MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Баянзүрх дүүргийн 9 хороог дахин төлөвлөнө

    Баянзүрх дүүргийн 9 хороог дахин төлөвлөнө

    2013-07-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Баянзүрх дүүргийн 9 хороог дахин төлөвлөнө

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Архивын газрын барилгын газрыг шийдвэрлэх тухай болон “Смарт  сити” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

    Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь нийтдээ 18 хороотой, нийслэлийн хүн ам ихтэй,томоохон дүүргийн нэг юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 2,4,5,7,8,16,19,22,24 дүгээр хороог хэсэгчилэн төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний төслийг нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулаа. Тэрээр Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөөг 5 удаа хэлэлцэж, батлуулсан ч дүүргийн дахин төлөвлөлтийг орхигдуулж ирсэн юм. Энэ удаа дүүргийг  дахин төлөвлөж, хэлэлцүүлж байгаа нь анхны тохиолдол юм гэдгийг онцоллоо.

    Шинэ төлөвлөлтийг Баянзүрх дүүргийн 9 хорооны 2218 га газрыг хамруулан хийхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөлтийн бүсэд нийт 29 500 өрхийн 117 400 гаруй иргэн оршин сууж байгаа юм байна. Эдгээр өрхийн 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бол хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ хэсэгт 147 900 гаруй хүн ам нийтийн тохилог сууцанд шилжихээс гадна нийгмийн дэд бүтцийг иргэдэд ойр байхаар төлөвлөжээ.

    Тодруулбал, 300 метр тутамд сургууль, цэцэрлэг,  400 метрийн радиус тутамд эмнэлэг, 500 метрийн радиус тутамд бусад төрлийн үйлчилгээ байхаар тооцсон байна. Мөн тухайн дүүргийн 9 хороог төвийн хэсгийн гэр хороолол, дунд хэсгийн гэр хороолол, захын хэсгийн гэр хороолол гэсэн 3 бүсэд хувааж тус тусад нь өөр өөрийн гэсэн онцлогтой байхаар төлөвлөсөн байна. 

    Хэсэгчилсэн төлөвлөлтөд хамрагдах газар нутагт  тусгайлан ногоон байгууламж байгуулахаас гадна газарзүйн байршлын онцлогийг харгалзан Туул, Сэлбэ, Улиастайн голуудын хөндийг хамруулсан ногоон байгууламжийн сүлжээ байгуулах юм байна.

    Удирдлагын зөвлөлийн гишүүд Баянзүрх дүүрийн хэсэгчилсэн төлөвлөгөөний төсөлтэй танилцаад Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Гудамж” төсөл болон “Улаанбаатар метро” төсөлтэй уялдуулж, илүү нарийвчлан боловсруулахыг холбогдох албанхынад үүрэг болголоо.  Автозам, нийтийн тээврийн үйлчилгээг энэхүү хэсэгчилсэн төлөвлөлтөд нарийн тусгаж,  НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Нийслэлийн Архив шинэ байртай болно

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн архивын хадгалалт хамгаалалтын нөхцөл болон архивын байртай болох тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргаа, удирдлагын хэлстийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

    Нийслэлийн архивын газар нь нийслэлийн Засаг захиргааны гуравдугаар байр буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 330 метр квадрат талбай бүхий 3 өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус архивын газрын санд нийт 71 569 ховор баримт хадгалагдаж байгаа бөгөөд зориулалтын лабраторигүй учраас сэлбэн засах, сэргээн шинэтгэх, кино, гэрэл зураг, дуу авиа, цахим баримттай ажиллах боломжгүй юм байна.

    Мөн иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа танхим нь 15 метр квадрат талбайтай, лавлагаа хариуцсан  3 ажилтан өдөрт 100-120 иргэнийг хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг. Нийт 3 хадгаламжийн сантай ч бүгд дүүрсэн, цаасан баримт, хувийн гаралтай баримт, хосгүй үнэт ховор нандин баримт, нууц баримт зэргийг хадгалах зориулалтын сан байхгүй юм байна. Тиймээс архивын байрыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинээр барих шаардлагатай болжээ.

    Урьд нь хоёр ч удаа нийслэлийн архивын байр барих газрыг шийдэж байсан ч газрын маргаантай гэсэн үндэслэлээр хойшлогдсоор 2012 оны 1 дүгээр сард нийслэлийн Засаг даргын Захирамжаар Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу хотын төв цэгээс 25 км зайтай Налайх явах зам дагуу 0,5 га газар олгосон байна. Энэхүү газарт барих архивын барилгын эскиз зургийг хийж баталсан бөгөөд оффис, нийтийн танхим, лабратори, хадгаламжийн сан, техникийн өрөөтэй байхаар төлөвлөжээ.

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд иргэдэд үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагыг иргэддээ ойртуулж, үйлчилгээг сайжруулах нь чухал. Баянзүрх дүүргийн 11-р хороонд буюу хотын төв цэгээс 25 км зайд Нийслэлийн Архив байх нь тохиромжгүй. Харин хотын хаанаас ч очих боломжтой байршилд байх ёстой гэж үзлээ. Тиймээс нийслэлийн архивын барилгыг төрийн бусад үйлчилгээтэй зэрэгцүүлэн хотын төвд байхаар тооцон судалгаа хийж, боломжтой газрыг яаралтай олж тогтоохыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!