MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын Захирагчийн 200 хоног

    Хотын Захирагчийн 200 хоног

    2019-10-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш 200 хоног өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудаас тоймлон хүргэе.   

    “Хүн төвтэй хот”

    1. “Арьс ширний” 40 айлд шинэ байрны түлхүүрийг нь гардууллаа
    Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, “Арьс ширний” 10, 12 дугаар байранд амьдарч байсан 40 айлыг шинэ орон сууцанд орууллаа.
    Арьс ширний хэмээх 80 айлын дөрвөн блок байрыг 2015 онд нийслэлийн Онцгой байдлын газар, 2017 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон байр юм. Нийслэлийн Засаг даргын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, барилгажуулах тухай” А/465 дугаар захирамжийн дагуу эхний ээлжинд 20 айлын байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууц барьсан юм. Тус 40 айлын шинэ орон сууцанд 10, 12 дугаар байрны 40 айлыг үнэ төлбөргүйгээр оруулж байгаа юм.

    2. Хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэх ажил хийгдэж байна
    Хүүхдүүдийг осол, гэмтэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд хуучирч эвдэрсэн, засаж тохижуулах шаардлагатай 258 тоглоомын талбайн судалгааг гаргаж, нэгдсэн стандарттай болгохоор ажиллаж байна.

    3. Хотын Захирагч сургууль, цэцэрлэг барих газрын асуудлаар захирамж гаргалаа
    Орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн  боловч өнөөг хүртэл барилга бариагүй байгаа байршлуудын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамжийг хотын Захирагч гаргалаа.
    Захирамжид “Орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, суурьшлын бүс, гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу шинээр барихаар төлөвлөгдөх сургууль, цэцэрлэгийн газрыг хороолол, хотхоны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн Боловсролын газрын нэр дээр шилжүүлэх ажлыг 2019 оны долдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай” гэжээ.

    4. Нийслэлийн 169 хороонд “Соёлын элч” ажиллана
    Хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх зорилгоор нийслэлийн 169 хороонд “Соёлын элч”  ажиллуулах журмыг баталж, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраар дамжуулан иргэдийг бүртгэж эхэллээ.

    5. Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдахаар 35 мянган иргэн бүртгүүлэв
    Агаар, орчны бохирдлыг бууруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах бодлогын хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэрийг анх удаа нэвтрүүлж, "Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг  цахимаар бүртгэж, эхний шатанд тэнцсэн 582 иргэнтэй гэрээ байгуулж байна.

    6. Газартай холбоотой бүхий л мэдээллийг гар утаснаасаа авах боломж бүрдэв
    Газрын биржийн цахим төвийг нээснээр иргэд гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүй, хүссэн үедээ хамрагдахын зэрэгцээ газартай холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос авах боломж бүрдлээ.  
    Мөн иргэд газрын үнэ, Кадастрын зураг, гэрчилгээний хуулбар, тѳлбѳрийн баримт авах гэх мэт бүхий л үйлчилгээг цахимаар авдаг болохоос гадна түрээсийн бүртгэл хийх, газрын барьцааны талаар болон зах зээлийн үнийн бодит мэдээллийг нэг дороос авах зэргээр газрын харилцаатай холбоотой далд зах зээлийг нээлттэй болгож байгаа юм.

    7. “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус захирамжуудыг хүчингүй болголоо
    Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн орчимд бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцуулан хууль зөрчиж газар олгосон 24 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцаллаа. Газрын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, хууль бус үйлдлийг таслан зогсоолоо.

    8. "Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах" үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэв
    Жолооч нар тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулахдаа Автотээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж биечлэн очдог байсан бол одоо “Smartcar”  системээр дамжуулан цахимаар авдаг болов. Монгол улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.  

    9. “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгууллаа
    Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулж, гадаад, дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцлоо.  

    10. Зарим чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмлээ
    Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн ачаалал ихтэй зарим чиглэлүүдэд үйлчлэх автобусны тоог 10 хувиар нэмэгдүүлэх зохицуулалтыг хийлээ.  

    Орчин төвтэй шийдэл

    1. 100 айлын авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээв
    Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо буюу 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км урттай, дөрвөн эгнээ авто замын засвар шинэчлэлийн ажил дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж, дөрвөн эгнээ, 12 метр өргөнтэй, замын хоёр талаараа 2.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам тавихаар төлөвлөн ажиллажээ.

    2. Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо
    Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай, лагийн хэмжээг 50 дахин, үнэрийг 5-8 дахин бууруулах боломжтой Лаг усгүйжүүлэх байгууламжийг анх удаагаа барьж, ашиглалтад орууллаа.
    Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашиглаж байна. Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болох юм.

    3. Гэрлэн чимэглэл бүхий гудамжийн тоо нэмэгдлээ
    Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх замын хойд, урд талаар 1358 ширхэг нарс мод тарьж, лэд гэрлээр чимэглэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
    Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлж хотын өнгө төрх, ногоон шийдэл бүхий олны талархлыг хүлээсэн ажил болсон билээ. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд талаараа 1278ш, урд талаар 1080ш нарс модыг тарьсныг ногоон лэд гэрлээр гэрэлтүүллээ.

    4. Зургаан эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулах ажил дуусаж  байна
    Эмнэлгийн гаднах зам талбайг тохижуулах, ногоон байгууламж, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг болон авто зогсоол, орц гарцыг нэмэгдүүлэх ажил үргэлжилж, 6 эмнэлгийн гаднах орчныг иж бүрэн тохижуулаад байна.
    2019 онд Багануур, Багахангай, Налайх дүүргийн эмнэлэг, Улсын I төв эмнэлэг, Шүүх эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг иж бүрнээр тохижуулах ажил дуусах шатандаа байна.

    5. Гудамж талбайн цэвэрлэгээний зориулалтын машинууд үйлчилгээнд гарлаа
    Нийслэлийн Хот тохижилтын газарт гудамж талбайн цэвэрлэгээний зориулалтын автомашинууд авч өгснөөр цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж сайжирч, ТҮК-ийн ажилтнуудын ачааллыг хөнгөвчлөн, хотын соёлд шинэ өнгө төрх бий болголоо.
    Гудамж талбайг шүүрдэх, усаар чийгшүүлэх, хогийг нь соруулах үйлчилгээтэй зориулалтын эдгээр машинууд үйлчилгээнд гарснаар цэвэрлэгээ үйлчилгээний ажлын бүтээмж чанар сайжрах, ТҮК-ийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, Хотын соёлд шинэ өнгө төрх бий болох боломж бүрдэж байгаа юм.

    6. Сайжруулсан шахмал түлшний “Сайн” смарт картыг үнэ төлбөргүй тарааж эхэллээ
    Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш авах хяналтын “Сайн” смарт картыг харьяа хороогоор нь дамжуулан үнэ төлбөргүй тарааж эхэлсэн бөгөөд тухайн картаар айл өрхүүдийн  өвлийн турш хэрэглэх 3 тн түлшний хэрэглээг хянах юм.

    7. “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулав
    Мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинжийг агуулсан, орчин үеийн технологийн шийдэл бүхий 50 мянган хүний суудалтай “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлаж, дүгнэлээ.  

    8. Хөрсний хүнд металлын бохирдлыг биологийн аргаар саармагжуулах туршилтыг амжилттай хийлээ
    Улаанбаатар хотод анх удаагаа хөрсний бохирдол саармагжуулах туршилтыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо буюу арьс ширний үйлдвэрийн хог хаягдал ихтэй нутаг дэвсгэрт амжилттай хэрэгжүүллээ.

    9. Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор явган хүний зарим гарцуудыг цөөллөө
    Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлж,  одоогоор 9 газрын явган хүний гарцыг нүүлгэн шилжүүлж, засах ажлыг хийгээд байна.  

    “Төлөвлөлт төвтэй шийдэл”

    1. Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа
    Агаарын тухай хууль, Засгийн газрын 62 дугаар тогтоолын  хэрэгжилтийг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа.
    Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг Эрчим хүчний яам, түүний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг нийслэлийн ЗДТГ хариуцахаар томъёолж өгсөн. Мөн дулаан үйдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд буюу  халаалтын зуух эрхлэгчдийн үйлдвэрийн нормативын дагуу түлшний хэрэглээг нь тооцож түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг Улаанбаатар хотын ЗАА, түүхий нүүрс  хэрэглэхийг зөвшөөрсөн хороодын хэрэглээг сар бүрээр тооцож, тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэн, хуулийн этгээдийн хэрэгцээт түлшний тээвэрлэлтийн зөвшөөрлийг тухайд хороодын засаг дарга нарын тодорхойлолтыг үндэслэн нийслэлийн АБТГ олгохоор тус тус зааж өгсөн юм.

    2. Орчны аюулгүй байдлыг хангахаар зөрчилтэй газруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна
    Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор  нийт 263 байршилд 449 обьектын газрыг албадан чөлөөлөөд байна.

    3. 10 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжинэ
    Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлаас соёрхон баталснаар шинэ дэд төвүүдэд 10 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

    4. Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээлээ
    Дөрвөн эгнээ, 477 метр урттай, Замын цагдаагийн гүүрэн гарцыг барьж ашиглалтад оруулснаар Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломж бүрдлээ.   
    Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний  ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан байна. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажилласан байна. Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгчээ.

    5. Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
    Сонсголонгийн шинэ гүүрэн байгууламжийн ажлыг наадмаас өмнө дуусгаж, хөдөлгөөнийг нээсэн бол хуучин гүүрийн засварыг есдүгээр сарын 20-нд дуусгаж хүлээлгэн өгснөөр замын хөдөлгөөнийг нээлээ.

    6. Сэлбэ дэд төвийн 1000 м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо  
    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд байгуулж буй Сэлбэ дэд төвд 1000м3 хүчин чадал бүхий Усан сан, насос станцыг барьж ашиглалтад оруулснаар Сэлбэ болон Дамбадаржаа орчмын иргэд, оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдаж байна.
     

    7.Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна
    Хотын хөгжлийг тэнцвэртэй болгох үүднээс Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд 6 дэд төвтэй байхаар тусгасны дагуу төслийн 1-р үе шат буюу Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд байгуулах ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж байна.

    8.Яармагийн зам дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгавар хэрэгжлээ
    Үерийн далан сувгийг өөрчилж, зөвшөөрөлгүй барилга барьснаас болж  Наадамчдын гудамжны авто зам үерт автсан тул улсын төсвийн хөрөнгөөр барьсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохирлыг буруутай компаниар бүрэн төлүүлж барагдууллаа.  

    9.Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хэрэгжиж байна
    Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажил хийгдэж байгаа бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд Богд хааны хүрэл хөшөө тэргүүт түүхэн дурсгалын 13 хөшөөнүүд сүндэрлэх юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!