MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дагуул хотуудыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг Засгийн газарт өргөн барилаа

    Дагуул хотуудыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг Засгийн газарт өргөн барилаа

    2020-06-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээр  нийслэлийн Онцгой байдлын албанд нисдэг тэрэг, машин, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай, нийслэлийн Эх хүүхдийн эмнэлгийг энэ сарын 15-нд ашиглалтанд оруулах талаар болон “Алсын хараа 2050” МУ-ын урт хугацааны бодлогын баримт бичгийн агуулгыг мэдээлсэн юм.

    Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахал 213 улс орныг хамарч, 405,074  хүн нас барч 3,453,648 иргэн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 194 хүн халдвартай гэж бүртггэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм. Нийслэлийн хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, хотоос гарч орж буй иргэдэд эрүүл мэндийн тандалт судалгаа явуулах үүргийг  хотын Захирагч өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатай хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 13220  аж ахуйн нэгжид  ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Түүнчлэн 9 дүүргийн 173 хорооны  машин хүрэх боломжгүй нарийн зам, гудамж талбай, тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж бүхий амралтын талбай, бохирдол ихтэй булан тохой, үерийн далан сувагт 2 удаагийн давтамжтайгаар нийт 1,511,671.6мкв талбайд явганаар халдваргүйтгэл хийж явган халдваргүйтгэлийн ажил дууссан байна.  Гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлон, бохирын цооногын  халдваргүйжүүлэлт үргэлжилж өнөөдрийн байдлаар 9 дүүргийн нийт 152205 жорлон, бохирын цооногоос 142900  жорлон, бохирын цооногийг халдваргүйжүүлж байгаа аж.

    Хотын Захирагч мэдээллийнхээ үеэр бусад хотууд цар тахлын үеэр хэрхэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байгаа талаар мэдээллийг мөн өгсөн. Өнгөрсөн долоо хоногт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцож хүрээнд Улаанбаатар хотын Захирагчаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Улаанбаатар хотын Захирагч өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн талаараа мөн дуулгалаа.

    Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлж завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллана

    Хэрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Багануур дүүргийн нутаг дэвсгэр Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хадан хясаа хүртэл Туул гол дагуу энэ сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд завьт болон хөдөлгөөнт эргүүл ажилуулахаар болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилтан албан хаагчид хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавьж ажиллах юм байна.  Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн “Өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж буй. Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн болон өнжмөл шар өвсний түймэр өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 57 хувиар буурчээ.

    Нийслэлийн онцгой байдлын газарт нисдэг тэрэг, автомашин  өгнө

    Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл” хэрэгжиж Гал унтраах, цацраг, химийн ослын үед ашиглах тусгай зориулалттай 71 автомашин нийлүүлэгдэхээс тодорхой тооны машинуудыг Нийслэлийн Онцгой байдлын газарт хуваарилуулж нийслэлийнхээ ард иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийг авран хамгаалахад ашиглуулахаар болжээ. Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нисгэгч, техникийн ажилтнуудыг бэлтгэж, 3 нисдэг тэрэг нийлүүлэгдэнэ хэмээн хотын Захирагч С.Амарсайхан мэдээллээ. Мөн хотын төвд нисдэг тэрэг буулгах газар талбайн талаар холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарч судалгааг хийж байгаа аж.

    Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг зургаадугаар сарын 15-нд хүлээж авна

    Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явц 98 хувьтай байна. “10 жил гацсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг хоёрхон жилийн хугацаанд барьж дуусгалаа. Гүйцэтгэгч компанийн хамт олонд талархаж байна. Сүүлийн 30 жилд анх удаа ийм том 34 мянган мк2/талбайтай 880 өрөө бүхий 1500 ор дэлгэх боломжтой эмнэлгийн барилга ашиглалтад орж байгаа нь энэ. Мөн эмнэлгийн гаднах зам талбайн тохижилт, орц, гарцны асуудлыг нийслэлээс хөрөнгө мөнгийн гаргаж шийдвэрлэнэ ” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан онцлон хэлсэн юм. Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус нэгдсэн эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм

    Улаанбаатар хотыг хөгжүүлэх зургаан дэд төвийг байгуулна

    “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий үзэл баримтлал”-ыг  боловсруулж Засгийн газарт өргөн барьсан байна. 2050 оныг хүртэлх МУ-ыг хөгжүүлэх "Алсын хараа" бодлогын баримт бичигт "Улаанбаатар ба дагуул хот"-ыг тусгасан. Энэ хүрээнд хотуудаа эдийн засгийн хувьд төрөлжүүлэх юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын урт хугацааны төлөвлөлтөд  дагуул хотуудыг байгуулах томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хотуудыг эдийн засгийн хувьд төрөлжүүлж хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх орчин төвтэй шийдлийн хүрээнд хотын стандартыг хэрэгжүүлсэн дагуул хотуудыг хөгжүүлэх болно” гэв.

    Улаанбаатар хотын хөгжүүлэх бодлогын баримт бичиг нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд зургаан дэд төвийг байгуулах аж. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Олон төрөлт ухаалаг болон газар доорх багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгон, Улаанбаатар хотыг дагуул хотуудтай холбосон зорчигч тээвэр, бүс нутагтай холбосон тусгай замын өндөр хурдны тээврийг нэвтрүүлж түгжрэлгүй, эдийн засгийн хэмнэлттэй хот болгон хөгжүүлнэ. Автобусны парк шинэчлэл хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын нэгнээс хотын төвийн бүст сургуулийн стандартын 200 автобусыг хөдөлгөөнд нэмж оруулна. Нэгдсэн стандарттай, таних тэмдэг, тоолуур бүхий 800 таксийг мөн хөдөлгөөнд оролцуулна. Агаарын такси төсөл үргэлжилж байна. Цахилгаан соронзон галт тэрэгний төслийн тооцоо, судалгаа хийгдэж байна. Хүний хөгжлийг дэмжин, ажиллаж амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх замаар "Хүний хөгжлийн индекс"-ээр дэлхийд тэргүүлэх 20 улсын нэг болно” хэмээн онцолж хэллээ.

     Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!