Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн С.Нямдаваатай
хамтран Төр хувийн хэвшлийн түншлэлээр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын иж бүрэн тохижилттой
талбайг байгууллаа.
Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг
дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг “Элит
констракшн” ХХК-тай хамтран Төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалтаар иж
бүрэн засварлаж ашиглалтад оруулж байсан юм.