“ХАНГАЙН БҮСИЙН ХАРЬЯА
СУРГУУЛИУДЫН БҮСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БАГИЙН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ” 2013
оны 7 сарын 01 – 7 сарын 02 өдрүүдэд Орхон аймагт болж өндөрлөлөө.
Тус БАЗТ-д 12 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв харьяалагддаг бөгөөд сургалтанд 11 сургуулийн сургалтын албаны дарга, сургалтын албаны ажилтнууд оролцлоо. Тэд СЧЧХ-ийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээл, Насанд хүрэгчдийн сургалтын арга зүй, судалгааны арга зүй, цахим хэлэлцүүлэг хийх аргазүй, ЧСС-ийн үнэлгээ боловсруулах арга зүй гэсэн сэдвүүдээр сургалт авч, мэдээллээ солилцон, 2013-2014 оны хичээлийн жилийн ажлуудаа төлөвлөлөө.