Нийслэлийн хөдөлмөр газраас 2013 оны 07 дугаар сарын 4-ний өдөр 10.00-16.00 цагт Нийслэлийн засаг захиргааны IV байрны 3 давхарт байрлах Нийслэлийн хөдөлмөрийн газрын үйлчилгээний зааланд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгөх, ажил олгогчдоос ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгуудыг танилцуулах, ажилд зуучлах, мэргэжил олгох сургалтуудад бүртгэж хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, тогтоомжуудын талаарх мэдээллийг хүргэх юм.
Энэ үеэр,
1. Ажилгүй болон ажил хайж буй иргэнийг бүртгэх, зуучлах
2. Хөдөлмөрийн газар болон дүүргүүд дээр явагддаг мэргэжил олгох сургалтуудыг танилцуулах, хамруулах
3. Ажилгүй болон ажил найгч иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх
4. Иргэдийг гарын авлага тараах материалаар хангах
5. Нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэст ирсэн ажлын байрны захиалгуудыг танилцуулах
6. Жижиг дунд үйлдвэрлэл болон ХЭДС-ын зээлийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, ажлын байранд зуучлах ажээ.
Өдөрлөгөөр Нийслэлийн хөдөлмөрийн газар 3000 гаруй, 6 дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, ААНБ-ууд 3000 гаруй ажлын байрны захиалгатай оролцон, ажилд орох хүсэлтэй иргэдийг ажлын байранд зуучилна.