MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Угаарын хий мэдрэгчийг тараах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

    Угаарын хий мэдрэгчийг тараах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

    2020-01-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг  даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, авто замын засвар арчлалт болон гэрэлтүүлэгийн ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаа болон хариуцсан гэрэлтүүлэгүүдийн асалтад хяналт-шалгалтыг хийх ажлын хэсгийг олон нийтийн оролцоотой байгуулж ажиллаж байгаа” талаар онцоллоо.

    Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нэг удаа үнэ төлбөргүй олгох угаарын хий мэдрэгч, түүнийг хэрэглэх гарын авлага тараах ажлуудтай холбогдуулан Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэл өглөө.  Угаарын хий мэдрэгчийг түгээх ажил дүүргүүдэд явагдаж нийт 18186 айл өрхүүдэд суурилуулж,  90 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хугацаанд  39984 ширхэг гарын авлага хэвлүүлэх зардлыг дүүргүүдийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлүүлж,  айл өрхүүдэд тарааж ажиллажээ. Мөн энэ үеэр угаарын хий мэдрэгчийн хэрэглэгчийн гарын авлагыг дэлгэрэнгүй танилцуулав.  Угаарын хий мэдрэгчийг байшин гэрийн таазанд байршуулах бөгөөд, граж болон гал тогоо, үүдний өрөөнд болон тоос шороо ихтэй газар байршуулахыг хориглох аж. Угаарын хийн ялгарал аюултай хэмжээнд илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохио дуугарах бөгөөд тэр үед иргэд агаарын солилцоо явуулах, түргэн дуудах зэрэг арга хэмжээнүүдийг авах аж. 

    Хуралдаанаар үргэлжлүүлэн 2019 онд нийслэлд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагааны талаар Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа танилцуулга хийлээ. Тэрбээр “ Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2282 арга хэмжээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж 95 хувийн биелэлттэй ажиллалаа. Худалдан авах ажиллагааг 2018 онд 56 хувьтай, 2019 онд 94 хувьтай цахимаар зохион байгуулсан байна. Мөн тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэж ирсэн” гэв.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “өнгөрсөн 14 хоногийн хугацаанд автотээврийн товчоодуудад хяналт шалгалтыг хийж 12915 автомашин шалгаж нэвтрүүлсэн. Хяналт шалгалтаар 5176.3 тн зөвшөөрөлтэй түүхий нүүрс нэвтрүүлж байсныг илрүүлж холбогдох албаныханд хүлээлгэж өгсөн” гэлээ. Мөн сүүлийн өдрүүдэд хяналт шалгалтаар тарваганы мах болон хориотой ангийн мах, загасны мах тээвэрлэх зөрчил нэмэгдэх болсон талаар мэдээллээ. Түүнчлэн БНХАУ-д бүртгэгдээд буй коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  зөвлөмжийг нийт 223 эрүүл мэндийн байгууллагуудад болон цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэж ажиллаж байгаа аж.

    Албан тушаалтнуудын танилцуулсан мэдээлэлд дурьдсанаар холбогдох байгууллагууд иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласнаар өнгөрсөн өдрүүддэд гэмт хэрэг зөрчлийн тоо урьд жилүүдтэй харьцуулахад эрс буурсан байна.

    Хотын Захирагч С.Амарсайхан албан тушаалтнуудын өгсөн мэдээллийн дараагаар асуулт асууж хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Налайхын зам дагуух тэмдэг тэмдэглэгээг яагаад хийж дуусгахгүй байна вэ? Дунд шатны албан тушаалтнууд ажил хийхээсээ илүү шалтаг ярихаа болих хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг яаралтай хурдан хийж дуусга” хэмээн нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р.Индрад үүрэг болголоо. Мөн Налайхын замын цэвэрлэгээ үйлчилгээг хийх нэрийдлээр зам дэд бүтцийг эвдэж, хажуу бордюурыг нь хамж авсан тохиолдол нилээдгүй гарсан учраас цэвэрлэгээ хийсэн компанийн удирдлагуудад засаж сайжруулах үүргийг өгч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгав.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!