Багануур дүүрэгт эрчимтэй хөгжиж байгаа спортын нэг бол яах аргагүй дартс. Тэгвэл энэ сдортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, улс, олон улсын тэмцээн уралдаанд байнга амжилт гарган оролцдог тамирчин бол Х.Сайнбаяр юм. Өнгөрөгч 4-р сард Хонконгд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцон багийн дүнгээр тэргүүн байр эзэлснийг нь үнэлэн дүүргийн Засаг дарга жуух бичгээр шагнаж байсан. Х.Сайнхбаяр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах тэмцээн “Бээжин опен”-д оролцох болсонтой холбоотойгоор дүүргийн Засаг дарга захирамж гарган нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Х.Сайнбаярын хувьд Монгол улсын 2012, 2013 оны улсын аваргаар шалгарсан тамирчин юм.
Дүүргийн Засаг дарга дүүрэгтээ үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа спортын холбоод, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын төлөөллийг өнгөрөгч 4-р сарын 23-нд хүлээн авч уулзан 2012-2013 онд гаргасан амжилт, тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан цаашид дүүрэгт спорт холбоодыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг дэмжих чиглэлээр хэрхэн хамтран ажиллахаа ярилцсан. Энэхүү уулзалтын үр дүнд дүүргийн спортын зөвлөл байгуулагдсан бөгөөд нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, спорт холбоодын чадавхийг сайжруулах, улс болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох тамирчиддаа дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллахаар болсон. Гэсэн хэдий ч өнөө хэр дүүргийн спортын зөвлөл ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулаагүй, төлөвлөгөөгөө ч гаргаагүй байгаад сэтгэл дундуур байгаагаа дүүргийн Засаг дарга тамирчин Х.Сайнбаяртай уулзах үеэрээ хэлж байлаа.
Дүүргийн Засаг даргын хувьд спорт холбоод, тамирчидаа дэмжих чигнлэлээр ихээхэн анхаарч байгаа. Хэдхэн жишээг дурьдахад паратаеквондогийн тамирчин н.Нямганьдад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь, дүүргийн сагсан бөмбөгийн шигшээ багийг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж байсан бол Х.Сайхбаярыг дэлхийн аваргын сонгон шалгаруулах тэмцээнд оролцохтой холбогдуулан ийнхүү дэмжлэг үзүүллээ.
