MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Өвөлжилтийн бэлтгэл ажил 10 сард бүрэн дуусна

    Өвөлжилтийн бэлтгэл ажил 10 сард бүрэн дуусна

    2013-07-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК нь нийслэлийн 8 дүүрэг Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 242,600 гаруй хэрэглэгчтэй эрчим хүчний ууган компаниудын нэг юм. Хотын цахилгаан эрчим хүчний ачаалал жил бүр нэмэгдэж байгаагаас шалтгаалан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахын тулд засвар шинэчлэлтийн томоохон ажлуудыг цаг алдалгүй хийх шаардалгатай байгаа тухай хотын даргад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн удирдлага танилцуулсан юм.  Өдөрт л 300 гаруй иргэн хотын иргэншил авч, сард 8000-10 000 айл  шинэ суурьшлийн бүсэд бууж байгаа учраас Улаанбаатар хотын алслагдсан хорооллуудыг цахилгаанаар бүрэн хангаж чаддаггүй байна. Тиймээс зарим үед цахилгааны хүчдэл муу байх тохиолдол байгаа гэнэ. Зөвхөн өнгөрсөн өвөл гэхэд л гэр хорооллын зарим хороодод цахилгааны эрчим хүчний ачаалал 41,3 хувьд хүрч байсан байна.  Өнгөрсөн оны хувьд хамгийн их ачааллатай гэр хороолол нь Баянхошуу байсан бол шинээр орон сууц, оффис, томоохон хэмжээний үйлчилгээний барилга ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан хотын төвийн урд болон зүүн хагасын ачаалал 23,3хувиар тус тус нэмэгджээ. Ер нь өвлийн ачааллын оргил цагаар 80-аас дээш хувь ачаалагдсан трансформатор  238 байсны 67 нь 100-аас дээш хувь буюу хэт ачаалагдаж байсан, ирэх өвөл үүнээс илүү ачаалалтай байх төлөв ажиглагдаж байна гэдгийг “Улаанбаатар цахилгаан түгээх” ХК-ийн удирдлага онцлон хэллээ. Тиймээс өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд гэр хороололд шинээр шугам трансформатор нэмж суурилуулах, хотын төвд дэд станц барьж ашиглалтад оруулах, гэр хороололд 35 кВ-ын дэд станцууд нэмж барих, ашиглалтын хугацаа дууссан хуучирсан шугам сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, Улаанбаатар хотын төлөвлөлтөд цахилгаан шугам сүлжээний төлөвлөлтийг дэлгэрэнгүй тусгаж оруулах зэрэг олон ажлыг эхлүүлэх  шаардалгатай болжээ. Хотын дарга эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлээ. Мөн дэд станц барих газрыг судлан, боломжтой газрыг тогтоохыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд олон засвар шинэчлэлтийн ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд 10 сарын дунд гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

    Дулааны шугамын хамгаалатын зурваст газрын зөвшөөрөл олгохгүй байхыг хүслээ

    Нийслэлчүүдийг дулаанаар хангагч байгуулллага бол “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК юм. Энэхүү компанийн үйл ажиллагаатай хотын дарга танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай санал солилцсон юм. 

    Улаанбаатар хот өрөгжихийн хирээр ачаалал улам нэмэгдэж одоогоор дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн нийт ачаалал 1585 Гкал/ц байгаа юм байна. Цаашид холбогдохоор хүлээгдэж байгаа хэрэглээг тооцож үзэхэд  ирэх жилээс эх үүсгүүрийн хүчин чадлын дутагдалд орох төлөвтэй байна гэж  тус компанийн гүйцэтгэх захриал Р.Хайдав хэллээ.  Сүүлийн жилүүдэд хотын хэрэглэгчдэд түгээсэн дулааны эрчим хүчний хэмжээ жилд дунджаар 2.5-3.0 хувиар өсжээ. Мөн дулааны шугамын хувьд ч байдал хэцүүхэн байгааг хотын даргад тэд дуулгалаа. Тодруулбал 35-аас дээш жил ажилласан эдэлгээний хугацаа дууссан шугам нийт шугамын 15.2 хувийг эзлэж байгаа бол 25-35 жил ажилласан 76.4 км  шугам байгаа юм байна. Энэ нь  нийт шугамын 20,4% ийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд дулааны төв шугам тоноглолд ашиглалтын явцад 64 гэмтэл гарсан бөгөөд  эдгээр гэмтлүүдийн ихэнхи нь хугацаа нь дууссан насжилт ихтэй шугамуудтай холбоотой байжээ. Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны хэрэглээ эрс өсч байгаагаас хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдох магадлалтай болсон байна. Тиймээс  Баянзүрх дүүрэг, Зайсан орчим болон 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байгаа юм байна. Тиймээс цаашид дулааны шугамуудыг өргөтгөх шинэчлэх ажлуудыг хэд хэдэн газарт хийх шаардалгатай гэлээ.

    Мөн өнгөрсөн жилээс эхлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар дулааны шугамын хамгаалалтын зурвас тогтоож одоогоор 374  км дулааны шугамд хамгаалалтын зурвас тогтоогоод байгаа юм байна.  Хамгаалалтын зурвас гэдэг нь  засвар үйлчилгээ хийх боломжийг хангасан зай аж.  Тиймээс хамгаалалтын зурваст байшин барилга барих нь “Эрчим хүчний тухай” хууль болон бусад дүрэм журмын дагуу хориотой байдаг юм байна. Гэвч одоогоор хамгаалалтын зурваст 300 гаруй барилга, объект байгаа бөгөөд эдгээрийн 33 нь   дулааны төв шугам дээр баригдсан барилга юм байна. Дулааны шугамын хамгаалалтын бүсэд барилга барих нь шугам тоноглолыг өргөтгөх, засвар үйлчилгээ хийхэд ихээхэн хүндрэл учруулдаг гэж дулааны инженерүүд тайлбарлаж байлаа. Тиймээс яаралтай засвар үйлчилгээ хийх үед хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүйд хүрч, дулаан тасалдах магадлал нэмэгдэх аюултай гэлээ. Тиймээс  дулааны шугамын хамгаалалтын зурвас, шугам дээр газрын зөвшөөрөл олгохгүй байх, олгогдсон зөвшөөрлүүдийг цуцлахыг хотын даргаас тэд хүслээ. Дулаан түгээх сүлжээ ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргаж дулааны шугамын хамгаалалтын бүсэд барьсан  12 барилгыг одоогоор буулгаж шилжүүлжээ.  Хотын дарга нийслэлчүүдийг өнөтэй, дулаан өвөлжүүлэх үүргийг хүлээн ажиллаж байгаа дээрх байгууллагын тулагмдсан асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ энэ үеэр хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!