MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Цагийн ажил” төсөл хэрэгжиж эхэллээ

    “Цагийн ажил” төсөл хэрэгжиж эхэллээ

    2013-07-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

     Оюутан, залуус хичээлээ амрахаар зарим нь нутаг буцаж, зарим нь эндээ үлдэж, ерөнхийдөө зуны амралт бүтээмж багатай өнгөрөх нь бий. Гэтэл ирэх жилүүдэд улсын бүтээн байгуулалт идэвхтэй өрнөх учраас их үйлсэд залуучуудын оролцоог нэгтгэх нь чухал. Тиймээс оюутан, залуусыг одооноос бүтээн байгуулалтад оролцох, аливаа ажил эрхлэх туршлага өгөх зорилгоор Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай орлоготой  монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

      Хөтөлбөрийн хүрээнд  “Ажлын гараа”, “Цагийн ажил”, “Сумын залуус” төслийг хэрэгжүүлэх бөгөөд оюутан, залуусыг ажлын байраар хангах үндсэн зорилгынхоо дагуу Залуучуудын хөдөлмөрийн бирж байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, оюутнуудад зориулсан Хөдөлмөрийн бирж байгуулагдснаар оюутан, залуус бирждээ хандан ажлын байр лавлах боломжтой болж байгаа юм.

      Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний үеэр Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Оюутан, залуусыг зуны хугацаанд ч болов ажлын байраар хангана гэж ярьдаг ч бодит байдал дээр хэцүүхэн байсан. Одоо Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж дэмжин, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх механизмийг шийдэж өгч, дэмжин ажиллаж байгаа нь онцлог болж байна. Ажилтай, орлоготой Монгол хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажил үйлсэд нэгдэж, аймаг сумандаа чадварлаг залуусаас бүтсэн баг авч ажиллуулах бол бидэнд хандаарай” гэж хэлсэн юм.

      Оюутан, залуусыг зуны амралтаар нь ажлын байраар хангах төслийг хэрэгжүүлэх үйл явцыг тайлбарлая. Хамгийн эхлээд ажил хайгч оюутан залуучууд Монголын залуучуудын холбоонд хандан бүртгүүлж, ямар ажлын байранд хэдий хугацаагагаар ажиллах тухайгаа ярилцах юм байна. Ингээд тухайн оюутнуудаас МЗХ сонгон шалгаруулж, Хөдөлмөрийн төв биржийн мэдээллийн системээр холбогдсон Залуучуудын хөдөлмөрийн биржид ирсэн ажлын байрны мэдээлэлд тулгуурлан ажлын байранд зуучлах ажээ. Ажил олгогчийн хувьд мэдээж, Хөдөлмөрийн төв биржид ажлын байрныхаа захиалгыг ирүүлсэн байх юм. Ийнхүү ажил олгогч, ажил хайгч хоёрыг холбож өгөх “Ажлын гараа”, “Цагийн ажил”, “Сумын залуус” гурван төсөл долдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ хүртэл Монголын залуучуудын холбоонд оюутнуудын бүртгэлийг хийх юм байна.

      Оюутнуудыг ийнхүү түр ажлын байраар хангах ажилд Хөдөлмөрийн яамнаас нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Цалин хөлсний тухайд, одоогоор “Ажлын гараа”, “Сумын залуус” төслийн хүрээнд ажиллаж буй оюутнуудад сарын 500 мянган төгрөг өгөхөөр тогтжээ. Харин цагийн ажил хийх оюутнуудын хувьд, тухайн компанитайгаа ажлын хэдэн цагаар ямар ажил хийхээ тохирсоны дүнд цалингаа тогтох юм байна. Цаашдаа цалин, хөлсний асуудалд оюутнуудыг дэмжсэн илүү талаас нь анхаарах болно гэдгээ албаныхан хэлж байсан. Ийнхүү гурван төслийн тухай танилцуулъя.

    “Цагийн ажил” төсөл

      Энэ нь оюутан, залуучуудын цагийн ажил, үйлдвэрлэлийн дадлага хийх, гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа залуусыг эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилготой ажээ. Ингэхдээ цагийн ажил хийхийн тулд Залуучуудын холбоонд хандан Залуучуудын хөдөлмөрийн биржийн мэдээллийн вэб сайтад ямар ажлыг, хэдий хугацаанд хийх тухайгаа бүртгүүлэх гэнэ. Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх “Цагийн ажил” төслийг оюутнууд ихээхэн сонирхож буй бөгөөд их, дээд сургуулийн оюутнууд ангиараа хамт бүртгүүлсэн тухайгаа ч ярьж байна. Тиймээс цагийн ажил хийх хүсэлтэй оюутнууд Залуучуудын холбоонд хандан сонгон шалгаруулалтад оролцон түр ажлыг байраар хангагдах боломжийг бүү алдаарай.

    “Сумын залуус” буюу орчин цагийн “илгээлтийн эзэд”

      Дээр үед нэг ангийнхан хамтаараа илгээлтийн эзэд нэрийн дор хөдөө очиж, ажиллаж, хөдөлмөрийн үр шимийг мэдэрч байсан бол одоо орчин цагийн илгээлтийн эзэд гадаад хэл зааж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг аймаг, орон нутагт хүргэх гэж байна. Энэ бол “Сумын залуус” төсөл бөгөөд оюутан, залуусыг дөрөв, дөрвөөр нь нэг баг болгон 21 аймгийн 331 суманд эзэмшсэн болон суралцаж буй мэргэжлийнх нь дагуу илгээж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх ажээ. Тухайлбал, эмч, англи хэл, математик-мэдээлэл зүй, үйлдвэрлэл-бизнесийн удирдлага мэргэжлээр хөдөө очиж ажиллах юм байна. Ийнхүү оюутнууд өөрсдийн сурч, мэдсэнээ зуны хоёр сарын хугацаанд заах боломжтой болжээ. Энэ зорилгын дор нийт 1324 оюутныг илгээлтийн эздээр хөдөө томилох аж.

    “Ажлын гараа” төсөл

      Энэ төсөлд оюутан, залуус хамрагдсанаар зуны амралтынхаа хугацаанд авто зам, төмөр зам, барилга байгууламжийн ажилд оролцох, 21 аймагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураалтад ажиллах ажээ. Тодруулбал, 15 залуу нэг баг болж, нийт 28 баг хөдөө орон нутагт очиж ажиллах юм байна. Ингэхдээ их сургуулиудаас таван баг, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хоёр баг, 21 баг орон нутагт жишиг өвөлжөө барих гэнэ. Ингэснээр ажлын дадлага, туршлагатай болохоос гадна нийгмийн даатгалаа төлүүлэх, оюутны дадлага хийсэнд тооцуулах юм байна. Цалингийн тухайд дээр өгүүлсэнчлэн нэг сард 500 мянган төгрөг авах бөгөөд мөн л Залуучуудын холбооны сонгон шалгаруулалтад тэнцсэнээр ийн ажиллах боломж бүрдэх аж.

      Ажлын байрны захиалга болон ажилд орох саналыг долдугаар сарын 15 –ныг хүртэл бүртгэх учраас одоогоор нээлттэй ажлын байр зарласан компаниудыг нэрлэх боломжгүй тухай албаныхан хэллээ. Ямартай ч ажил хийх гэхээр оюутан учраас авахгүй, намар хичээл орохоор хэцүүднэ гэх шалтгаанаар ажилд авдаггүй байдал дээрдэх нь бололтой. Оюутнуудад зориулсан хөдөлмөрийн биржээр дамжуулан зуны амралтаараа ажил хийх эхлэлийг ийнхүү тавьсан байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!