MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Газар өмчлөх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Газар өмчлөх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    2013-07-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 07 сарын 15-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр “Үндэсний их баяр наадам”-ыг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
    “Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 75 төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс 74-ийг нь амжилттай зохион байгуулж, “Дээлтэй монгол” наадам цаг агаарын нөхцлөөс шалтгаалан 7 хоногоор хойшилсон. Нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний зохицуулалтын ажлууд сайн байлаа. Баяр наадмын нийт зардалд 1,5 тэрбум, “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам” цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтад 14 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ 7 хоногт “Үндэсний их баяр наадам”-ын салбар хороодын мэдээллийг авч нэгтгэн, зохион байгуулалтын нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулна” гэлээ.
    Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хийгдсэн тохижилт, цэвэрлэгээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр “Төв цэнгэлдэх” болон “Хүй долоон худаг” дахь цэвэрлэгээ 21 хоногийн өмнөөс эхэлсэн. Тиймээс наадмын үеэр тохижилт, хогны асуудал харьцангуй гайгүй байсан гэж хэлж болно. Тохижилт үйлчилгээний ажилтнууд өргөн бүрэлдэхүүнээр ажилласнаас гадна сайн дурын ажилтнууд иргэдийг хогоо хогийн саванд хийхийг уриалж ажилласан. Худалдаа үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгж бүрт 10 ширхэг “Азийн цагаан дагина” хогны уут тараасан нь үр дүнгээ өглөө” гэж мэдээллээ.
    Өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-аас мэдээлэл хийж, “Үндэсний их баяр наадам”-ын үеэр гэмт хэрэг, осол аваарын дуудлага өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй багассан үзүүлэлттэй байсныг онцоллоо.  Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир “Баярын өдрийг далимдуулан БЗД-ийн 25-р хорооны нутаг дэвсгэрт иргэн н.Мандахын барилга зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхэлсэн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгаж, барилгын ажлыг зогсоосон. Наадмын өмнө шүүх хурлаас барилга барих шийдвэр гарсан гэсэн ч шүүхийн шийдвэр байхгүй учир барилгын ажлыг зогсоосон байгаа. Мөн БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Алтай хотхоны дэргэд далан сэтэлж байна гэсэн мэдээллийн дагуу шалгаж зогсоосон байгаа” гэлээ.
    Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийнИргэдийг хүлээн авах төвийн 2013 оны эхний хагас жилийн тайланг танилцууллаа.
    2013 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан 20439 өргөдөл, гомдол хүлээн авч,18 414 өргөдөл буюу 90,1%-ийг нь шийдвэрлэж, хариу өгчээ. Иргэдийг хүлээн авах төвд хандах иргэдийн хандалт нэмэгдэж байгаа бөгөөд өргөдөл, гомдол шийдвэрлэх явцыг сайжруулахаар ажиллаж байна.
    Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө “Үндэсний их баяр наадам”-ыг амжилттай зохион байгуулахад хүчин зүтгэсэн нийт ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлье. Энэ жилийн баяр наадам сайхан болж өнгөрсөн талаар наадамчин олон сэтгэгдэл өндөр байгаад баяртай байна. Гэхдээ зарим алдаа дутагдлыг засч сайжруулах шаардлагатай байна. Нэн түрүүнд “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтын зургийг яаралтай бэлэн болгож, ажлыг хугацаа алдалгүй үргэлжлүүлэх, мөн багагүй хөрөнгө зарцуулж буй учир “Хүй долоон худаг”-т дан ганц наадам биш өөр олон арга хэмжээг зохион байгуулах тул нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргах хэрэгтэй.  Дүүргүүдийн Засаг дарга нар дүүрэг доторхи цэвэрлэгээгээ сайжруулах, Захирагчийн ажлын албаныхан хогны уут тараах ажлаа эрчимжүүлэх, буулгах жагсаалтад байгаа самбаруудыг алагчлалгүй, яаралтай буулгах. Мөн НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Гэвч иргэдэд өмчлүүлэх гэж байгаа газруудад нийслэлд нүүж ирсэн иргэд зөвшөөрөлгүй суурьших болжээ. Үүнийг  таслан зогсоо. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэний бүртгэлийн ажилд анхаарал хандуул. Бусдын өмчид халдах нь хэвийн үзэгдэл байж болохгүй. Дээрээс нь иргэдийн газар өмчлөх бэлтгэл ажлыг хурдасгах талаар холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!