MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг зохион байгуулна

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг зохион байгуулна

    2019-12-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг  “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Жендэрийн үндэсний шинжээч, нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн зөвлөх, судалгааны багийн ахлах Ш.Солонго, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн засаглалын бүрэлдэхүүн хэсгийн менежер Г.Пүрэвтогтох нар мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилго бүхий жил бүр зохион байгуулагддаг олон улсын санаачлага юм. Энэ аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 дүгээр сарын 25-нд эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-ны хүртэл үргэлжилдэг бөгөөд олон улсын хэмжээнд 1991 оноос,  Монгол улсын хувьд 1997 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн. 2019 оны хувьд энэхүү аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна. Энэхүү уриа нь жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж байгаа юм” гэлээ.

    Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулах бөгөөд олон улсын хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх билэг тэмдэг болсон улбар шар өнгөөр НҮБ-ын байр, Төрийн ордонг гэрэлтүүлэх, сурталчилгааны том, жижиг самбарууд, лед дэлгэц, автобусны буудлын болон олны цуглардаг газруудын сурталчилгааны самбаруудаар аяны уриа, мессежийг олон нийтэд хүргэх, их дээд сургуулиудын оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан мэдээлэл хүргэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулах юм. Аяны уриа, мессежийг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага болон нийгмийн сүлжээгээр өргөн хүрээнд сурталчилна.

    НҮБХАС, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн Үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан. Мөн Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулжээ.

    Нийслэл дэх Жендэрийн салбар хорооноос санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж байгаа Монгол улс дахь барилга, байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх хүрээнд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ” болон есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулан, батлуулахаар ажиллаж байна. Дэд хөтөлбөр нь НҮБ-аас батлагдсан “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийн 5 дугаар зорилт, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Жендэрийн эрх тэгш байдлын хангах тухай хуультай уялдаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг тус тус хэрэгжүүлэх зорилготой юм.

    Тус дэд хөтөлбөр батлагдсанаар нийслэл Улаанбаатар хот жендэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй анх удаа болох бөгөөд улсын хэмжээний бодлогыг дүүрэг, хороо, хэсэг рүү оновчтой, шуурхай, хүртээмжтэй, үр дүнтэй хүргэж, холбогдох бусад бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой.

    “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд Улаанбаатар.мн цахим хуудас дээр санал авч байгаа учир иргэд та бүхнийг санал хүсэлтээ өгөх боломжтой.

    Мөн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд жендэрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, олон нийтэд мэдээллийг хүргэх, жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг хийж хэрэгжүүлсэн байгууллагыг алдаршуулж, сайн туршлагыг түгээх зорилго бүхий “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Энэ үеэр жендэрийн мэдрэмжтэй байгууллагыг дараах номинациар шалгаруулна. Үүнд:

    • Жендэрийн мэдрэмжтэй дүүрэг
    • Жендэрийн мэдрэмжтэй хороо
    • Жендэрийн мэдрэмжтэй төрийн байгууллага
    • Жендэрийн мэдрэмжтэй олон улсын байгууллага
    • Жендэрийн мэдрэмжтэй аж ахуйн нэгж
    • Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээллийн байгууллага
    • Жендэрийн мэдрэмжтэй бүтээн байгуулалт
    • Жендэрийн мэдрэмжтэй үйлдвэрлэгч
    • Жендэрийн мэдрэмжтэй инновацийн шийдэл

    Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл,

    http://mongolia.unfpa.org

    1. gender.gov.mn
    2. http://facebook.com/gender.gov.mn
    3. https://www.facebook.com/MongolianPolice/

     цахим хуудсанд зочилно уу.

    ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны тайланг Монгол Англи хэлээр үзэхийг хүсвэл дараах цахим хуудсанд орж үзнэ үү:
    https://mongolia.unfpa.org/sites/default/files/pub-pdf/2017%20National%20Study%20on%20Gender-based%20Violence%20in%20Mongolia.pdf

     

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!