MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Эрдэнэбат: Залуус сумандаа очиж, орон нутгаа сэргээнэ

    Б.Эрдэнэбат: Залуус сумандаа очиж, орон нутгаа сэргээнэ

    2013-07-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийн дагуу “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийг дэмжих үүднээс  Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

    Тус хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил”, “Ажлын гараа”, “ Сумын залуус” гэсэн гурван томоохон төслийг эхлүүлээд байгаа. Тус төслүүдийн талаар Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбаттай ярилцсан юм.

    “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” байгуулагдаад удаагүй ч гэсэн хэд хэдэн төслүүдийг хэрэгж­үүлээд эхэл­чих­лээ. Танай бай­гууллагын зорилт, зорилгыг сонирхож буй залуус их бий. Тиймээс товчхон танилцуулахгүй юу?

    -МЗХ-ны дэргэдэх Залуучууд­ын хөдөлмөрийн төв бирж байгуулагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Залуучуудыг ажлын байраар хангах, Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийн хувь хэмжээг бууруулах зорилгоор байгуулагдсан. Эхний ээлжинд Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан  “Ажилтай, орлоготой, монгол хүн” хөтөлбөрийг дэмжин “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

    “Ажилтай, орлоготой  монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төс­лүүдэд залуус хэр хамрагдаж байна?

     -Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн хүрээнд гурван томоохон төслийг хэрэгжүүлэхээр болоод эхнээсээ хэрэгжиж эхлээд байна.  Уг хөтөлбөрт  “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд багтсан. “Цагийн ажил” төсөл нь оюутан залуусыг  зуны амралт болон хичээлийн бус цагаар ажлын байраар хангах зорилгоор бүртгэл нь явагдаж байгаа.  Бүртгэл эхэлснээс хойш 10 гаруй хоногийн хугацаанд 400 орчим залуус бүртгүүлснээс бүгд ажлын байраар хангагдсан. Мөн аж, ахуйн нэгж байгууллагууд ажлын байрны захиалгаа ирүүлж байна.  Энэ төслийн хүрээнд  тусгай веб сайттай болж, түүгээрээ дамжуулан залуусаа бүртгэхээр ажиллаж байна. “Сумын залуус” төсөл нь 21 аймаг, 331 суманд 1324 залууг сум руу нь илгээж, зуныхаа амралтаар ажилтай, орлоготой байх боломжийг нээж өгч байгаа бол “Ажлын гараа” төсөл нь улс орныхоо бүтээн байгуулалтад оролцуулах зорилгоор 21 аймагт 315 залууг 21 жишиг өвөлжөө бариулахаар болж байгаа юм.

    Ажлын байр сонирхогч залуусаас гадна ажлын байрнаас захиалга ирж байх юм уу. “Цагийн ажил” төсөл хэрэгжээд 100 гаруй залуусыг ажлын байраар хангасан гэж ярилаа. Ихэвчлэн ямар ажилд зуучилсан бэ?

    -Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, ҮХААЯ зэрэг яамтай хамтран ажиллаж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 45 залуу 500 мянган төгрөгийн цалинтай ажиллахаар болсон. Мөн Хөшөөт, Яармаг зэрэг бүтээн байгуулалтын ажилд залуусыг ажлын байраар хангах сонирхол байгаа.“Цагийн ажил” төслийн хүрээнд аж ахуйн нэгж албан байгууллагуудаас ирсэн ажлын байрны захиалгаас хамаараад өөр өөр байгаа. Гэхдээ ихэвчлэн ресторан,  зоогийн газарт зөөгч, болон бүтээн байгуулалт, улирлын чанартай ажлуудтай холбоотой барилга, зам гэх зэрэг ажлуудад зуучлаад байна. Мөн хүмүүс зусландаа гарсантай холбоотой янз бүрийн ажлын саналууд ихээр ирж байна.

    “Сумын залуус” төсөл нээлтээ хийж “4 бэрх” баг болон мордлоо. Мөн “Гавшгай 15 залуу” гэж яригдаад байсныг тодруулмаар байна. Ер нь эдгээр залуусын цалин хөлсийг хаанаас, хэрхэн шийдвэрлэх бол?

    -“Ажилтай, орлоготой Монгол залуу”  хөтөлбөр болон  “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн нээлтээ долдугаар сарын 1-нд хийсэн. Энэ хүрээнд “Сумын залуус” төсөлд хамрагдсан  21 аймаг, 331 суманд 1324 залуусыг илгээж, зуныхаа амралтаар ажилтай, орлоготой  болох боломжийг нээж өгсөн. Хөдөлмөрийн яам ерөнхий санхүүжилт, цалин хөлсний асуудлыг шийдэж байгаа. МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь 21 аймгийн залуучуудын холбооны дарга нар “Ажилтай, орлоготой Монгол залуу”  хөтөлбөрийг хамтран зохион байгуулж байгаа. “Сумын залуус” төсөлд оролцож байгаа залуучууд мэргэжлийн хувьд математик, мэдээлэл-зүй, англи хэл, үйлдвэрлэл-бизнесийн удирдлага, эмч гэсэн мэргэжлээр “Дөрвөн бэрх” баг болон багийн зохион байгуулалтад орж  илгээгдсэн. Нэг баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тиймээс эдгээр залуусаа “Гавшгай 15 залуу” гэж нэрлэсэн юм. Илгээглтээр явсан залуус мэргэжлийнхээ дагуу сумандаа очиж, сумынхаа залуусыг сэрээх,  эрүүл мэнд, нийгэм, боловсролын  үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Залуучуудын холбооны салбар зөвлөлийг байгуулах  зэрэг бүтээн байгуулалтын олон талт арга хэмжээг хоёр сарын турш хэрэгжүүлэх юм. Ер нь бол сумын залуус сумандаа очиж, сумаа сэргээх сайхан үйл явц энэ жилээс бүрдэж байгаад баяртай байна.

    “Ажлын гараа” төсөл хэзээнээс эхлэх вэ?

    -Улс эх орныхоо бүтээн байгуулалтад залуучуудын  хувь нэмрийг оролцуулах зорилгоор уг төслийг санаачилж байгаа. Энэ төслийн томоохон ажил нь нэг аймагт 15 залуу нэг жишиг өвөлжөө барина. Нэг үгээр хэлбэл, 21 аймагт 315 залуу ажиллаж, 21 жишиг өвөлжөө барина гэсэн үг юм. Энэхүү төсөл  долдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15 хүртэл сарын хугацаанд хэрэгжинэ.  Сарын цалин 500 мянган төгрөг байхаар тооцож,  Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлж байгаа.  Энэхүү төслийг Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам  дэмжиж ажиллаж байна. Мөн үүрэн холбооны үндэсний оператор “Жи мобайл” корпораци  мэдээлэл харилцааг бүрэн шийдэж, 21 аймгийн залуусыг  таблетаар хангасан. Энэхүү таблетаар  интернетийн үйлчилгээ болон мэдээлэл, харилцаатай байх бүхий л боломжийг олгож байгаа. “Ажлын гараа” төслийн нээлтийг долдугаар сарын 9-нд Сүхбаатарын талбайд хийнэ. Уг  арга хэмжээнд Монгол Улсын  Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Хөдөлмөрийн сайд  Я.Санжмятав нар болон холбогдох албаны хүмүүс оролцоно.

    Эдгээр төслийн дараа  шалгарсан шилдэг залуусыг гадаад руу аялуулна гэж байсан?

    -Төсөл, хөтөлбөрүүдэд хамрагд­сан шилдэг залуусыг гадаад улс орнуудад аялуулах, амраахаар Хөдөлмөрийн яамтай ярилцаж байгаа.

    “Төсөлтэй холбоотойгоор Залуучуудын  хөдөлмөрийн төв биржид хэрхэн хандахаа мэдээгүй явж байгаа залуус ч их байгаа байх. Ер нь бүртгэл хэзээ дуусах вэ?

    -“Цагийн ажил”, “Ажлын гараа” төслүүдийн бүртгэл МЗХ-ны байранд явагдаж байгаа. Манай байгууллага дээр ирээд 201 тоотод ирж бүртгүүлж болно. Өдөр бүр 07:30-18:00 цаг хүртэл бүртгэнэ. Оюутан залуус өргөнөөр ирж бүртгүүлэхээс гадна аж ахуйн нэгж байгууллагууд аж­лын байрны захиалгаа өгөх боломжтой.

    Н.Мөнхгэрэл

    Эх сурвалж: www.mminfo.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!