MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг та хэр мэдэх вэ? Шинэчлэхэд таны санал чухал ..

    Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг та хэр мэдэх вэ? Шинэчлэхэд таны санал чухал ..

    2013-06-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Асуулт: Энэ дүрмээр ямар харилцааг зохицуулж байгаа вэ?

             -Хариулт:Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ны 14 дүгээр тогтоолоор шинэчлэн батлаж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж тогтоох, бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон харилцааг энэ дүрмээр зохицуулж байна. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгуулага хамрагдана. Хуульд өөрөөр заагүй бол гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө.

    -Асуулт: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг /ҮОХХ/ судлан бүртгэхтэй холбогдох зардлыг хэн хариуцах вэ?

          -Хариулт:ҮОХХ-ыг судлан бүртгэхтэй холбогдсон зардлыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн тухайн ажил олгогч хариуцна. /унаа, эмнэлгийн тусламж,  байцаагч, шинжээчийн үйл ажиллагаа, ослын шалтгааныг арилгахад шаардагдах хөрөнгө г,м,/

    -Асуулт:Ямар нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцох вэ?

          -Хариулт:Энэдүрмийн 1,5-д 7 нөхцлийг заасан байгаа. Товч дурьдвал, 1/.ажилтан ажлын болон туслах байранд, эсхүл гэрээ, хэлэлцээр эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүрэг гүйцэтгэж байхдаа. 2/.ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед. 3/.ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр багаж хэрэгслээ эхмлэн цэгцлэх, хувцасаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед. 4/.ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа. 5/.үндсэн ажил үүргээ гүйцэтгэх үедээбайгал, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхт болон химийн хорт бодисын нөлөөлөл, биологийн гаралтай өвчинүүсгэгчийн гэнэтийн аюулд өртсөн. 6/.тухайн байгууллагад ашиглаж байгаатүүхий эд, материал болон бусад технологийн процессод ашигладаг химийн бодис, биологийн гаралтай бохирдуулагчийн улмаас үүссэн өвчин, хордлогод өртсөн. 7/.байгалийн гэнэтийн аюул гамшиг, хөнөөх хэрэгслийн болон гоц халдварт өвчний голмот, сүрэл, дэлбэрэлтийн үед гарсан ослыг тооцохоор заасан байна.

    Асуулт: Ямар нөхцөлд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй вэ?

            Хариулт:1/.ажил олгогчийн шийдвэргүйгээр үндсэн үүрэгт ажлаасаа өөр ажил гүйцэтгэж байгаад осолдох. 2/.ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс осолдох. 3/.ажлын байраа орхиж явсан, аюулгүй ажиллагааны зааварчлага авсан боловч технологийн горимыг ажилтан өөрөө санаатайгаар өөрчилнөөс осолдох. 4/.гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулах зэрэг тохиолдол орохоор дүрэмд заажээ.

    Асуулт:Иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэж байхад гарсан ослыг шийдвэрлэх ...

            Хариулт:Иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх үед гарсан осол, хурц хордлогыг талууд тухайн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу судлан бүртгэнэ. Гэрээнд энэ талаар тусгагдаагүй бол ажил гүйцэтгэгч тал хохирлыг хууль тогтоомжийн дагуу барагдуулна.

    Асуулт:Гадаадад ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртвөл яах вэ?

           Хариулт:Тусгай зөвшөөрлийн дагуу гадаадад ажиллах хүч гаргаж байгаа байгууллагаар зуучлуулсан иргэн үйлдвэрлэлийн осолд өртвөл нөхөн төлбөрийнасуудлыг тухайн оронд мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Гадаадад ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэн 2 улсын хооронд байгуулсан гэрээний дагуу ҮОМШӨДаатгалд даатгуулсан бол тусгай зөвшөөрлийн дагуу гадаадад ажиллах хүч гаргаж байга аж ахуйн нэгж байгууллага ослыг судлан бүртгэнэ.

    Асуулт:Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комссийн талаар тодоруулна уу?

           Хариулт:1.ҮОХХ-ыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс. /3-аас доошгүй гишүүнтэй, ажил олгогчийн шийдвэрээр байгуулж, даргыг томилно./,  2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газраас 1, ажил олгогчоос 2, ажилтны төлөөллөөс 2 төлөөлөл орсон комиссыг Засаг даргын захирамжаар байгуулна. 3.Ноцтой, хор аюул, хохирол ихтэй үйлдвэрлэлийн осол хурц хордлого гарсан тохиолдолд Засгийн газраас томилсон комисс судлан бүртгэнэ. Эхний комисс байгууллага аж ахуйн нэгжийн дэргэд ажиллаж байх ёстой.

    Асуулт: ҮОХХ-ыг судлан бүртгэхэд бүрдүүлэх баримт бичиг юу байх вэ?

              Хариулт:  ҮОХХСБүртгэхэд бүрдүүлэх баримт бичиг: /12 баримт бичиг +бусад/

      -Осолдогч бүрээр гарсан ҮОХХ-ын акт

      -Осолдогчоос авсан тайлбар тодруулга, гэрчийн тодорхойлолт, ярилцлага.

      -осол гарсан ажлын байр, тоног төхөөрөмж, техник багаж хэрэгслийн гэрэл, бүдүүвч зураг, схем, дүрс бичлэг,

      -холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, ярилцлага.

      -осолд өртөгчид өмнө нь аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэлийн хуулбар, сургалтанд хамрагдсны гэрчлэх баримт

      -Осолдогчид ажлын тусгай хувцас, хамгаалах, хэрэгсэл олгосон тухай баримт

      -улсын байцаагчийн дүгнэлт гэх мэт.

    Асуулт: ҮОХХ-той холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?

              Хариулт:ҮОХХ-той холбоотой маргааныг шийдвэрлэхдээ:

     -ослын актыг ажил олгогч, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналт хариуцсан төрийн захиргааны байгууллага болон шүүхэд гаргаж, шийдвэрлүлнэ.

      -осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол ослын актыг нөхөн тогтоохгүй.

      - хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь комиссоос гаргасан ослын актыг хүлээн зөвшөөрөхгүй бол дүгнэлтээ тусад гаргаж болно.

    Асуулт: Энэ дүрмийг цаашид шинэчлэх талаар...

              Хариулт: “ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэн найруулах ажлын хэсэг”-ийг  Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/47 дугаар тушаалаар 22 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, ажлын хэсгийг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажиллаж байна. Ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид, эзэд, үйлдвэрчний байгууллагын төлөөлөл орсон болно. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг энэ асуудлыг хариуцсан чиг үүргийнхээ дагуу байгуулан ажиллаж байна. Та энэ дүрмийг шинэчлэх талаар саналаа өгч, хувь нэмрээ оруулна уу.  

    Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар 262617 утсаар лавлаж, саналаа erdene@mol.gov.mn  хаягаар ирүүлнэ үү.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!