MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Өндөр гэгээний байгуулсан Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууринд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

    Өндөр гэгээний байгуулсан Номын их хүрээ буюу Сарьдагийн хийдийн тууринд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

    2019-10-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэл хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Сарьдагийн хийдийн тууринд түүхч, судлаач, эрдэмтэн зохиолчдын хамт очиж хүндэтгэл үзүүллээ. Учир нь Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байснаас гадна Улаанбаатар хотын буурал түүхийн шаргал хуудсын салшгүй нэгэн хэсэг болсон түүхийн үнэт өв болсон газар юм.

    1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулснаар эдүгээгийн нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. Тийнхүү Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Их, Бага Монголын уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд нийслэлийн шавыг анхлан тавьснаас хойш хоёр дахь нүүдлээ хийж, Хэнтийн нурууны Сарьдаг өндөр уулсын дунд буурь сэлгэн нутаглаж, улмаар Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд Төгсбаясгалант Номын их хүрээгээ тэнд байгуулсныг түүхч судлаачид малтлага судалгаагаар нотолжээ. Сарьдагийн хийдийн тууринаас Өндөр гэгээний бүтээсэн Язгуурын таван бурхнаас эхлээд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх хосгүй олдворууд илэрснийг Сарьдагийн хийдийн малтлагыг санаач­лагч, төслийн удирдагч, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун доктор танилцуулгынхаа эхэнд онцолсон.  

    XVII зуунд монголчууд тоосго, ваар, хадаас, төмөр утсыг өөрсдөө хийдэг байжээ

    Нийслэл хот түүхэндээ 30 шахам удаа нүүдэл суудал хийж байсны дотор томоохон хот байгуулсан нь гагц энэ газар боловч харамсалтай нь 32 жилийн турш бүтээн байгуулсан Номын их хүрээ 2 жилийн дараа шатаагдсан аж. 300 гаруй жилийн өмнө аглаг тайгад шатаж устсанаас хойш хүний гар хүрээгүй энэхүү хийдийн туурийг малтан судлах ажилд зургаан жилийн өмнө Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид сэтгэл зүрхээрээ нэгдэн шамдаж орсон бөгөөд 2015 оноос нийслэлийн зүгээс хөрөнгө санхүүгээр дэмжиж иржээ.

    Төвд хийцээр байгуулсан хотын цагаан хэрмэн дээр суварга босгосон байдалтай ул мөр олдсон бөгөөд суваргыг шинжилж үзэхэд Эрдэнэзуу хийдийн цагаан суваргуудтай ижил төстэй байж. Өдгөө илэрсэн цогцолборт есөн барилга, гурван суварга, чулуун хэрэм байгаа нь тогтоогджээ. Есөн барилгын заримыг нь тусгайлан зассан өндөр чулуун довжоон дээр барьсан байна. Сүм бүр өндөр довжооноос үүд рүүгээ хоёр талаараа буусан шаттай, дундаа том цогчин дугантай, түүнийгээ тойрсон барилга байгууламж бүхий хот байсныг илтгэх олдворууд илэрчээ. Малтлага эхлүүлсэн Цогчин дуганы баруун хойд хэсэг нь тусгайлан зассан довжоон дээр байрлах бөгөөд 7 тасалгаатай байсан нь тогтоогдсон байна. XVII зуунд  монголчууд шавар зуурч керамик урлал хийхийн зэрэгцээ тоосго, ваар, хадаас, төмөр утсыг өөрсдөө хийдэг байсан нь олон эд өлгийн зүйлс, олдвороор нотлогджээ.

    “Цогчин дуганы гол шүтээн нь 7.4 метр өндөртэй бурхан байсан гэдгээс үзэхэд XVII зууны Евро Азийн бүс нутагт Монголын бурхан шашны урлал ямар түвшинд хөгжсөнийг илэрхийлнэ. Түүнчлэн сүм хийдийн төлөвлөлт, зохион байгуулалт, ус зайлуулах байгууламж, чулуун шал, барилгын дээврийг ваараар битүүлж, вааран дээрээ янз бүрийн чимэглэл хийсэн керамик урлалын олдворууд зэргээс харахад монголчуудын хот байгуулалтын хөгжил тогтолцоо ямар гайхамшигтай байсныг илтгэдэг. Эндээс олдсон Язгуурын бурхдын дээлийн хээг томруулдаг шилээр харахад алтарч гялалздаг юм. Энэ бол Өндөр гэгээн керамик урлалын ямар том төлөөлөл байсныг илэрхийлнэ. XVII зуунд ийм хэмжээний бүтээн байгуулалт хийсэн түүх Казахстанаас Солонгос хүртэлх энэ өргөн уудам бүс нутагт байхгүй гэдгийг түүхч, судлаачийн хувьд баттай хэлнэ” хэмээн С.Чулуун доктор хэллээ. Тиймээс цаашид нийслэлийн зүгээс илүүтэй анхаарал хандуулж, Улаанбаатар хотынхоо үүсэл хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой энэхүү дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх бүрэн боломжтой гэдгийг тэрбээр нийслэлийн удирдлагуудад уламжилсан юм.

    Европт XV зуунд хэрэглэж байсан нарны цаг, Орост хэрэглэж байсан буу, Балба, Моголын эзэнт улсад хэрэглэж байсан худалдааны зоос, Мин улсад хэрэглэж байсан гангар шаазан гэх мэт олдворууд илэрсэн нь тэр үеийн Монгол Улсын нийслэл хот даян дэлхийтэй өргөн харилцаатай байсныг илтгэж буй.

    Сарьдагийн хийдийн тууринд хүндэтгэл үзүүлэх үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн үүсэл хөгжлийн түүхийг хадгалсан энэхүү дурсгалт газарт нийслэлийн удирдлагууд анх удаагаа ирж хүндэтгэл үзүүллээ. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон буюу номын абшиг шингэсэн энэ л газарт нийслэл хот маань хөгжлийн оргил нэгэн үеэ өнгөрүүлсэн байна. Сарьдагийн хийдийн малтлага судалгааны үр дүнд 4000 орчим эд өлгийн зүйлс илрүүлсний дотор монголчууд тэр үед Европ, Азийн орнуудтай харилцаж байсныг гэрчлэх дурсгалууд хүртэл олдсон. Түүнчлэн XVII зуунд монголчууд 32 төрлийн монгол хадаас хийдэг, өөрсдөө шавар зуурч, керамик урлал хийдэг байснаас харахад өвөг дээдсийнхээ мутрын ур, мэлмийн ураар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж явна. Хагийн хар нуураас 40-өөд км-т орших Сарьдагийн хийдийн түүхэн дурсгалт газрыг хойч үеийнхэнд сурталчлан таниулах, түүхийн аялал жуулчлалын маршрут гаргах зэргээр цаашид нийслэл хотын зүгээс илүү анхаарч, харж хамгаалах асуудлыг шийднэ. Нийслэлийн 380 жилийн ойг бид бүтээлч байдлаар тэмдэглэхийг зорьсон. Тэр дундаа соёлын өвөө хадгалах, хамгаалах, сурталчлан таниулах, сэргээн засварлах чиглэлээр томоохон ажлууд хийж байгаа” хэмээн онцоллоо.  

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой тохиож буйтай холбогдуулан нийслэлийн удирдлагууд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, гурван том сарьдаг уулын дунд орших Сарьдагийн хийдийн тууринаа хүндэтгэл үзүүлэхээр ирлээ. Энд Өндөр гэгээн нийт уран бүтээлийнхээ 80 шахам хувийг урлан бүтээсний зэрэгцээ 30 гаруй жилийн турш олон сүм хийд байгуулсан дурсгалт газар гэдгээрээ онцлогтой. 2013 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хийдийн туурийн малтлага судалгааны ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн төсөвт 100 орчим сая төгрөг төсөвлөж, малтлагын ажлыг илүү өргөн цар хүрээтэй хийх боломж нөхцөлөөр хангаж өгсөн.  Нийслэлийн 380 жилийн ойн босгон дээр малтлагын явцад илрүүлсэн түүхийн ховор үнэт үзмэрүүдээр Монголын Үндэсний музейд  “Сарьдагийн хийд” үзэсгэлэнг нээсэн нь иргэд, олон нийтэд өв соёлоо таниулан сурталчлахад чухал ач холбогдолтой юм. Цаашид бид нийслэл хотынхоо үүх түүх, өв соёлыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлах чиглэлээр олон ажил хийнэ” хэмээв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!