MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг тогтоон баталлаа

    Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг тогтоон баталлаа

    2013-07-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх  нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох тухай , “Нийслэлийн өмчийг бүртгэлээс хасах тухай”,  “ Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн, тогтоол гаргалаа.
     Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой компаниудын 2012 оны цэвэр ашгаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн тухай нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан танилцууллаа. 2012 онд нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээтэй  48 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 9 төсөвт үйлдвэрийн газар, менежментийн гэрээтэй орон сууц, нийтийн аж ахуйн 2 үйлдвэрийн газар, нийслэлийн өмчийн оролцоотой 2 хувьцаат компани, 6 хязгаарлагдмал компани нийт 67 байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр 67 байгууллага  жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлээр нийт 142,9 тэрбум төгрөгийн орлого олж, 156,5 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан байна. Тиймээс “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх  нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоон баталлаа.
    Шаардлага хангахгүй барилгуудыг өмчийн бүртгэлээс хаслаа
    Сонгинохайрхан дүүргийн  2, 3, 9, 11 дүгээр хорооны цогцолбор барилга, Хан-Уул дүүрэгт байрлах Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн барилгыг нийслэлийн Өмчөөс хасах тухай асуудлыг  Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа. Сонгинохайрхан дүүргийн хороодын цогцолбор барилгуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагчийн 2009 оны 11-303/1647, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 02-01-90/1106 тоот дүгнэлтүүдийг үндэслэн нурааж, шинээр барихаар болсон юм. Хан-Уул дүүргийн 9-р хороонд байршилтай “Ус сувгийн удирдах газар”-ын эзэмшлийн барилгыг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын цэвэр усны 20 худаг, 2 усан сан, насос станцын барилгыг шинээр барихтай холбогдуулан нийслэлийн өмчөөс хасахаар боллоо.
    “Байгалийн ургамлын генобанк”  барилга баригдана
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 114 дугаар  тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ботаникийн хүрээлэнгийн эзэмшилд байгаа ботаникийн цэцэрлэгийн талбайн хэмжээнд өөрчлөлт тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл танилцуулсан юм. Ботаникийн цэцэрлэг нь  34,9 га газрыг эзэмшдэг бөгөөд талбайн хэмжээг 24,9 га болгон өөрчлөх саналыг тэрээр оруулсан юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгээс гаргасан “Байгалийн ургамлын генобанк барилга” барих хүсэлтийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө ба байршлын схемийг баталжээ. “Байгалийн ургамлын генобанк”  барилгын санхүүжилт 2013 оны улсын төсөвт туссан бөгөөд 16,9*42 метрийн хэмжээтэй А блок, 18*43 метрийн хэмжээтэй Б блок гэсэн төмөр бетон каркасан хийцтэй, 1482 м.кв талбайтай 2 давхар барилга баригдах юм. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд Ботаникийн цэцэрлэгийн  Баянзүрх дүүрэгт хамаарах талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахыг дэмжин тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!