргэд, малчидтай уулзах бол 11-ний өдөр дүүргийнхээ сүү үйлдвэрлэгч малчид, фермерүүдтэй уулзах юм байна. Дүүрэгт нийлүүлэгдэж байгаа сүү сүүн бүтээгдэхүүний баталгаат байдлыг хангах, энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулах талаар энэхүү уулзалтаар ярих бөгөөд эрхэм та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг мөн урьж байна. Дахин сануулахад энэ сарын 07-15-ны өдрүүдэд ЖДҮДТ НӨҮГ-т мах, сүүний үйлдвэрлэл эрхлэх, мөн хог боловсруулалтын чиглэлээр төсөл сонгон шалгаруулж авна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7021-2620 дугаарын утаснаас аваарай.