MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо

    Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай зохион байгуулахыг үүрэг болголоо

    2020-02-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн онцгой комисс өнөөдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэлт, түүнд тавих хяналт зохион байгуулалтын ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр “БНХАУ-д  шинэ коронавирусийн халдвараар нийт  28251 хүн өвчилж, 564 хүн нас барсан, дэлхийн 24 улсад өвчний тохиолдол бүртгэгдлээ. Нийслэлийн онцгой комиссын даргаас өчигдөр Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодод урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой журмын төсөл боловсруулж эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг багасгаж хязгаарлахын тулд эрүүл мэндийн байгууллагуудад иргэдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Шинэ коронавирусийн талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээж байна” гэлээ.

    Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг комиссын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр “Засаг даргаас өчигдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах худалдааны төв, орон сууц, гэр хорооллуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг өглөө. Энэ дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөө гарсан. Гуравдугаар сар дуустал ариутгал халдваргүйжүүлэлтийг нийслэлийн хэмжээнд хийхээр болсон. Тусгай зөвшөөрөл бүхий 41 аж ахуй нэгж энэ ажлыг хийж гүйцэтгэнэ, Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана” гэсэн юм.

    Хуралдааны төгсгөлд Нийслэлийн онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэлийг өглөө. Мөн тэрбээр “Улаанбаатар хот руу орж, гарч байгаа хөдөлгөөн төмөр зам, орон нутгийн агаарын тээвэр, авто тээвэр зэрэгт тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил сулрах ёсгүй. Иргэдэд хандсан уриалга заавар зөвлөмжийг цаг тутам хүргэж ажиллах хэрэгтэй. Гадуур амны хаалт зүүх, урьдчилан сэргийлэх иргэдийн хариуцлага сул байна. Урд хөршид шинэ төрлийн вирусийн тархалт буурахгүй байгаа учраас хяналт, урьдчилан сэргийлэлтийг тэр хэрээр дээшлүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн онцгой комиссын зарим гишүүн хариуцлагатай байх ёстой. Төрийн алба түшмэлээр дутахгүй. Онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй, ажил хийдүүлж байгаа албан тушаалтнуудад хатуу анхааруулж хариуцлага тооцно” гэдгийг сануулаад вирусийн тархалт буурах хүртэл хариуцлагатай ажиллахыг бүх гишүүнд онцгой анхаарууллаа.

    НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй,харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!