MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг даалгалаа

    Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг даалгалаа

    2020-02-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн, 86 хувийн биелэлттэй. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хог ачилтын компаниудыг цахим системд холбосон, одоогийн байдлаар 15 байгууллагын 234 тээврийн хэрэгсэл GPS-ээр холбогдсон байна. Нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд явган хүний замын тохижилт, тэмдэглэгээг байршуулах 61 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

    Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өгөхдөө, одоогийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй байгааг онцоллоо. Коронавирусын тархалт 25 улсад 526 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд нийт 68587 иргэн өвчилж, 9425 иргэн бүрэн эдгэрчээ. Цаашид коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх авах арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэж байх талаар мөн дуулгалаа. Тэрбээр “Амны хаалт хаа сайгүй хүрэлцээ муутай байгаа. Тиймээс иргэд гарын доорх материалуудыг ашиглаж, амны хаалт хийгээд хэрэглэж болно. Гагцхүү маш сайн ариутгаж хэрэглэх хэрэгтэй. Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ажилчид ажлынхаа хажуугаар 1500 амны хаалт  оёж бэлтгээд, Эрүүл мэндийн төвүүдэд хүргэсэн байгаа. Энэ мэтчилэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд амны хаалт  бэлтгэн нийлүүлж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахад уриалмаар байна. Түүнчлэн иргэд гэр орондоо, албан байгууллагын ажилтнууд албан тасалгаандаа цэвэрлэгээ ариутгал тогтмол хийх, ялангуяа ширээ, шалавч,  хаалганы бариул зэргийг сайтар цэвэрлэж байхыг зөвлөе” гэв.

    Өнгөрсөн 14 хоногийн хугацаан дахь нөхцөл байдлын талаар нийслэлийн Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийхдээ гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар буурсан, аюулт үзэгдэл, ослын дуудлага 67 хувиар буурсан талаар мэдээллэв. Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг 7.6 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг  өнгөрсөн оны мөн энэ үеэс 20.0 хувиар тус тус буурсан талаар нэмж тайлбарласан юм. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгөөд цаашид дүүрэг хороодын Засаг дарга нар цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагч нартай  мэдээллээ солилцож хамтарч  ажиллахыг уриаллаа.

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дүүрэг хороодын Засаг дарга нарыг эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажиллахыг хүслээ. Тэрбээр “Олон нийтийн газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд ажиллалаа. Ойр орчныхоо 50м газрыг цэвэрлээгүй, цагийн хуваарийг хэтрүүлсэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээгүй байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хураан авах хүртэл арга хэмжээ авсан. Шөнийн 21 цагт бид ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд хорооны нутаг дэвсгэрт нь ажиллаж байхад хорооны Засаг дарга амарч байна гээд ирэхгүй, шуурхай арга хэмжээнд дуудахад утсаа авахгүй байх  тохиолдол гарсаар байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед дор бүрнээ эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж ажилламаар байна” хэмээн хэллээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас тодруулж, хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Дүүрэг, хороодын Засаг дарга нар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед онцгой дэглэмээр ажиллах ёстойгоо бүү мартаарай. Ажил хийж харагдахаас илүү эрхэлсэн ажилдаа эзэн болж ажиллаарай. Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодоор  орж, гарч байгаа иргэдийн халууныг нь хэмжиж, эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах хэрэгтэй. Ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч дүүрэг,  хороодын Засаг дарга нар хяналт тавьж ажилла. Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа, үзэсгэлэн худалдааг таслан зогсоож хяналтаа эрчимжүүл. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаагаа ойлгож, хяналт шалгалтыг сулруулж болохгүй” хэмээн хэллээ.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!