MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.ОТГОНСҮХ: 7 дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлүүдийг илрүүлэн, арга хэмжээ авсан

    Б.ОТГОНСҮХ: 7 дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлүүдийг илрүүлэн, арга хэмжээ авсан

    2020-05-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогчид болон Улаанбаатар хотын  Ерөнхий менежер,  9 дүүргийн Засаг дарга нар, нийслэл, дүүргийн  Газрын албаны төлөөлөл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын албаныхан хамтран хуралдаж ажлын хэсэг байгуулжээ.

    Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсанажлын хэсэг зөвшөөрөлгүй барилга барьсан газруудыг чөлөөлөх, нийтийн эзэмшлийн зам талбайд хааж барьсан хашаа, хаалтыг цэгцлэх ажлын явцтай танилцаж, газар дээр үүрэг чиглэл өгч, чөлөөлөлтийн ажлуудыг хийж байна.

    Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтдээ 740 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

    Тэрбээр “Нийслэлд дөрөвдүгээр сарын 01-нээс хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Мөн нийслэлээс энэ жил “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд стандарт зөрчсөн, хууль дүрэм зөрчсөн хашаа, орц гарц, явган хүний зам талбай зэрэг газар чөлөөлтийн ажлыг шийдэхийн тулд 9 дүүрэгт ажлын хэсэг ажлаад явж байна. Миний бие өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсэгт хийгдэж буй газар чөлөөлөлтийн ажилтай холбоотой хүндрэлтэй байгаа газруудаар холбогдох албаныхны хамт шалгалт хийж, үүссэн асуудлыг хугацаа алдалгүй  шийдвэрлэх тал дээр ажиллаж байна.  

    Шалгалтын явцад хотхон дотор байшин барьж буй асуудал байна. Үүнийг бид цэгцэлж стандартад оруулах нь чухал. Хотод стандарт шаардлагад нийцсэн барилга, байууламж, бүтээн байгуулалтыг л хийх ёстой гэсэн зарчим барина. Тиймээс өнөөдрийн ажлын хэсэгт нийслэлийн мэргэжлийн хяналт, стандартын газар, газар зохион байгуулалтын газрын мэргэжилтнүүд зэрэг төрийн холбогдох бүх байгууллагууд хамтран явж байна.

    Мөн иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор явган болон авто замыг төлөвлөлтийн дагуу гаргуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг иргэдийн санал санаачилга, оролцоо дэмжлэгтэйгээр хариуцсан газар нь зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд БЗД-ийн 14 дүгээр хорооны “Өгөөмөр” зах орчмын орц гарцыг чөлөөлж, мөн дүүргийн 18  дугаар хорооны нутаг дэвсгэр ХСҮТ-ийн орц гарцыг чөлөөлөөд байна”гэв.

    “Долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлүүдийг арилгуулсан”

    Мөн тэрбээр газар зохион байгуулалтын ажлын талаар хэлэхдээ “Энэ сарын байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 55.4 хувьтай үргэлжилж байна. Зарим ажлаас дурдвал, газар олгох үйл ажиллагааг тэгш, шударга байх зарчмыг ханган цахим биржээр дуудлага худалдааг өнгөрсөн хугацаанд гурван удаа зохион байгуулж 12 байршлын 5.5 га газрыг худалдан нийслэлийн төсөвт 259 сая төгрөгийг төвлөрүүлсэн.

    Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээрээ ашиглах зориулалт бүхий газруудын байршлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулан, шинээр 38 байршлын 130 га талбайг нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн.

    Мөн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор, олон нийтийн төв зэрэг нийгмийн хангамжийн 12 барилга, байгууламжийн газрыг холбогдох байгууллагад нь эзэмших эрх олгосон.

    Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын нөлөөлөлд өртсөн 175 нэгж талбарын 62.7 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлсөн байна.  Түүнчлэн НЗД-ын захирамжийн хүрээнд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлий илрүүлэн, зөрчлүүдийг арилгуулсан” гэсэн мэдээлэл өглөө.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!