MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АНХААРАХ ЗҮЙЛС

    АНХААРАХ ЗҮЙЛС

    2013-06-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    АНХААРАХ ЗҮЙЛС:

      Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл
      Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээ
      Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд
      Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд
      Гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа
      Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд

    Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл нь:

    “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл” гэдэгт дараахь зүйлийг ойлгоно:

    -аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл;

    -зорчигчийн хувийн хэрэглээний эм;

    -хууль тогтоомжид заасан тоо хэмжээ, үнийн дүнд багтаж буй гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эд зүйл.


    Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээ нь:

      Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний барааг болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна. 

    Үүнд: 

    -хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/;

    -гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл;

    -зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс;

    -дуран;

    -зөөврийн хөгжмийн зэмсэг;

    -зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, СД тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт;

    -зөөврийн радио хүлээн авагч;

    -гар утас, эсвэл үүрэн телефон;

    -зөөврийн телевизор;

    -зөөврийн бичгийн машин;

    -зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл;

    -зөөврийн тооны машин;

    -хүүхдийн тэрэг болон тэргэнцэр;

    -тахир дутуу хүмүүсийн тэргэнцэр;

    -спортын хэрэглэл.

    Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд:

    -Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан авч яваа эмийг ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМ гэнэ.

      -Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг импортын бараа гэж үзэхгүй ба импортын зөвшөөрөл шаардахгүй.

               -Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана.

    -Дараахь төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг ХОРИГЛОНО:

      -судсаар сэлбэх шингэн;

      -антибиотик тариа;

      -мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм;

      -цусны бэлдмэл сийвэн орлох эм;

      -нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэл.


    Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд:

    -  Зорчигчийн ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно. / Зорчигчийн байнга оршин суугаа газар гэдэгт тухайн улсын иргэний, тухайн улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэний оршин суугаа улсыг ойлгоно./

    -  Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг тухайн зорчигчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байх зөвшөөрөгдсөн хугацаанд хилээр түр хугацаагаар нэвтрүүлж, бүртгэлээр хяналт тавина.

    -  Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэлд байгаа засвар, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай сэлбэг, хэрэгсэл болон шатахууныг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ.

    -  Хэрэв зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл Монгол Улсад оруулснаас хойш тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвар ногдуулна.

    Зорчигч нь дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад АЛБАН ТАТВАРГҮЙГЭЭР гаалийн хилээр нэвтрүүлнэ:

    - Архи 1 литр,

    - дарс 2 литр,

    - пиво 3 литр,

    - янжуур 200 ширхэг,

    - сигар, навчин тамхи 50 ширхэг,

    - задгай тамхи 250 граммаас илүүгүй /18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй/.

    - Монгол Улсад буюу гадаадад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан иргэдийн хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүр нэгээс дээшгүй.

    - Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө /өв залгамжлалын эд юмс, үнэт эдлэлийг борлуулсан орлогоор худалдан авсан зүйлийг өв залгамжлалын эд хөрөнгөд тооцохгүй/.

    - Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно. Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр, гадаадын иргэд, харъяалалгүй хүний валютыг гадаадаас оруулсан гаалийн мэдүүлэг, банкнаас худалдан авсан баримтыг үндэслэн улсын хилээр гаргана.

    - Гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

    - Зорчигчийн аялалын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ.

    ЖИЧ:

    -Зорчигчийн БУСДАД ДАМЖУУЛАХ БАРААГ тухайн зорчигчийн бараа, эд зүйлд тооцох бөгөөд зорчигч гаалийн мэдүүлэгт бичиж мэдүүлсэн байна.

    -Боловсруулаагүй, эсхүл дахин боловсруулалт хийгдэх бараа, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, үйлдвэрлэлийн зориулалттай түүхий эд, бараа материал, химийн болон цацраг идэвхит бодис, шилжмэл генитэй хүнсний бүтээгдэхүүн зэргийг хувь хүний нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй

    Улс хоорондын ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ гаалийн хилээр нэвтрүүлэхэд:

      Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүлээн авагчид олгох, эсхүл гадаад улсад илгээхийг хориглоно.

      Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаа гэх сэжиг бүхий тохиолдолд, эсхүл гадаад орны гаалийн байгууллагын хүсэлтээр гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн байгууллага саатуулан шалгаж болно.

      Дараахь бараа, эд зүйлийг улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглоно:

    - Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;

    - Үндэсний болон гадаад валют, үнэт цаас;

    - ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;

    - цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;

    - амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;

    - хуулиар хориглосон бусад бараа.

    Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн байгууллага гаалийн түргэвчилсан бүрдүүлэлт хийнэ.

    Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх шуудангийн илгээмжид гаалийн байгууллага хяналт тавих бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхгүй.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР “АЖ АХЙН НЭГЖ, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-05-24 20:20:09

    МОНГОЛ УЛСЫН ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ, БНХАУ-ЫН ГЕГ-ЫН ДАРГА НИ ЮҮЭ ФЕН НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    2018-04-10 22:05:49

    Ашиг сонирхолын зөрчил

    2018-04-01 21:14:54

    Anti corruption

    2018-04-01 21:13:57

    Гаалийн бүсгүй

    2018-04-01 21:12:19

    Гаальчин бүсгүй

    2018-04-01 21:11:30

    “ШАЛГАЛТ-2018” ТУСГАЙ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    2018-04-01 20:56:03

    ГЕГ- ЫН ХАМТ ОЛОН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

    2018-04-01 20:46:51

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!