Дүүргийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт дүүргээ
шууд ардчилал иргэний оролцооны жишиг хот болгох талаар тусгагдсан.
Үүни дагуу 2-р сарын 19-нөөс иргэдийн санал хүсэлтийг хайрцгаар авч
эхэлсэн бол 3-р сарын 15-наас эхлэн таны санал хэрхэн ажил хэрэг болсон
талаар хариу захидлыг бичдэг болсон. Мөн
дүүргийн Засаг дарга долоо хоног бүрийн Баасан гаригт иргэдийг бүтэн
өдрийн турш иргэдийг хүлээн авч, асуудлыг соносож, боломжит асуудлуудыг
газар дээр нь шийдвэрлэж байна. Тэгвэл үүний үргэлжлэл болж Засаг дарга
иргэдтэйгээ гэрт нь очиж уулзаж эхэллээ. Иргэнийхээ хувьд дүүргийн
хөгжилд оруулах хөгжлийн саналыг сонсох, эрүүл мэндийн шалтгаанаар явж
чадахгүй байгаа ахмадуудтайгаа уулзах зорилготой бөгөөд хэд хэдэн айлаар
орж асуудлыг газар дээр нь шийдлээ. Шийдвэр гаргах төвшинд иргэдийн
оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр энэхүү ажлыг эхлүүлээд байна. Цаашид ч
иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх боломжит бүх аргыг ашиглахаар төлөвлөж
байгаа бөгөөд та бүхэн дүүргийнхээ хөгжилд оруулах өөрийн саналаа
7021-4444 дугаарын утсанд ирүүлж болохоос гадна ЗДТГ-ын Захиргаа хуулийн
хэлтэст мөн хандаж болох юм.
