MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ахлах сургуулийн гурван баг олон улсын өсвөрийн энтрепренеруудын уралдаанд оролцох эрх авлаа

    Ахлах сургуулийн гурван баг олон улсын өсвөрийн энтрепренеруудын уралдаанд оролцох эрх авлаа

    2020-04-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ахлах сургуулийн сурагчдын дунд зохиогдсон өсвөрийн энтрепренеруудын сургалт, уралдаан 2020 оны гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрүүдэд цахим орчинд амжилттай явагдаж өндөрлөлөө. 2020 оны уралдаанд 12 цагийн хугацаанд бизнес санаа гаргаж, бизнесийн төлөвлөгөө боловсруулан оролцсон нийт есөн багаас гурван баг (Innoway, Nanitech, Wave багууд) шилдгээр шалгарч, олон улсын GYEC 2020 тэмцээнд оролцох эрхээ дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гардан авлаа.

    Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу өсвөрийн энтрепренеруудын сургалт, уралдааныг Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute-с зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын энтрепренер бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадварыг дэвшилтэт технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү уралдааныг 2017 оноос Хүүхдийг Ивээн Сан болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран Монгол улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэж олон улсын уралдаанд оролцуулж байгаа билээ. 2019 оноос Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар тус сургалт, уралдааныг дэмжиж хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

    Хөдөлмөрийн зах зээлд залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновацын хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд инновац, мэдлэгт суурилсан эдийн засаг, тэр дундаа энтрепренершипийн давлагаанд анхаарал хандуулах болж, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт энтрепренершипийн ур чадвар олгох хичээлүүдийг оруулж эхэлсэн. Монгол улсын хувьд ерөнхий боловсролын түвшинд эдгээр ур чадварыг хөгжүүлэх боломж бололцоо дутмаг байдаг. Иймд бид ахлах ангийн сурагчдад олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг олгохын тулд сургалтыг  шинэлэг хөтөлбөр, оролцооны арга барилаар хүргэдэг. Энэхүү уралдаан нь Улаанбаатар хотын аль ч ЕБС-н 15-19 насны ахлах ангийн сурагчдад нээлттэй юм.  Тэмцээнд найм хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцдог. 2017 оны уралдаанд нийт таван сургуулийн 38 сурагч хамрагдсан бол 2018 онд зургаан сургуулийн нийт 64 сурагч, 2019 онд найман сургуулийн нийт 64 сурагч, 2020 онд 11 баг сонирхлоо илэрхийлэн сургалтад хамрагдаж, түүнээс есөн сургуулийн 62 сурагч уралдаанд оролцсон. 2019 оны олон улсын уралдаанд Монгол улсыг төлөөлөн оролцсон багууд өмнөх жилүүдийн амжилтуудыг давж, эхний 10 байр дотор шалгарсныг бахархууштайгаар онцлох нь зүйтэй юм. 

    Энэ жилийн олон улсын уралдаан тавдугаар сарын 30-ны өдөр, бүтэн 12 цагийн турш цахимаар явагдах юм. Өглөө 7:00 цагт сэдэв зарлагдах ба оролцогч багууд 18:30 гэхэд доорх даалгаврыг гүйцэтгэсэн байна. Үүнд:

    1) Санаачилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний туршилтын загвар (биетээр эсвэл дижитал);  

    2) Хоёр хуудас бизнесийн төлөвлөгөө

    3) 3-5 минутын дүрсэн танилцуулга /англи хэл дээр/ бэлдэнэ.

    Уралдаанд оролцсон сурагчид багийн найзуудаасаа сурахаас гадна баг хоорондоо харилцан суралцаж, дийлэнх оролцогчид цахим орчинд багаар ажиллах чадвараа сайжруулж чадсан байгаа нь сургалтын дараах судалгаагаар харагдсан юм. Сурагчид мөн өөрт байсан бүтээлч санаагаа бодит болгох, түргэн хугацаанд үр дүнтэй ажиллах гэх мэт ур чадваруудыг сургалт, уралдаанаас олж авсан гэж судалгаанд хариулжээ. 

    Цаашид энэхүү уралдаанд орон нутгийн ахлах ангийн сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд болгохоор зохион байгуулагчдын зүгээс ажиллаж байна.

    НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!