MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 5 сарын 30-наас хойш нийслэлд ирсэн иргэдэд газар өмчлүүлэхийг түр зогсоолоо

    5 сарын 30-наас хойш нийслэлд ирсэн иргэдэд газар өмчлүүлэхийг түр зогсоолоо

    2013-08-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хотын хүрээлэн байгаа орчны бохирдол, гэр хорооллын тэлэлт, эмх замбараагүй газар олголтоос шалтгаалан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, хотын үйлчилгээ иргэддээ хүрч чадахгүй хэмжээнд хүрсэн билээ. Тиймээс хот байгуулалтыг зөв гольдролд оруулж, алдаа гажуудлыг засаж залруулах, Улаанбаатар хотыг иргэддээ ээлтэй, эрүүл, аюулгүй хөгжингүй хот болгон хөгжүүлэхийн тулд зохион байгуулалтын хэд, хэдэн  цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн нийслэлийн Засаг дарга А/726 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар НИТХ-ын тогтоолоор батлагдсан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан, энэ өдрөөс хойш орон нутгаас нийслэлд шилжин суурьшсан иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгох асуудлыг нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж дуусах хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохгүй байх, шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшихаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тухай бүр хариуцлага тооцож, газар чөлөөлөх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллана.

    Мөн суурьшлын бүсийн төлөвлөлт хийгдээгүй газарт инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барихгүй бөгөөд зөвшөөрөлгүй суурьшсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг ус, цахилгаан, дулааны эх үүсвэрээр хангахгүй юм. Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 52 байршилд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд бүр мөсөн шилжин суурьшихаар бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж аваагүй, Монгол улсын иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу газар өмчлүүлэхээр тусгасан байна.  Ойрын 5 жилийн хугацаанд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, үнэ төлбөргүйэзэмшүүлэх, өмчлүүлэх газрын болон шинэ суурьшлын бүс бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг тухай бүрт ньНИТХ-аар шийдвэрлүүлж, олон нийтэд мэдээлэх юм. Шинэ суурьшлын бүс бий болгохоор газрын нөөцийн судалгаа хийгдэж байгаа болон нөөц тогтоогдсон байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлэх хүртэл хугацаанд мод үржүүлгийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түр хугацаагаар ашиглуулан газрыг хамгаалах юм байна.  Энэхүү захирамж гарснаар нийслэлийн иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломжийг хангах замаар орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийслэлд бүртгэлтэй иргэнийг байнгын болон түр ажлын байраар тэргүүн ээлжинд хангаж ажиллахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, олон нийтийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад зөвлөж, хэрэгжүүлж ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, урамшуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!