Нийслэлийн
хөдөлмөрийн газраас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Зөвлөх бэлтгэх сургалтыг
2013 оны 7 дугаар сарын 01-03-ны хооронд зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтын онцлог нь зорилтот бүлгийн иргэд ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудтай ажилладаг байгууллагын ажилтнуудад зориулж 5 модульт хөтөлбөрийн хүрээнд оролцооны аргад тулгуурлан явуулж байгаад оршино.
Тус сургалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнүүд хамрагдаж байна.