MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн хэмжээнд зам барих, засварлах ажил 62,25 хувийн явцтай байна

    Нийслэлийн хэмжээнд зам барих, засварлах ажил 62,25 хувийн явцтай байна

    2013-07-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлд хийгдэж байгаа зам барилга, засварынажил харьцангуй эрт буюу 4-р сард эхэлсэнтэй холбоотойгоор төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад орж, замын хөдөлгөөнийг нээж байгаа юм. Замын ажил 11 сарын 01 хүртэл үргэлжлэх бөгөөд ажлын явцын талаар нийслэлийн  Авто замын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Нийслэлдзам засварын ажил 62,25 хувийн явцтай байгаа бөгөөд 4 замын ажил бүрэн дууссан, 9 зам, 1 гүүр зорчих хэсгээ бүрэн нээсэн, хажуугийн тохижилт хийгдэж байгаа.Одоо 21 замын ажил хийгдэж,  2 гүүрийн ажил гэрээ байгуулах шатандаа, 3 зам тендерийн үнэлгээний шатанд, 1 замын тендер дахин зарлагдсан байдалтай байна.Иргэд, аж ахуйн нэгжийн газар чөлөөлөх асуудлаас болж, зарим замын ажил төлөвлөгдсөн хугацаанаасаа хойшлогдож, хугацаа алдаж байна. Цаашид зам барих, засварлах ажил эрчимтэй үргэлжилж 11 сарын 01 гэхэд дуусна. Жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үеэр замын хөдөлгөөний ачаалал хэд дахин нэмэгддэг. Энэ жил энэ асуудалд бид нилээн анхаарч, замын ажлыг эрт эхэлсэн. Нөгөөтэйгүүр хотын төвийн хэсгийн зам засварын ажил 9-р сард бүрэн дуусах учир замын хөдөлгөөний ачаалал харьцангуй багасгана гэж найдаж байна. Жил бүр зам барих, засварлах ажлын үеэр замын чанар, арчлалтай холбоотой асуудал үүсдэг. Холбогдох албаныхан мөн анхаарч зам барьж, засварлаж буй компаниудад шаардлага тавин, хянаж ажиллаж байна. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн хүрээнд зарим уулзваруудыг 4 зам болгох ажил үргэлжилж байна” гэж нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Жич: Дээр дурдсан замуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулъя

    Ажил хэрэгжиж дууссан 4 зам:

    Ø  120 мянгатын уулзварын барилгын ажил /Энхтайваны гүүрээс 120 мянгатын уулзвар хүртэлх 0.6 км авто замын хамт/,

    Ø  СБД, 1-р хороо, Олимпийн гудамжны 1.1 км авто замын шинэчлэлт,

    Ø  Цагаан давааны хогийн цэг хүрэх хайрган хучилттай авто зам 1.66 км,

    Ø  Шалган бүртгэх товчоодын авто зам;

    Зорчих хэсгээ бүрэн нээсэн 9 зам, 1 гүүр:

    Ø  БЗД, 16-р хороо, Улаанхуаран зам, Эскадрилын хөшөөнөөс БХИС, Шархадны зам хүртэлх 1.5 км авто замын шинэчлэлт,

    Ø  Дандарбаатарын гудамжны 0.9 км авто  замын  шинэчлэлт,

    Ø  СХД, 25-р хороо, Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчилж, шинээр 1.2 км авто зам барих,

    Ø  Бэлхийн 5 км авто замын шинэчлэлтийн ажил,

    Ø  22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт,

    Ø  Саппорогийн уулзвараас Москвагийн гудамж-Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар-5 шар хүртэлх3.2 км авто замын өргөтгөл шинэчлэлт,

    Ø  СХД, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуучиглэлийн 3.4 км авто замын өргөтгөлшинэчлэлт,

    Ø  Хасбаатарын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлт,

    Ø  СБД, Гадна тойруугийн хойд хэсгийн замын 4-р хэсэг /Дарь Эхийн авто замаас Ганцхудаг-Цайз-Цагаан даваа чиглэлд/1.1 км авто зам,

    Ø  Сэлбийн хосгүүрийн өргөтгөл шинэчлэлт /58х2 у/м/;

    Гэрээ байгуулах шатанд 2 гүүр:

    Ø  Түр гүүр /өргөн 7.35 м, урт 300 у/м/ /Онцгой байдал үүссэн нөхцөлд болон зам барилгын ажлын явцад авто замын хөдөлгөөний саадгүй байдлыг хангах/,

    Ø  Ажилчны гудамжны Дунд голын 35х2 у/м доод гүүрийг шинээр хос гүүр болгож шинэчлэх; 

    Ажил явагдаж байгаа 21 зам:

    Ø  СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг шинэчилж 4 замын уулзвар болгож өргөтгөж, шинэчлэх 3000 м.кв,

    Ø  ЧД, Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.7 км авто зам,

    Ø  БЗД, 26-р хороо, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 м авто зам, авто машины нүхэн гарцын хамт,

    Ø  БГД, Шүүхийн гудамжнуудын 1.0 км авто  замын  шинэчлэлт,

    Ø  Сөүлийн гудамж, Гранд Плазагийн уулзварын шинэчлэлт, 1916.2 м.кв,

    Ø  СБД, Сэлхийн зуслангийн 4.5 км авто зам,

    Ø  БЗД, 25-р хороо, “Зүүн Сэлбэ” орон сууцны хороолол доторх 0.6 км авто зам /Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох/,

    Ø  Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэлх/,

    Ø  Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт,

    Ø  БЗД, 4, 5, 22-р хороо Доржийн гудамж, Туул Жин Пангийн уулзвараас зүүнтийшЦайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлт,

    Ø  СБД, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн5 км авто зам,

    Ø  Нисэхийн товчоо–Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл шинэчлэлт,

    Ø  Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлт,

    Ø  Бэлхийн шинээр баригдсан замын үргэлжлэл  0.7 км авто зам, нийт 5.7 км-т гэрэлтүүлэг хийх,

    Ø  СХД, 3-р хороо, Буяны 2.0 км авто зам,

    Ø  БГД, 8-р хороо, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох 0.5 км авто зам,

    Ø  Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам,

    Ø  Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулуун-Овооны уулзвар хүртэлх 2 км авто зам,

    Ø  Дунд гол,Үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4.1 км авто замын шинэчлэлт /Гандийн гудамжнаас баруун тийш Ажилчны гудамж/,

    Ø  Энхтайваны өргөн чөлөө, Зүүн 4 замаас Амгалангийн тролейбусны эцсийн буудал хүртэлх 4.5 км авто замын өргөтгөл шинэчлэлт,

    Ø  Нарны замын баруун хэсэг, Төмөр замын вокзалаас Төмөр замын Депогийн уулзвар хүртэлх 1 км авто замын өргөтгөл, шинэчлэлт; 

    Тендерийн үнэлгээний шатанд 3 ажил:

    Ø  Авто замын түгжрэл ихтэй газруудад явган хүний гүүрэн гарц барих /төвийн 6 дүүрэгт/,

    Ø  Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбийн баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто зам,

    Ø  МТ шатахуун  түгээх станцийн уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх  3.1 км авто замын өргөтгөл, шинэчлэлт;

    Тендер 2 дахин зарласан 1 зам: ЧД, 11-р хороо, 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит Шонхор захын эцсийн буудал хүртэлх  1.6 км авто зам. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!