MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа

    2020-09-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн ажлын явцыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр шалгалаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусан хэрэгжиж байгаа эрчим хүчний төслүүдийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан юм.

    Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 77,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх ,говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгойн цахилгаан станц” “Эрдэнбүрэн”-ийн усан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгааг салбарын сайд онцоллоо. Тэрбээр хүн амын өсөлттэй холбоотойгоор эрчим хүчний шинэ эх үүсвэр яаралтай бий болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайдад хэлсэн юм.

    Энэ жил эрчим хүчний салбарт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.Үүнээс гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 10 төсөл хөтөлбөрт хэрэгжиж буй аж.

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллахаа мэдэгдээд, дотооддоо эрчим хүчээ хангахыг зорьж буйг дуулгасан юм. Тэрбээр “Эрчим хүчний дэд бүтцийг өргөтгөх эдийн засгийг дэмжих “Алсын хараа-2030” бодлогын баримт бичгийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэнэ. Ингэснээр эрчим хүчийг бид дотооддоо үйлдвэрлэж, улмаар экспортлох бүрэн боломжтой” хэмээсэн юм.

    200 өрхийн дунд түлш борлуулах  цэг ажиллана

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын баруун, зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр үйлдвэр зэрэг ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан “Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний үйлдвэрүүдэд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгав.

    Баруун бүсэд орших түлшний үйлдвэр нь 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт их засварын ажил бүрэн дууссан бөгөөд энэ сарын 15-наас эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. Үйлдвэрийн хувьд бүрэн автомат системд холбогдсон талаарх мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэллээ.

    Тавдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд нийт 98,115 мянган тонн түлш үйлдвэрлэж, 24 мянган тонн түлш борлуулжээ.Ирэх арваннэгдүгээр сарын 01-ны өдөр хүртэл нийт 120,000 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй байгааг мөн дурдав.

    Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр баригдаж буй. Энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд үйлдвэрийн барилгын явц 45 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Харин үйлдвэрийн барилга угсралт 57 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

    Нэг ээлжинд 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан  хэллээ. Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн гэв.

    Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд болох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө. Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж түлшний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” хэмээн “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нэмэлт мэдээллийг өглөө.

    Өнгөрсөн оны хувьд түлш борлуулах 400 цэг ажиллаж, 500 өрхийн дунд нэг цэг ажиллаж байсан бол түлшний хоёрдахь үйлдвэр ашиглалтад орсноор түлш борлуулах 1000 цэг ажиллах юм. Ингэснээр 200 өрхийн дунд нэг түлш борлуулах цэг ажиллах бөгөөд иргэдэд түлш тасралтгүй хүрэх аж. Энэ оны хувьд нийт 900,000 мянган тонн түлш тээвэрлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Үйлдвэрийн нийт ажилтан албан хаагчдын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд өнгөрсөн онд агаарын бохирдол 50 хувиар буурсан. Энэ жил сайжруулсан түлшний хоёрдахь үйлдвэр баригдаж ашиглалтад орсноор агаарын бохирдол 80 хувиар буурах судалгаа гарсан. Тиймээс ард нийтийн төлөө хамтдаа ажиллах болно” хэмээсэн юм.

    Эрчим хүч хэрэглэгчдийн тоо өсчээ

    “ТЭЦ-4” ТӨХК-ийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан шалгав.

    Үйлдвэрлэлийн үзүүлэлтийн хувьд өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүч 3,5 хувиар, дулааны эрчим хүч хэрэглэгчид 2,4 хувиар өссөн байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үйлдвэрийн үндсэн тоноглол, их засварын ажлын явц 76 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах аж. Хөрөнгө оруулалтын хувьд энэ онд 44 ажил хийгдэхээр төлөвлөгдөж, биелэлт 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрхуяг дуулгалаа.

    Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 03-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор тус станцын турбоагрегат №1,2,3,4-ийг шинэчлэн сайжруулахаар төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсан байна. Уг төслийг хэрэгжүүлсэнээр станцын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 89МBт-аар нэмэгдэж, жилд 100,000 мянган тонн бодит нүүрс хэмнэх боломжтой болох аж.

    Төслийн эхний шат хэрэгжиж эхэлсэн бөгөөд станцын суурилагдсан хүчин чадал 46МBт-аар нэмэгджээ.Цаашид үргэлжлүүлэн төслийг хэрэгжүүлэхэд дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын улмаас ОХУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүсч төсөл хэрэгжих хугацаа удааширч байгааг үйлдвэрийн захирал Ц.Төмөрхуяг хэллээ. Иймд дээрх тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх асуудлыг Ерөнхий сайдаас хүссэн юм.

    Турбоагрегат шинэчлэх төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний ачаалыг богино хугацаанд хямд өртгөөр шийдэх бүрэн боломжтой аж.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!