Багануур дүүргийн хүүхдийн “Тэмүүлэл” зуслан нь байгалийн үзэсгэлэнт
газар болох Нарийны аманд байрладаг бөгөөд төрийн өмчийн цөөхөн
зуслангуудын нэг юм. “Тэмүүлэл” зуслан нь 2013 онд нийт 7 ээлжээр хүүхэд
багачуудаа хүлээн авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 7 дах ээлж амарч
байна. Зуслангийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга
М.Гончигжав оролцож зуслангийн төлбөр 101,000 байсныг 50,000 болгох
шийдвэр гаргаж байсан. Эхний ээлжинд 14 хүүхэд амарч байсан бол Засаг
даргын энэхүү шийдвэр гарснаар зуслангийн нэг ээлжинд 46-50 хүүхэд
амарсан байна. Нээлтийн үеэр зуслангийн үйл ажиллагаатай танилцаж,
тохижилтын ажилд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан Засаг дарга энэ
удаад үзүүлсэн дэмжлэгийн үр дүн хүүхдүүдэд хэрхэн хүрснийг шалгалаа.
Амарч буй хүүхдүүдийн хувьд орон байрны нөхцөл, хоолны хангамж, амт
чанарт сэтгэл хангалуун байгаагаа хэлж, зуслангийн нэг ээлжийн төлбөрийг
50,000 төгрөг болгож өгсөн Засаг дарга М.Гончигжавт талалхар
илэрхийллээ.
Засаг дарга зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг амарч байгаа хүүхдүүдийн авъяас, сонирхол нийцүүлэн ээлж тус бүрт тусгайлан боловсруулах, хүүхдийн насны онцлогт тохирсон илчлэг чанар бүхий хоол хүнсээр хангах, зуслангийн орчимд ойн төгөл бий болгох чиглэлээр ажлууд хийж, танилцуулахыг Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга н.Нансалмаад үүрэг болголоо. Ирэх жил зусланг өргөжүүлэх, хүүхдийн амрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр багагүй ажил хийхээр төлөвлөгдсөн байна.