MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй

    Тарваган тахал нь “Ковид-19” шиг аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй

    2020-07-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг нар өнөөдөр тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Энэ сарын 16-ны өдрөөс наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүргийн Хонхор, Хан-Уул дүүргийн Кувейтийн уулзвар, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, Тээврийн цагдаагийн газар хамтран нэмэлт пост гарган, хяналт шалгалт хийн ажиллаж байна. Улаанбаатар хотын үндсэн постуудад Цагдаа, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газраас ажиллаж байгаа. Авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын болон түр постуудад илэрсэн хууль бус ан амьтны махыг илрүүлэх, устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд ард иргэд тарваганы мах идэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, үхсэн сэг зэмд нь хүрэхгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

    “Ковид-19” цар тахал болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хүрээнд ОБЕГ-ын Шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвөөс нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 56 дуут цахмагаар сэрэмжүүлэх мэдээг өдөрт дөрвөн удаа хүргэж ажиллалаа. Туул, Хэрлэн голын дагуу завьт, хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар он гарсаар усанд осолдсон 20 тохиолдол бүртгэгдсэн. Хэрлэн голд 11 настай хүүхэд эцэг, эхийн хараа хяналтад байж байгаад усанд осолдсон. Эрэн хайх, аврах ажиллагааг бид долоо дахь өдрөө үргэлжлүүлж байна. Бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхчүүдийн хараа хяналт маш чухал байгааг иргэддээ сануулъя.

    Ахуйн гал түймрийн дуудлага буурсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 50 орчим объектын дуудлага авч ажиллалаа. Галын дуудлагын ихэнх шалтгаан нь ил гал болон цахилгаанаас үүдэлтэй байгаа учраас иргэд анхааралтай байх хэрэгтэй байна.

    ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг: Эмээлт, Өлзийт, Морингийн даваа, Өвөр гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоодод хийсэн хяналт шалгалтаар өнгөрсөн оны сүүлийн хагас жилд нийт 25 удаагийн үйлдлээр 364 ширхэг нойтон тарвага, энэ оны эхний хагас жилийн байдлаар 20 удаагийн үйлдлээр 109 ширхэг нойтон тарвага илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ажиллалаа.

    НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ: Энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл хугацаанд саарал чонотой холбоотой 2 удаагийн зөрчил, шар үнэгтэй холбоотой 1, бор туулай, зэрлэг гахайн 1, ятуу шувуу 1, алтайн хойлог шувуу 6, халиун бугын чивтэй холбоотой 1, тул загастай 1, бусад загастай холбоотой 3 удаагийн зөрчлүүд илэрсэн байгаа. Баруун хязгаар нутагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэнээс хойш мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу хяналт тавих хөдөлгөөнт эргүүлийг нэмж ажиллуулах хүрээнд нийт 5400 орчим тээврийн хэрэгслийг хяналт, шалгалтад хамруулж, 14400 орчим иргэний ачаа тээш болон худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнд хяналт хийлээ. Хууль бусаар ан амьтныг агнаж байгаа, түүнийг худалдан авч өөрийн эрүүл мэнд, эдийн засгийг эрсдэлд оруулахгүй байхыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна.

    Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах: Энэ сард Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүхэд тарваган тахлын өвчлөлөөс болж нас барсан. Ховд аймгийн Цэцэг суманд хоёр тохиолдол гарч, улмаар хүндэрч булчирхайн тахал, уушгины хэлбэрт хүндэрч цаг алдалгүй эмчлүүлсний дүнд биеийн байдал нь сайжирч байна. Мөн Булганы Хишиг-Өндөр сумаас өчигдөр ирсэн иргэн тарваганы мах идсэн гэх өгүүлэмжтэй ирж, тусгаарлалтад орсон бөгөөд тарвага тахал өвчин илрээгүй. Хэдийгээр тарваган тахал илрээгүй ч нийслэл хот руу зөөвөрлөн орж ирэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Учир нь тарваган тахал нь шууд хавьтал, дам халдвар, агаар дусал, хоол хүнсээр дамжин халдварладаг учир өвчин туссан хүн бусдад тараах магадлал их. Өөрөөр хэлбэл, байгалийн голомтод гоц аюулт халдварт өвчин болох тарваган тахал нь “Ковид-19” халдварт цар тахлаас дутахгүй аюулт өвчин гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

    НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан: Эрүүл мэнд, Онцгой байдал, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалт хийж буй ажилтан албан хаагчдад тарваган тахлаас сэргийлэх вакциныг хийсэн.

    “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 7202 иргэнийг бүртгэж, хяналт тавьж ажиллаж байна. Одоогийн байдлаар 125 өрхийн эмнэлэгт 1239 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Эдгээр иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!