MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэнийд зочлов

    Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэнийд зочлов

    2019-10-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр очиж, түлшний тээвэрлэлт, түгээлт, нөөц, иргэдийн худалдан авалтын талаар борлуулагчтай уулзаж, мэдээлэл сонсохоор очлоо.

    Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Шар хадны эцсийн буудал орчимд иргэн Цэнгэлтэй уулзаж, сайжруулсан түлшний талаар санал сэтгэгдлийг нь сонсох явцдаа, түүний гэрээр орж  түлшний чанар, хэрэглээний тухай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Иргэн Цэнгэл автобусны буудлаас холгүй, өөрийн ах эгч нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа, очиж болно гэдгийг хэлсний дагуу, Хотын захирагч С.Амарсайхан иргэн Цэнгэлийн машинаар түүний ах Х.Хишигцэвэгийнд очиж,  гэрийн эзнээс зөвшөөрөл авч гэрт нь зочиллоо.

    Хотын захирагч С.Амарсайхан “Танай дүүтэй тааралдаад, дагаад хүрээд ирлээ. Гэртээ орохыг зөвшөөрсөн та хоёртоо баярлалаа, Бидний ингэж айл өрхөөр орж байгаа нь сайжруулсан түлшний хэрэглээ ямар байна, борлуулалтын цэг айл өрхүүдэд хэр ойрхон байна вэ, шөнө очоод авахад нээлттэй байна уу, тээвэрлэлт хүртээмж нь ямар байна вэ, түлш хэрэглэх зөвлөмж мэдээлэл иргэдэд хэр зэрэг хүрч байна, түлшний хэрэглээний аюулгүй байдлын асуудал, галлах арга аргачлалын талаар түлш хэрэглэж байгаа иргэдийнхээрээ орж үзье, тулгамдсан хүндрэлтэй асуудлыг нь шийдвэрлэхийн тулд газар дээр нь очи ажиллая үзье, санал гомдлыг нь сонсоё, мөн дүүрэг хорооны ажил амьдралын талаар ярилцая гэж танайхыг зорьж ирлээ, шаардлагатай бол сайжруулсан түлш түлдэг айл өрхөөр орж хоноё гэж бодож байгаа. Хотын даргын хувьд зүгээр мэдээлэл сонсоод явах биш иргэдийнхээ дунд орж асуудлын шийдэл гарцаа олох нь чухал гэж бодож байна” гэв.

    Иргэн Х.Хишигцэвэгийн гэр бүл монгол гэрт амьдардаг, “Дөл” төслийн зуух хэрэглэдэг бөгөөд гэрийн эзэгтэй хэлэхдээ “Сайжруулсан түлшний чанарын хувьд үнс нэлээд гардагийг эс тооцвол шаталт, дулааны барих чанарын хувьд давгүй л юм, 1-2 кг түлшээр галлахад өглөө болтол дулаанаа барьчихдаг. Түлшний цэгийн тухайд саяхан огцом хүйтрэхэд Шар хадны эцэс дээр байдаг цэг түлшгүй болсон учир Цайз захаас очиж авсан. Бид хоёр өглөө ажилдаа гараад оройдоо гэртээ ирдэг болохоор тэр бүр хороон дарга, хэсгийн ахлагчтайгаа тааралдахгүй байгаа. Хотын даргад хандаж хэлэхэд манай энд хог ирж ачилгүй их уддаг, хогны машин сардаа нэг удаа, заримдаа бүр 2 сард 1 удаа ирдэг. Өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ өгөхөд гээд өглөө 06:00 цагт очиход очер нь дуусчихсан байдаг. Дүүргийн эмнэлэгт хүүхдийн шүд үзүүлэх гээд зөвхөн нэгдэх өдөр авдаг, өглөө эрт очиход хэдхэн хүнд очер тараагаад дуусчихсан гэх юм. Иймээс хүүхдийн шүдийг өндөр үнэтэй ч гэсэн хувийн эмнэлэгт үзүүлэхээс өөр аргагүй болдог” гэв.

    Хотын захирагч С.Амарсайхан “Дүүргийн удирдлага, нийслэлийн эрүүл мэндийн газрын  дарга удирдлагуудыг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийг нь өрхийн эмнэлэг дүүргийн шүдний төв дээрээ очиж газар дээр нь очиж ажиллуулж, энэ асуудлыг иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх чиглэлийг өгье, та бүхэн пийшингийнхээ хавхлагийг  түлш сайн цогшсон ч гэсэн битгий хаагаарай, сайжруулсан түлшний хувьд нүүрс сорогдоод түргэн шатахгүй учраас хавхлагаа хаахгүй байхыг бодоорой” гэв.

    Үүний дараа Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг хаалттай байсан сайжруулсан түлшний борлуулалтын 161 цэг дээр очиж, борлуулагчтай нь ярилцан, түлш авахаар ирсэн иргэдэд шөнийн цагаар үйлчлэхэд анхаарч ажиллахыг уламжиллаа.

    Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!