Монгол улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу "БНСУ-д ажилчид илгээх харилцан ойлголцлын санамж бичиг"ийн хүрээнд 9 дахь удаагийн СХТТШ-ыг дараах байдлаар авах болсныг мэдэгдэж байна. Гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны журмаар Солонгос улсад ажиллахыг хүсэж буй иргэд БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас томилсон БНСУ-ын АҮХНХЭГ-аас зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлж болно.
Санаачлагч : БНСУ-ын Хөдөлмөрийн Яам
Зохион байгуулагч : БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн хэрэг эрхлэх газар
Хамтран ажиллах байгууллага : Монгол Улсын Хөдөлмөрийн яам,
Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төв
1. Хуваарь :
2013. 08.24 (Бямба) –2013.08.25 (Ням)
1-р ээлж- 09:30-11:40
2-р ээлж - 14:00-16:10
※ Шалгуулагч нь шалгалтын өмнөх сургалтанд суухын тулд 09:00 (1-р ээлж), 13:30 (2-р ээлж) цагт тус бүрийн ангидаа хүрэлцэн ирсэн байх ёстой.
2. Шалгалт өгөх салбар : аж үйлдвэр, үйлчилгээ
※ - СХТТШ-ыг аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллах иргэдээс авах тул бүртгэлийн анкетыг бөглөхдөө ажиллахыг хүсэж буй салбараа “аж үйлдвэр” эсвэл “үйлчилгээ” гэж бичих хэрэгтэй бөгөөд сонгож бичсэн ажиллах салбарыг дараа нь өөрчилж бичих боломжгүй тул сонголтондоо анхааралтай хандахыг хүсье.
3. Ажиллах салбар тус бүрээр сонгож авах хүний тоо :
Cалбар |
Сонгож авах хүний тоо |
Шалгуур |
Нийт |
4370 |
80-аас дээш оноо авсан иргэд дундаас хамгийн өндөр онооны дарааллаар авахаар төлөвлөж буй хүний тоогоор шалгаруулна. |
Аж үйлдвэр |
4300 |
|
Үйлчилгээ |
70 |
※ Ажиллах хүчний хэрэгцээ болон бусад нөхцлийг харгалзан үзэж сонгож авах хүний тоонд дараа нь өөрчлөлт орж болно.
4. Ур чадварын түвшин тогтоох тухай
- СХТТШ –нд тэнцсэн иргэдийн хүссэн зарим иргэдээс тусад нь ур чадварын түвшин тогтоох шалгалт авахаар төлөвлөж байгаа бөгөөд хуваарийг хэлний шалгалтанд тэнцсэн иргэдийг зарлахдаа хамтад нь зарлана.
\ ур чадварын шалгалтанд өндөр оноо авсан иргэн эхний ээлжинд ажилд зуучлагдана.
5. Хуваарийн зарлал
2013 оны 8 сарын 5-нд /Баасан/ Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн цахим хуудсанд(www. ces.gov.mn ) шалгалтын нарийн хуваарийг зарлана. (сургууль, цаг г.м)
6. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага
· 18-39 настай байх. Насыг тооцон гаргахдаа бүртгэл явуулах өдрийг барина.(1973 оны 08-р сарын 26-аас 1995 оны 08-р сарын 25-ний өдрийн хооронд төрсөн байх)
· Хорих ял эдэлж байгаагүй байх эсвэл түүнээс илүү хүнд гэмт хэрэгт холбогдоогүй байх
· Солонгосоос албадан гараагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй байх
· Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
· БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй иргэд
· Эрүүл, ямар нэгэн халдварт өвчингүй байх /Элэгний В, С вирус, сүрье, БЗХӨ г.м /
7. Бүртгэл
- Бүртгэл явагдах хугацаа : 2013.07.1 – 07.4 (4 өдөр) 08:00-17:00
- Бүртгэл явагдах газар : Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүдэд
Бүртгэл явагдах газрын хаягийг бүртгэлээс 7 хоногийн өмнө Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зарлана.
- Бүртгүүлэх арга : Өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
- Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
· Шалгалтын анкет (Анкетыг бүртгэл явуулах газраас олгоно.)
※ Шалгалтын анкет дээр шалгалтын дугаарийг шивж хэвлэсэн байдаг учраас нэг хүнд нэг анкет олгоно, засах тохиолдолд штрихээр засаж өгөхийг хүсье.
· Иргэний үнэмлэхний эх хувь, хуулбарын хамт Гадаад паспортын эх хувь, хуулбарын хамт
※ Гадаад пасспортын эсвэл иргэнийүнэмлэхний хуулбарыг анкетан дээр наана.
· 3,5 х 4,5 хэмжээтэй 2 хувь цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авахуулсан)
· Шалгалтын хураамж төлсөн баримт
- Шалгалтын хураамж: 24$ (Тухайн өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлэн тооцно)
- Шалгалтын хураамж төлөх данс : 10210033333
※ Бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах тохиолдолд бүртгэлийн хугацаанд буцаан авахаар нэхэмжилсэн иргэнд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (Бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгох боломжгүй)
8. Шалгалтын бүтэц ба оноо
Бүтэц |
Асуултын тоо |
оноо |
Цаг |
нийт |
50 |
200 |
70 минут |
унших |
25 |
100 |
40 минут |
сонсох |
25 |
100 |
30 минут |
- Тестийн асуулт нь СХТТШ-ын стандарт сурах бичигт тулгуурлан бэлдсэн нийтэд дэлгээгүй даалгаваруудаас 100 хувь бүрдэнэ.
- олон төрлийн сонголтын асуултууд
- Унших, сонсох шалгалт нь завсарлагагүйгээр шууд үргэлжлэн явагдана.
- 200 оноо авахаас 80 –аас дээш оноо авсан иргэдийг өндөр онооны дараалалаар жагсааж шалгаруулна.
Шалгалтанд ирэхдээ авчрах бичиг баримт
- Шалгалтын тасалбар
- Анкет бөглөхдөө хавсаргасан иргэний үнэмлэх буюу гадаад пасспорт
※ Иргэний үнэмлэх буюу гадаад пасспортаа авчраагүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
- Хариултын хуудас бөглөх зориулалтын хар өнгийн үзгэн бал эсвэл хар өнгийн тосон бал
- Цэнхэр өнгийн бал, харандаа зэргээр бөглөсөн тохиолдолд буруу хариулсанд тооцно.
- Шалгуулагч тус бүрт 1 ш хуудас тараах бөгөөд засах буюу сольсон тохиолдолд буруу хариулсанд тооцно.
-
9. Шалгалтын хариу зарлах тухай
- Зарлах өдөр : 2013 оны 9 сарын 11 –ны өдөр (Лхагва )
- Мэдээллийн хэрэгсэл
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн зарлалын самбар
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн цахим хуудас (www. ces.gov.mn )
БНСУ-ын Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны цахим хуудас
ХЭЗТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr)
БНСУ-ын Аж Үйлдвэрийн Хүний Нөөцийн Газрын цахим хуудас (www.hrdkorea.or.kr)
Шалгалтанд тэнцсэн хүчинтэй хугацаа : 2013.09.11-2015.09.10 (дүн зарласан өдрөөс 2 жил)
БНСУ-ын Гадаадын иргэдийн ХЭЗТ –ны цахим хуудаснаас СХТТШ өгсөн иргэд оноогоо харж болно. (www.eps.go.kr)
10. Бусад
- Шалгалтын үеэр гар утас, кассетны хөгжим, PDA, MP3, электрон толь бичиг гэх
мэт бусад хуулах хэрэгслийг авч орохыг хориглоно.Эдгээрийг биедээ авч орон
ашигласан тохиолдолд хуулсанд тооцно.
- Шалгуулагч нь хуулж хууран мэхлэх үйлдэл гаргасан тохиолдолд тус шалгалтыг
хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.
- Шалгалтын анкетанд бөглөсөн овог нэр, төрсөн он сар өдөр пасспортнаас зөрсөн тохиолдолд шалгалтанд тэнцсэн ч биржэд байрших болон БНСУ-д ажиллах боломжгүй. Биеийн байцаалтын мэдээлэлээ буруу бичсэнээс үүдэн гарах хариуцлагыг бүртгүүлсэн иргэн өөрөө хүлээнэ.
- Гадаадын ажилчдын Солонгос хэлний мэдлэгийг сайжруулах үүднээс Солонгос хэлний стандарт сурах бичигт тулгуурлан бэлдсэн нийтэд дэлгээгүй асуултуудаас бүрдэнэ.
- СХТТ шалгалтанд тэнцсэнээр БНСУ-д ажил хайгчаар бүртгүүлэх эрхийг зөвхөн авч байгаа бөгөөд энэ нь заавал ажилд орно гэсэн баталгаа болохгүй.
- Мөн эрүүл мэндэд тэнцээгүй болон хууль бусаар оршин сууж байсан иргэн ажил хайгчаар сонгогдох боломжгүйг анхаарна уу.
- БНСУ-ын Хөдөлмөрийн Яам Монгол улсын Хөдөлмөрийн Яам хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төв нь ажиллах хүч илгээх албан ёсны эрхтэй болно.
- СХТТШ өгсний дараа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд очиж бүртгүүлсэн ажил хайгчыг зөвхөн солонгосын ажил олгогч ажиллуулах зөвшөөрөл хүснэ.
- Хувийн хөдөлмөр зуучлалын байгууллага болон сургалтын байгууллагууд үүнийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна.
- СХТТШ-ын хураамж 24 ам.доллар (зарласан үеийн төгрөгийн ханш) байх бөгөөд тэнцсэний дараа БНСУ-д ирэх албан ёсны зардлыг ХЭҮТөвөөс тогтооно.Харин ямарваа нэгэн хувь хүн буюу байгууллагийн ажилд зуучлана гэсэн зарлалаар хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.
11. Шалгалт, бүртгэлийн талаар асуух зүйл байвал дараах утасаар холбоо барина уу 77121285, 70139022, 310949