MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна

    Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна

    2020-07-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав.

    Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 400 км явах хүчин чадалтай юм.

    “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон “Яг одоогийн байдлаар давхар автобус нь 50 мянган км явсан байна. Эдийн засагт 10 дахин хэмнэлттэй. Давхар автобусны давуу тал нь үндсэн батарей нь хүйтэнд зориулагдсан учраас идэр есийн хүйтэнд асуудал үүсгэхгүй. Өвөлдөө батарейгээ халаах чадвартай, зундаа кондейшинтой. Дизель автобус 100км-т 80 гаруй мянган төгрөгийн түлш хэрэглэж байгаа бол цахилгаан автобус нь 100км-т 8000 төгрөгөөр буюу 10 дахин хямд өртөг зарцуулж байна. Бид түлшнээс хэмнэсэн  мөнгөөрөө парк шинэчлэлтийг бүрэн хийх боломжтой болсон. Улс, нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр байгууллага, нэгжүүд нь автобусаа худалдаж аваад 6 жилийн хугацаанд цахилгаан автобусууд нь зөвхөн түлшнээсээ гаргасан хэмнэлтээрээ автобусны мөнгөө гаргаад авах боломжтой байна. Эдийн засагт үнэхээр хэмнэлттэй, аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэлтээ хийх боломжтой болж байгаа юм” хэмээлээ.

    Эхний ээлжид давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Давхар автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр хоёр өдрийн рэйс буюу 400 км туулах бөгөөд автобус баазын удирдлагын төвтэй шууд холбогдсон 12 камертай аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Энгийн автобусанд өдөрт 70-80 мянган төгрөгийн үйлчилгээнд гардаг бол давхар автобус нь өдөрт 250-300 төгрөгийн орлого орж байгаа аж. Түүнчлэн мотор, хропын тос хэрэглэхгүй учраас байгаль орчинд ээлтэй, хорт хий ялгаруулахгүй зэрэг давуу талуудтай байгаа талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон дуулгасан юм. Цаашид давхар автобусыг нийтийн тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхэд санхүүжилтийн гэрээг эцэслэж, давхар автобусны стандартыг шинэчлэн батлах, цахилгаан автобусны  дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх шаардлага тулгарч байгаа талаар дуулгасан юм.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн парк шинэчлэлт гэдэг бол системийн цогц шийдэл байх ёстой. Нийтийн тээвэрт 20, 30 жил явж эдэлгээгүй болсон автобус оруулж ирэхээс илүүтэй эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автобусыг дэмжих нь зүйтэй. Тиймээс цахилгаан автобусны дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх асуудлыг холбогдох яам, газруудтай яаралтай зөвшилцөх болно.  2020-2021 онд  нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллана. Иргэдэд ая тухтай, стандартад нийцсэн, эдийн засагт хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлэхээр эхлүүлсэн. Энэ төслөө үргэлжлүүлэхэд асуудал тулгарсангүй. Бүтэн жилийн хугацаанд туршил явууллаа. Тиймээс үргэлжлүүлээд давхар автобусыг оруулж ирэх асуудлыг эрчимжүүлнэ. Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамд саналаа өгсөн учраас Засгийн газарт өргөн барьж татвараас чөлөөлүүлэх бүрэн боломжтой. Тиймээс цаашид олон жилийн насжилттай автобусуудыг халж, байгаль орчинд ээлтэй орчин үеийн цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ” хэмээлээ.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!