MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

    БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

    2013-07-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эдийн засагч О.Гантулга

    Өнгөрсөнд, одоо, ирээдүйд

      Шинэчлэлийн засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөртөө цалинг бүтээмжийн өсөлт, өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх асуудлыг тусгаж, аж ахуйн нэгж болон иргэддээ бүтээмжтэй ажиллахыг чухалчлан бодлогын түвшинд авч үзэж байгаа явдалд амжилт хүсч байгаагаа юун түрүүнд илэрхийлье.

      Би энэхүү нийтлэлийг урьд өмнөх болон опоогийн нийгэм эдийн засгийн тогтолцоог буруутгах гэсэндээ биш, өөрийнхөө олж харсан, бодол санааны өнцгөөс бичихийг зорилоо.

      Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой байх үед бүтээмж, чанарын асуудлыг чухалд тооцож, түүнийг төлөвлөх, тооцоолох, дүгнэх ажлыг мэргэжил арга зүйн улирдлагаар хангах, холбогдох аргачлал, зөвлөмж, гарын авлага, журам заавар гарган хэрэгжүүлэх асуудлыг төрөөс төвлөрсөн зарчмаар хэрэгжүүлж байсан юм.

    Хэдийгээр энэ үед чанар, бүтээмжийн асуудалд анхаарч байсан ч чанарыг зөвхөн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар төдийгөөр тодорхойлж, үйлдвэр аж ахуйн газарт чанарын алба, инженерүүд хариуцдаг, бүтээмж гэдгийг үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээний илэрхийлэл мэтээр ойлгож, түүнийг машин, тоног төхөөрөмж дээр ажиллаж буй мэргэжилтэй ажилтнууд бүтээдэг, харин захиргаа, үйлчилгээний ажилтнуудад хамаагүй мэтээр ойлгож байсан нь бодлогын болон үйл ажиллагааны гол доголдол байсан гэж эдийн засагчид шүүмжилдэг.

    Тэгвэл зах зээлийн эдийн засаг, чөлөөт ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш манай улсад энэ асуудал бүүр орхигдож, бүтээмж, чанар, зардлын хэмнэлт, үр ашиг гэсэн ойлголт хүмүүсийн ухамсраас арчигдсан гэж хэлж болохоор байна.

    Эдийн засгийн хэрэглээ 

      Бас хэрэглээ нь хязгаарлагдмал, төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа нэг зүйл бол бүтээмжийн статистик үзүүлэлт байна. Учир юу вэ гэвэл энэ үзүүлэлт хэр бодитой, түүний ашиглагдаж байгаа байдал зэрэг нь тодорхойгүй юм уу даа гэж бодогддог. Үндэсний статистикийн хорооноос жил бүр гаргадаг энэ үзүүлэлтийн дүн дараа жилийн эхний хагас жилд багтаж гардаг. Би өнгөрсөн жилүүдийн үзүүлэлтүүдийг харьцуулсан дүн шинжилгээ хийх гэсэнд 2012 оны үзүүлэлт бүхэл бүтэн 2013 оны эхний хагас жил дуусч байхад гараагүй л байна. Энэ нөхцөлд эдийн засагчид бид ийм гол үзүүлэлт нь өдий болтол гараагүй байхад эдийн засгийн дүн шинжилгээ, цаашдын дүгнэлтийг яаж гаргаж чадах вэ? Цаг хугацаа нь түрүүлээд тоон үзүүлэлт нь дагадаг дүр зураг ажиглагдаж байгаа биз дээ... Ийм болохоор бэлэн байгаа тоон мэдээлэлдээ үндэслэж хөдөлмөрийн бүтээмжийн хэмжээг эдийн засгийн салбараар нь хамааруулж дараах дүгнэлтийг гаргалаа.

      Хөдөлмөрийн бүтээмж 2011 онд 2005 оны зэрэгцүүлэх үнээр улсын түвшинд 4536,4 мянган төг болж, 2010 оныхоос 663,3 мянган төгрөгөөр нэмэгдэж, 17,3 хувиар өсчээ.

      Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзвэл уул уурхай, олборлолт, мэдээлэл холбооны салбарт хөдөлмөрийн бүтээмж 16541,7-17754,5 мянган төг байгаа нь бусад салбарынхаас харьцангуй өндөр, улсын дунджаас 3,6-3,9 дахин их байна.

      Харин байр сууц болон хоол хүнсээр хангах үйлчлэх үйл ажиллагаа, барилга, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарт хөдөлмөрийн бүтээмж хамгийн бага буюу 1012,4-1944,0 мянган төгрөг байгаа нь улсын дундажаас даруй 2,3-4,5 дахин бага байгаа дүр зураг харагдаж байна.

     

    Эх үүсвэр: Монгол Улсын статистикийн эмхтгэл 2011 он

      Энэ үзүүлэлт нь ердийн нэг гаргадаг, анхаарал бага татахуйц, ач холбогдол багатай зүйл мэт жил бүр гарч байгаа нь хэнд хүртээлтэй юм бэ? Тэгвэл үнэхээр бүтээмжийг нэгж хэсэг, цех, тасагт бий болгож байгаагаар нь хэмжиж тооцон, улмаар улс орны хэмжээнд нэгтгэж гаргавал илүү бодитой, хүртээлтэй, ач холбогдол бүхий тоо болох юм.

    Улс орнуудын туршлага

    Харин улс орныхоо жижигхээн хэсгийг дурангийн нүдээр харвал өнөөдрийн байдлаар хүн амын гуравны нэгээс илүү нь оршин суудаг Улаанбаатар хотод хүн амын 40 хувь нь орон сууцанд амьдардаг гэсэн тоон баримт бий. Хөдөө орон нутгийг энд дурьдаад ч хэрэггүй. Миний мэдэхээр Сингапур улс “нэг хүн-нийгмийн нэг хэсэг”, “нэг байр-хотын нэг хэсэг” гэсэн уриан дор ажиллаж, орон сууцны нөхцлийг сайжруулах, ирээдүйн байр бий болгох, иргэд болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс бага орлоготой болон хөлсний байранд амьдардаг иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсний дүнд хүн амынх нь 80 гаруй хувь нь орон сууцанд амьдрах болж, жижиг тосгонуудыг “Жижиг Сингапур” болгон хөгжүүлж, эрчимтэй хөгжлийн эдийн эдийн засгийн суурийг тавьж чаджээ. Энд миний хэлэх гэсэн хамгийн гол санаа бол хүн ам, олон нийтийн ухамсрыг бий болгож, төлөвшүүлж чадсанаараа хөгжлийн гарцаа нээж чадсан гэж үздэг юм.

    Тэгвэл өнөөдөр шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж буй хот төлөвлөлтийн ажлыг иргэд маань хувийн шунал, хялбархан баяжих хүсэлдээ баригдаж биш /нэг найзаасаа дам сонслоо л доо... “0,5 га хүрэхгүй газарт эсгий гэрт амьдарч байгаа 4 айл тус тусдаа нэг биш 2-оос дээш өрөө байр авч газраа чөлөөлнө гэсэн байгаам даа, угтаа бол 0,7 га газарт 2-3 өрөө байр олгох гэрээ байгуулж байгаа юм байна”/, ийм сайхан жишээ болохоор улсын хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлсэн туршлагыг харж, ирээдүйгээ, үр хүүхдээ бодож, илүү өргөн хүрээнд сэтгэж, төр засгийнхөө бодлого шийдвэрийг дэмжиж хэрэгжүүлье гэж уриалмаар байна.


    Хөгжингүй орнуудад “Бүтээмж-чанарын хөдөлгөөн”-ийг бүх нийтийн зорилт болгон өрнүүлж, үүнд засгийн газар, ажилтан, ажил олгогчийн төлөөллийн байгууллагууд хамтран амжилтанд хүрч байна. Үүнд дахин Сингаур улсын туршлагыг дарьдахаасаа татгалзач чадахгүй нь ээ. Энэ улс бүтээмжийн хөдөлгөөнийхөө эцсийн байг “эдийн засгийн өсөлтийг баталгаатай болгох”-д онилж, түүн рүү хүргэх нум сумаа бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлт, түүний тогтвортой байдлыг хадгалахад анхаарч, хөдөлмөрийн харилцаанд оролцогч нийгмийн түншлэлийн 3 талт механизмыг хөгжүүлж, үр дүнгээ тэгш хуваарилахад зарчмаа болгожээ.

     

      Эдийн засгийн салбараар нь авч үзэхэд хамгийн бага өсөлттэй, өсөлтгүй байгаа салбаруудад түлхүү анхаарал хандуулж, бодлогоо чиглүүлэх, мөн

      Ингэхдээ сингапурчууд 4-5 жилийг таниулах ажилд зориулсан байна. Үүний дараа 2-3 жилийг дөнгөж хөлд орж тэнцвэрээ олж чадахгүй эцэг эхээсээ тусламж хүсч байгаа хүүхэд шиг Японоос дэмжлэг авч, компани бүр бүтээмжийг өөрийн болгохоор зүтгэснээрээ жил өнгөрүү хугацаанд нэвтрүүлж чаджээ. Улмаар тэднээс шинэчлэлийн санал санаачлага үүсэн гарч, хөгжлийн гарцаа зөв олсон байна.  

     

    Сэтгэлд буусан саналуудаас...

      Эдийн засгийн салбараар нь авч үзэхэд хамгийн бага өсөлттэй, өсөлтгүй шахам байгаа салбаруудад түлхүү анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлэх, хамгийн гол нь 40 гаруй сая малынхаа түүхий эдийг эх орондоо 100 хувь боловсруулах, түүнийгээ иргэдийнхээ хэрэгцээг хангах өндөр технологийн байгаль орчинд ээлтэй хүнс, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ашиглаж ажилтай орлоготой Монгол хүнийг улам олноор нь бий болгох хэрэгтэй санагдана.

      Хөгжингүй улс орнуудад бүтээмж, хөгжлийн агентлаг аль нэг яамны харъяанд ажиллаж, бүтээмжийн арга хэрэгслүүдийг аж ахуйн нэгж байгууллагууд дээрээ амжилттай хэрэгжүүлдэг сайн туршлагыг манай зарим томохон компаниуд нь судлан, хэрэгжүүлсэн нь амжилттай болж, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, тэдний итгэлийг хүлээж болоод байхад манай улсын төрийн байгууллага, ялангуяа Хөдөлмөрийн яам болон бусад яамдууд үүнд онцгой анхаарал хандуулж, тэргүүн ээлжинд тавих цаг нэгэнт болжээ.

      Өнөөдөр үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмээч гэж бүхэл бүтэн аян зохион байгуулж байна. Үүний оронд тэд ААНБ-уудад ажилтны цалин хөлсийг бүтээмжтэй уялдуулж нэмэгдүүлэх чиглэлээр үүнээс ч илүүтэйгээр дуугарах ёстой юм биш үү.

      Бүтээмж дээшлүүлнэ нэмэгдүүлнэ гэж яриад л байдаг, түүнийг яаж хэмжиж тооцдог, яаж өмнөхтэй харьцуулан давуу байдал бий болсон эсэхийг шалгадаг талаар тодорхой болгочихвол хэрэгжүүлэхэд амар байх болов уу.

      Өнөөдөр бүтээмжид ихэвчлэн томоохон компаниуд анхаарч, хэрэгжүүлэн үр дүнд хүрч байна. Заавал ийм байх ёстой юу? Яагаад жижиг, дунд үйлдвэр эрхлэн явуулж байгаа хүмүүс болохгүй гэж? Дөнгөж бизнесээ эхэлж байгаа тэдэнд эхнээс нь бүтээмжийн ач холбогдлыг ойлгуулж, ухамсар суулгах нь зүйтэй биш гэж үү.

      Энд бас хэлэхгүй өнгөрөхийн аргагүй нэг зүйл нь манай мэргэжлийн болоод их дээд сургуулиудын сургалт, багшлах боловсон хүчин, мэдлэг боловсрол олгох арга барил, суралцагчдын хандлагыг эрс шинэчлэх шаардлага бий болжээ. Учир нь их дээд сургуульд бэлтгэгдэн төгсч байгаа залуусын мэдлэг боловсролын түвшин ажил олгогчийн шаардлагад тохирохгүй, гологдож байна. Ийм учраас хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтын уян хатан үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгохдоо магадлан итгэмжлэл, стандарт, үнэлгээний асуудал эрхэлдэг байгууллагууд хамтарсан дүгнэлт гаргаж байх шаардлагатай болжээ.

      Төрийн зүгээс өмнөх хуудсанд дурдсан луга адил бүтээмжийн тоон үзүүлэлтийн чанар, судалгааны арга зүйг боловсронгуй болгох, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг Хөдөлмөрийн яамны дэргэд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн судалгааны институт үйл ажиллагааныхаа гол чиглэлээ болгож, үүндээ хавсарга байдлаар цалин хөлс, ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтийг судлах, цаашдын чиг хандлагыг цогцоор нь гаргаж, бодлого боловсруулагчдыг үнэн бодит мэдээллээр хангавал зохилтой.  

      Бүтээмжийн арга хэрэгслийг нэвтрүүлэх сургалт, гарын авлага бидэнд дутагдаж байгааг нуугаад юухэв.

      Мөн олон нийт, нийгмийн дундах ойлголтыг нэмэгдүүлэхэд бүтээмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын идэвхи оролцоог сайжруулж, сургалт сурталчилгааг нэмэгдүүлж ажиллуулахад түлхүү анхаарах шаардлагатай. Яг л телевизээр залхтал гарч байсан “Даламал”-ынх шиг өдөр бүр, зогсоо зайгүй...

        

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!