MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда-2019” шилдгүүдээ тодрууллаа

    Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда-2019” шилдгүүдээ тодрууллаа

    2019-10-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2019” ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа.

    Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага, брэндинг, гарааны бизнес гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм. 

    Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, урлаг соёлын төлөөлөл, аж ахуйн нэгжүүд оролцов.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухайн жилд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаа дүгнэж, шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил 7 дахь удаагаа энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэл хотынхоо эд эс нь болсон та бүхний хурц дайчин оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадварын ачаар Улаанбаатар хотод маань жилээс жилд өвөрмөц содон шийдэлтэй барилга байгууламжууд сүндэрлэж байгаагаас гадна хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэл цэцэглэн хөгжиж, олон улсын жишигт нийцсэн шинэлэг дэвшилтэт техник технологиуд монголын зах зээлд түгэн дэлгэрч  байгаа нь бүтээн байгуулагчид, хувийн хэвшлийнхэн та бүхний ач гавьяа гэдгийг онцлон хэлмээр байна. Нийслэл хотыг тогтвортой хөгжилд уриалан манлайлж, иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах тааламжтай орчинг бүрдүүлж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан, монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, бизнес эрхлэхэд таатай, хурдны замтай, утаагүй, түгжрэлгүй, дүрэмтэй, эв нэгдлийн бэлгэдэл болсон шинэ Улаанбаатарыг цогцлоон байгуулж “Аз жаргалтай хот”-ыг хойч үедээ хүлээлгэн өгөхөд Төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид та бидний үүрэг оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал билээ. Их хотынхоо хөгжил дэвшлийн төлөө аливаа бэрхшээлээс үл шантран, мэдлэг чадвар, нөөц бололцоогоо шавхан ажилладаг та бүхэндээ болон нийт нийслэлчүүддээ ажиллахын урам амжилт бүтээл, амьдрахын урам аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээлээ.

    Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “ГАРУДА 2019” хүртсэн аж ахуйн нэгжүүдийг танилцуулж байна.

    Шилдэг гарааны бизнес /Start-up/ төрөлд “Эрксис Монголиа” ХХК-ийн “Эрксис маркетинг, борлуулалтын платформ” шалгарч “GARUDA-2019” дээд шагналын эзэн боллоо.

    Шагналыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Дуучин, поп дива С.Наран нар гардууллаа.

    “Эрксис Монголиа“ ХХК нь Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газрын харьяа Hub Innovation Center-ээс төрөн гарсан анхны Старт-Ап бөгөөд дотоодын зах зээлдээ 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, 900 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож чадсан амжилттай старт-ап юм. Эрксис маркетинг борлуулалтын платформ нь 2018 оны Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэг, Google компанийн тэтгэлгээр Цахиурын Хөндийн “BLACKBOX” хөтөлбөрт тэнцсэн Монголын хоёр дахь компани зэрэг Монгол Улсын нэрийг дэлхий дахинд мандуулж яваа хамт олны бүтээл юм.

    Шилдэг брэндинг төрөлд “АБИГАЛ” ХХК-ийн “Ивээл” брэнд шалгарч “GARUDA-2019” дээд шагнал хүртлээ.

    Шагналыг Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Монгол Улсын УГЗ, удирдаач Ч.Чинбат нар гардуулж, баяр хүргэлээ.

    “Ивээл” брэнд нь Монгол хүний биеийн онцлогт тохирсон, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа үйлдвэрлэж цаашлаад олон улсын хэмжээнд дотоодын бүтээгдэхүүнийг нийлүүлэх мөн өдөр тутмын хэрэглээгээр дамжуулан үндэсний өв уламжлалаа дэлгэрүүлэх, шинэ технологиийг Монгол хүний ур ухаантай  хослуулан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх эрхэм зорилготой юм.

    Шилдэг дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд “БАВАРИА МОТОРС” ХХК-ийн “3-S BMW” үйлчилгээ шалгарч “GARUDA-2019” дээд шагналын эзэн болов.

    Шагналыг НИТХ-ын даргын зөвлөх Б.Төмөрчулуун, МУАЖ С.Сарантуяа нар гардуулсан юм.

    "Бавариа Моторс" ХХК нь дэлхийн 130 гаруй улс, оронд автомашин, техник хэрэгсэл борлуулдаг мөн тансаг зэрэглэлийн автомашины ангилалд борлуултаaраа салбартаа тэргүүлэгч Герман Улсын алдарт BMW брендийг албан ёсоор Монгол Улсад оруулж ирээд байна. BMW группын албан ёсны "3-S BMW" үйлчилгээг анх удаагаа Монгол Улсад нэвтрүүлж, албан ёсны showroom-ээрээ дамжуулан хэрэглэгчиддээ борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг BMW-ийн олон улсын стандартын дагуу явуулж байна.

    Шилдэг барилга, байгууламж төрөлд NCD группын “Гарден сити” хотхон шалгарч “GARUDA-2019” дээд шагналын эзэн болсон юм.

    Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, МУАЖ П.Цэрэндагва нар гардуулан, баяр хүргэж амжилт хүслээ.

    Номин констракшн девелопмент групп нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 1997 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байгаа ба эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан барилгын салбарын 20 жилийн түүхийг хамтдаа бичилцэж байна. NCD Групп нь Гарден сити хотхоны төсөл дээр 1000 гаруй ажитны ажлын байраар хангаж, Монгол Улсын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоныг гадаад орчин, архитектур дизайны шинэлэг шийдэлтэйгээр хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй технологи ашиглан бүтээн байгуулсан билээ.

    Тусгай шагналыг Барилга, байгууламж төрөлд “Алтай холдинг” ХХК, Гарааны бизнес төрөлд “Ворлд Плас дижитал” ХХК, Брэндинг төрөлд “Минпро” ХХК, Дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд “Грийн индастри” ХХК нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!