MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Танхимын сургалтын төвүүдийг нээх саналыг холбогдох яамдуудад уламжиллаа

    Танхимын сургалтын төвүүдийг нээх саналыг холбогдох яамдуудад уламжиллаа

    2020-05-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гарагт олон нийтэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ дагуу өнөөдрийн мэдээллийн цагаар  баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, гэр оронгүй хүмүүст зоруилсан халамжийн төв барих зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.

    Тэрбээр “Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэл хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах, иргэдээ ажилтай, орлоготой байлгах гэх мэт эдийн засгийн олон хүндрэлтэй асуудал тулгарч байгаа. Иргэн бүрийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор  хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг нь шат дараатай нээх гаргасан. Энэ хүрээнд баар, шөнийн цэнгээний газрын ажиллах цагийг богиносгож, үйл ажиллагааг нь нээсэн. Гэвч үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд хариуцлага алдаж, онцгой дэглэмийн үед баримтлах дүрэм журмыг барьж ажиллаагүй тул өмнө гаргасан шийдвэрээ цуцалж, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоохоор боллоо. Бид дэлхий дахины өмнө аюул тарьсан цар тахал тархсан цаг үед амьдарч байгаа ийм нөхцөлд аливаа шийдвэрийг гаргах, гаргасан шийдвэр нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгдөж болно гэдгийг ойлгох учиртай.

    Дэлхий нийт амьдарч байна гэдгийг хотын Захирагч хэлсэн юм. Хөл хорионы энэ үед нэг ч гэсэн аж ахуйн нэгжид элдэв дарамт учруулахгүйгээр аль болох дэмжиж ажиллана гэдгээ ч мөн хэлэв.   

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БОАЖЯ, хотын удирдлагуудаас бүрдсэн эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн боловч аж ахуйн нэгжүүд бэлэн биш байсан учир шийдвэрийг цуцаллаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж  буй аж ахуйн нэгж, иргэдийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх, газрын татвар болон нийслэл хотын албан татвараас хөнгөлөх ямар боломж байгаа талаар Сангийн яам болон холбогдох яамдуудтай санал солилцож байна. Мөн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хязгаарлуулж буй учраас тэднийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх ямар боломж байгааг судалж байна. Коронавирусын халдварын энэ үед аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгааг бид хаана хаанаа ойлгож байгаа” хэмээлээ.      

    Мөн иргэдийн зүгээс танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх саналыг хотын Захирагчид удаа дараа  ирүүлж байгаа юм. Харин танхимын сургалтын төвүүдийг нээх эсэх асуудлыг БСШУСЯ, ХНХЯ шийдвэрлэх ёстой бөгөөд танхимын сургалтыг нээх саналыг Хотын зүгээс холбогдох яамдын сайдуудад хүргүүлснийг илэрхийллээ.

    Орон гэргүй иргэдэд зориулсан халамжийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлнэ

    Нийслэлийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл 850 иргэн байдгаас 84.6 хувийг эрчүүд, 15.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Харин 46 хувь нь 18-45 насныхан, 43 хувь нь 45-59 насныхан, 9 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэх насныхан орон гэргүй, тэнэмэл иргэдийн тоонд орчихоод байна. Нийслэлийн зүгээс эдгээр иргэдийг тусгаарлах байранд хамруулж, хоол хүнс болон хувцасаар хангах гэх мэт ажлыг зохион байгуулж ирсэн. 

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон гэргүй иргэдийг байршуулдаг тусгай төвд одоогийн байдлаар 150 иргэн хамрагдаж байгаа нь хангалтнүй байгаа тул цаашид эдгээр иргэдэд анхаарч, тэдэнд зориулсан халамжийн шинэ төвийг  барьж байгуулах ажлыг энэ долоо хоногоос эхлүүлэхээр болсныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдэгдлээ. Мөн тэрбээр “Дээрх иргэдийг тусгаарлалтад хэд хонуулаад гаргах бус тэднийг сургаж, дадлагажуулан нийслэлийн ногоон байгууламж, хот тохижилт зэрэг бүтээлч ажилд татан оролцуулж цалин хөлс олгох байдлаар аж ахуйн ажилд хамруулж, нийгэмшүүлэх шаардлагатай байгаа учир ийнхүү орон сууц барих ажлыг эхлүүлж байгаа” гэлээ.  Энэхүү орон сууц нь нийт 1905 метр квадрат, 250 хүнийг байршуулах боломжтой юм.

    Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянах цахим системд мэдээллийн баазыг бүрдүүлж байна

    Коронавирусын халдварын энэ үед Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг явуулж байгаа бөгөөд 122 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэх аж.

    Улаанбаатар хотын удирдлагууд иргэд, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахаас гадна эдийн засгийг эрчимжүүлэх ажилд анхаарч байгааг Хотын дарга уламжлаад СOVID19-ийн халдвараас урьдчилсан сэргийлэх ажлын хүрээнд дэлхийн зарим хотууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа дурьдлаа. Тухайлбал, Бээжин хот энэ цаг үед онц байдлын зэргийг бууруулж, цэцэрлэгт хүрээлэн, номын сан, музей зэрэг байгууллагын үйл ажиллагааг нээж эхэлжээ. Мөн фитнесс клуб, караокены үйл ажиллагааг тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллуулж байгаа аж.

    Нийслэлийн хэмжээнд коронавирусын халдвараас сэргийлэх ажлын хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийсээр байгаа билээ. Энэ хүрээнд 1,511,671 метр квадрат газарт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг бүрэн хийж, 196 мянга гаруй гэр хорооллын 00-г ариутгасан байна.

     Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!