MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Оюутан залуус ажиллах хүчээ хөдөө өгөхөөр боллоо

    Оюутан залуус ажиллах хүчээ хөдөө өгөхөөр боллоо

    2013-07-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ЗАЛУУСЫН ЗАРДЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ ХАРИУЦЖЭЭ

    Зуны амралтаараа хөдөө орон нутагт очиж цалинтай ажиллах оюутан залуус өчигдөр ажлын үнэмлэх, тугаа гардан авлаа. Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо /МЗХ/, залуучуудын Хөдөлмөрийн төв биржтэй хамтран зохион байгуулж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн үр дүнд хөдөө орон нутагт очиж зуны амралтаараа цалинтай ажиллах, орон нутгийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцох оюутан залуусын нэр өчигдөр тодорсон нь энэ.

    Уг хөтөлбөрийн албан ёсны нээлт өчигдөр МЗХ-ны төв байрны өмнөх талбайд болсон юм. Хөтөлбөрийн  нээлтэд  МЗХ-ны  Ерөнхийлөгч А.Мөнхбат, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр  эрхлэлтийн  бодлогын  хэрэгжилтийг  зохицуулах  газрын дарга Д.Хадхүү болон албаны хүмүүс оролцлоо.

    ГУРВАН ТӨСӨЛ ДАВХАРХЭРЭГЖИНЭ

    Энэ үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “МЗХ нь 92 жилийн түүхтэй 21 аймаг, есөн дүүрэгт  салбар зөвлөлтэй, залуучуудын асуудал мэргэжлээрээ нэгдсэн 17 хороотой залуучуудын төв байгууллага байдаг. Бид 2012 оноос үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, залуучуудын дуу хоолойг олон нийт, төр болон бүхий л салбарт хүргэх, эргээд аливаа үйл ажиллагаанд залуучуудыг татан оролцуулах, тэдний нийгмийн идэвхи, оролцоог сэргээхээр “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил”, “Ажлын гараа”, “Сумын залуус” зэрэг гурван төсөл давхар хэрэгжинэ. Оюутан залуус маань амралтаараа сум руугаа амрахаар явдаг. Тэдний амралтын саруудыг үр бүтээлтэй, нутаг орныхоо залуусыг идэвхижүүлэх сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үүрэгтэй дээрх төслүүдийг хэрэгжүүлнэ. “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам санхүүжүүлж байгаа. Хөтөлбөрт нийт 1300 гаруй залуус хамрагдаж, ихэнх нь орон нутагтаа очиж, ажлаа эхлүүлсэн байна” гэлээ.

    СУМЫН ЗАЛУУСТ КОМЬЮТЕР, АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЯВУУЛНА

    Хөдөө орон нутгийг зорих “Аж­лын гараа” төсөлд хамрагдсан оюутан залуус сумдад байгаа залуусыг нийгмийн идэвхтэй амьдралд уриалан компьютерын, англи хэл, эрүүл мэндийн сургалтад хамруулах аж. Эдгээр оюутан энэ сарын 10 гэхэд нутагтаа очиж ажлаа эхлүүлсэн байх ёстой гэнэ.

    Үнэндээ хөтөлбөрт оролцож буй залуус нэг зүйлд санаа нэгдсэн нь хичээл амарлаа хийх юмгүй зарим зугаа цэнгэлийн араас орж хэрэгт төвөгт орооцолдох нь ихэсдэг байсан үзэгдэл цэгцрэх боломжтой болсон гэж үзэж байгаа аж.

    Түүнлчэн “Цагийн ажил” төслийн дагуу цагаар ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан залуучуудад аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх юм. Чухам энэ төсөлд хамрагдсан залуус сардаа хамгийн доод тал нь 500 мянган төгрөгийн цалин, урамшуулал авч ажиллах гэнэ. Харин “Ажлын гараа” төслийн хувьд 15 залуу нэг баг болж төмөр зам, авто зам зэрэг салбарт ажиллах аж. Өөрөөр хэлбэл, тус төсөлд их сургуулиудаас таван баг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулиас хоёр баг гарч 21 аймагт жишиг өвөлжөө барих учиртай. Эдгээр залуус өглөөний 07:30-18:00 цагийн хооронд төмөр зам, автозам, барилга байгууламж, сумдад өвөл­жөө барих, хадлан хадах, ургац хураах зэрэг ажил хийхээр төсөлд тусгасан байна.

    Харин “Сумын залуус” төслийг 21 аймгийн 331 сумдад хэрэгжүүлэх бөгөөд залуусыг  өөрийн эзэмшсэн бөгөөд сурч буй мэргэжлийнх нь дагуу сумын иргэдэд болон төрийн албан хаагчдад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх юм. Тодруулбал, англи хэл, математик, мэдээлэл зүй, үйлдвэрлэл бизнесийн удирдлага  чиглэлээр суралцдаг дөрвөн оюутан багийн зохион байгуулалтад орж, Монгол Улсын 331 сумдад хувиарлагдан хоёр сарын хугацаанд ажиллаж өөрсдийн сурснаа бусадтайгаа хуваалцана. Эл хөтөлбөрт нийт 1324 залууг ажлын байртай болгох бөгөөд  тэд сарын  200 мянган төгрөгийн цалинтай ажиллахыг удирдлагууд онцоллоо. Мөн эдгээр залуус хийсэн ажлаасаа хүн амын орлогын албан татварт төлөх гэнэ.

    Улс төрийн тойм Л.Баатархүү

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!