MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Герман улсын мэргэжлийн боловсролын тогтолцоотой танилцлаа

    Герман улсын мэргэжлийн боловсролын тогтолцоотой танилцлаа

    2013-07-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      

    Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Жадамба, мэргэжилтэн Энхбаатар, МСҮТ-ийн захирал болон албаны хүмүүс Герман улсын Лайпцик хотод айлчилж, тус улсын мэргэжлийн боловсролын тогтолцоотой танилцлаа.

      Манай төлөөлөгчдийг Лайпцик хотын Гар үйлдвэрлэгчдийн танхимийн Ерөнхийлөгч Шелэр болон албаны хүмүүс хүлээн авч уулзан, Боловсрол технологийн төвийнхөө үйл ажиллагаатай танилцуулсан байна. Энэ үеэр Лайпцик хотын Гар үйлдвэрлэгчдийн танхимийн Ерөнхийлөгч Шелэр хэлэхдээ “Манай улсад мэргэжлийн боловсрол бүр эртний уламжлалтай гэж хэлж болно. Бид аж ахуйн нэгжийн захиалгаар онол, үйлдвэрлэл нэг доор хосолсон сургалтыг явуулж байна. Энэхүү хосолсон сургалтын тогтолцоо залуусыг ажил хөдөлмөрт амжилттайгаар  оролцуулж байгаа нь европын бусад оронд байхгүй үзүүлэлт юм. Бид 40 гаруй мэрэгжлээр улс орны хэмжээнд  шаардагдах боловсон хүчнийг бэлтгэж байна. Ялангуяа манай танхимыг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүрдүүлдэг учраас тэдэнд шаардлагатай ажиллах хүчийг бэлтгэж байна” гэлээ.  

      Эгнээндээ 14-н мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийг багтаасан  гар үйлдвэрлэгчдийн танхим өөрийн сургалтын төвөөрөө дамжуулан  чадварлаг нарийн мэрэгжлийн боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэж иржээ.

      Харин танхимын дэргэдэх Боловсрол технологийн төвийн багш Вайгохоос энэ талаар соирхоход тэрээр “Бид мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхдээ аль болох үйлдвэрлэлд ойрхон байдлаар явуулдаг.Өөрөөр хэлбэл энд хүүхдүүд өөрсдийн сонирхсон мэргэжлээ бүрэн олж авч чадах тийм л орчныг бүрдүүлсэн” гэдгийг онцолсон юм.

      Гар үйлдвэрлэгчдийн танхимын дэргэдэх боловсрол технологийн төв 40 гаруй мэргэжлээр  сургалт явуулдаг бөгөөд төгсөгчдийх нь сургалтын амжилт Европын холбооны чанарын үзүүлэлтийг авсан байна. Энэ сургалтын төв 54-н мянган метр квадрат талбай бүхий сургалтын том цогцолбороос бүрддэг, суралцагчдынхаа тав тух сурах нөхцөлийг дээд зэргээр хангаж  хамгийн сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Германд барилгын салбарт ажиллах хүн хүч хамгийн их эрэлттэй байгаа учраас энэ салбарт бүх мэргэжлээр  хүнээ сургаж байна. Мэргэжлийн чиг баримжааг хүүхдэд бүр 5-р ангиас нь олгодог учраас сургуульд байхдаа аль хэдийнээ ирээдүйн мэргэжлээ сонгох боломжтой болдог байна.

      Лайпциг хотын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 60 орчим хувь нь хосолсон сургалт бүхий мэргэжлийн боловсрол эзэмших шийдвэрийг гаргадаг байна. Өөрөөр хэлбэл тэд дээд боловсролыг шүтэх биш хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй тийм л мэргэжлийг эзэмшин, ирээдүйн амьдралаа баталгаатай болгохыг зорьдог байна.

      Герман улс  хүн амын нягтаршилаараа Европ тивдээ 3-рт  жагсдаг хэдий ч сүүлийн 20 жил хүн амын өсөлт  нь үндсэндээ зогсож тэтгэврийн насны хүмүүсийн эзлэх хувь огцом өссөн байна.Хэдийгээр насжилт өнөдрсөж  хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүн хүчний асуудал хүндрэлтэй байгаа ч  мэрэгжилтэй ажиллах хүчнийг бэлтгэж ирсэн арга барилаарааөнөөдөр европтоо тэргүүлсээр байна.Хосолсон мэргэжлийн боловсрол гэдэг үг энэ улсын хөдөлмөрийн зах зээлд өндөр чадвартай боловсон хүчин бэлтгэх нэрийн хуудас нь болж чадсаныг Лайпцик хотын Гар үйлдвэрлэгчдийн  танхимын дэргэдэх боловсрол технологийн төвийн  жишээ харуулж байна.

      Айлчлалын бүрэлдэхүүн хот, хөдөөгийн МСҮТ-ийн захиралууд багтсан бөгөөд Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн захирал Б.Эрдэнэ хэлэхдээ “Германд ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа мэрэгжлийн боловсролын гэрчилгээ авсан тохиолдолд цаашдаа тухайн мэрэгжлээрээ сурч боловсроход нь илүү дөхөмтэй байдаг байна.4-н жилийн өмнөөс манай барилгын салбарт өрлөгчин мужаан зэрэг мэрэгжлээр залуусыг сургасан бол мөн гагнуурын багш нарыг европын холбооны гэрчилгээтэй төгсөгсөн гээд мэрэгжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх тал дээр 2 орны хамтын ажиллагаа нилээд тэлж байгаа юм байна. Манай улсад мэрэгжилтэй ажиллах хүчнийг МСҮТ-ээр дамжуулан бэлтгэж төгсөгчид нь тэр бүр ажлын байраар бүрэн хангагддаггүй,ажилтай болсон ч хөдөлмөрийн зах зээлд гологдох байдал түгээмэл байдаг бол германд тухайн аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар хүнээ бэлддэгээрээ онцлогтой” гэсэн юм.  

      Хөдөлмөрийн яамны төлөөлөгчдийн Герман улсад хийж буй айлчилал үргэлжилж байна. Дараагийн удаад дэлхийн улс орнууд мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх тал дээр ямар хэмжээнд хүрснийг нотлох “Олон улсын ур чадварын уралдаан”-ы талаар багц мэдээлэл хүргэх болно.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!