MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » МСҮТ үнэд орж өнгө нэмжээ

    МСҮТ үнэд орж өнгө нэмжээ

    2013-06-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дээхнэ үеийн ТМС(Техник мэргэжлийн сургууль) нэрээ өөрчилж, түүнийгээ дагаад үйл ажиллагаа нь ч, хамрах хүрээ нь ч өөрчлөгджээ. Ядуу айлын муу сурдаг хүүхэд л ордог гэсэн ойлголт аль хэдийнэ хуучирчээ. Өдгөө МСҮТ(Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв) болж нэрээ өөрчилсөн сургуулиуд үнэхээр номын дуу хадаж, хөдөлмөрийн багаж хангинасан газар болж.

      Үйлдвэрлэл урлалын сургууль өнгө сайтай угтав

    Ингээд “Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж” руу жолоо залав. Эндээс ямар нэгэн хачир чимэггүй МСҮТ-ийн дүр зургийг уншигчиддаа хүргэхийг зорьсон юм. Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжнаа орших энэ сургууль ямар ч гэсэн Улаанбаатарт байрлалтай дөрвөн МСҮТ-ийг төлөөлж чадах байх. “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг шиг энэ сургууль руу ороход л будаг үнэртсэн шал, хана гээд цэвэр цэмцгэр орчин угтсан нь угаасаа хөдөлмөрийн мэргэжлээр сурдаг оюутнуудтай газар аргагүй. Энэ сургуулийн захирлын албыг МУ-ын гавьяат багш Ж.Юра гэх. Хамт олноо ч, сургуулиа ч өнгөтэй өөдтэй авч яваа хүн. Ж.Юра захирал надад сургуультайгаа танилцуулах хүн гаргаж өгсөн юм.

    Анги танхим, сургуулийн коридороор сурагчид, төгсөгчдийн бүтээлүүд өрөөстэй. Эдний сургуульд машины засварчнаас өгсүүлээд уран зураг,  урлал дизайны ангиуд байдаг болохоор үүнд ч бас гайхах хэрэггүй. Нэр нь л өөр болохоос СУИС, Хөгжим бүжигт ороод ирчихэв үү гэж андуурам юм. 1960 онд анх үүд хаалгаа нээж байсан энэ сургууль 1990 оноос эхлэн зарим мэргэжлээрээ дээд боловсрол олгох эрхтэй болжээ.Хамгийн их анхаарал татсан нь оюутнуудын бүтээлийн танхимууд байсан юм. Энд ийм танхим хоёр ч байх юм.

    Зургийн тайлбар: Үйлдвэр график дизайны ангийн төгсөгч оюутнуудын бүтээл: “Манай сургууль- 2020”

     Дүүрэн уран зураг, хөөмөл, дарханы бүтээлүүд, амьд мэт адилхан хийсэн макетууд дүүрэн. Ур ухаан шингээж урласан мөнгөн эдлэлүүд олон байсан нь Монгол дарханы ангийн оюутнуудын ажил гэнэ. Эдгээр хүүхдүүд хэнээс ч ажлын байр горьддоггүй, өөрөө өөртөө ажлын байр бий болгоод явчихдаг, хаана ч гологддоггүй гэнэ лээ.

    Зургийн тайлбар: Монгол дарханы ангийнхны хийсэн сэлэм, Соёмбон тамга

     Ер нь МСҮТ-үүдийн өнгө төрх соц нийгэмд байсантайгаа харьцуулах аргагүй болжээ. Уул уурхай, барилгын салбар, бусад хөдөлмөрийн салбаруудын захиалгыг эдгээр сургуулиуд л дааж гарч байгаа болохоор арга ч үгүй биз.

    Степент гэдэг сайхан эд

    Төрийн өмчит эдгээр сургуулиуд бүх суралцагчдаа 45 мянгаар цалинжуулдаг нь сайхан. Тэр бүү хэл хэрвээ суралцагч Оюутолгойн захиалгын оюутан бол сард 190 мянган төгрөгийн цалин эдэлдэг гээд бодохоор бушуухан гүйгээд очмоор газар. Бидний зочилсон  Үйлдвэрлэл урлалын сургууль хөдөөнөөс ирсэн суралцагч нар байрлах 300 оюутны байртай гээд бодохоор дутуу зүйл ерөөсөө алга. Эднийх жилдээ 1500 гаруй оюутан элсүүлж, хувийн шалтгаанаар л биш бол сургууль завсардах шалтгаан гардаггүй учраас бараг 100 хувь төгсгөдөг гэнэ. Учир нь суралцагсад ажлаа хэр сайн хийж байгаагаас шалтгаалан өөрийн түвшинд таарсан зэрэглэлийн үнэмлэхтэй төгсдөг учраас сургуулиас хөөх, дүнгээс болж хасах явдал огт гардаггүй.

    Захиалгын дагуу элсэгчдэд санаа зовох зүйл алга

    Өдгөө манай оронд 27 МСҮТ үйл ажиллагаа явуулж буйг сүүлийн жилүүдэд төрөөс сайн дэмжиж байгаа. Үүний нэг жишээ бол “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”. Энэ хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан уул уурхайн цахилгаанчин, барилгын цахилгаанчин, авто машины засварчин, оёдолчин гэсэн мэргэжлийн ангийн суралцагч нар Монгол Улсын том бүтээн байгуулалтанд оролцож буй аж ахуйн нэгж байгуулагууд, бусад үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд  үйлдвэрлэлийн дадлага хийж эхлээд байна. Тухайлбал, Монголын Алт компаний захиалагатай  уул уурхайн цахилгааны ангийн суралцагчид Өмнөговь аймгийн Цагаан Суваргын зэс молибдений 18 жилийн нөөцтэй уурхайн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон дадлагажиж байна.

    Зургийн тайлбар: МАК-ийн захиалгатай уул уурхайн дадлагажигч оюутнууд ирээдүйн  ажлын байран дээрээ

    Тус коллежийн Барилгын мэргэжлийн суралцагч нар “Орчлон Констракшн”- ий охин компани “ Зэт энд Эй”-д барилгын цахилгаанчнаас өрлөгчин гэх зэрэг ажлууд хийж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж ажлын дадлага туршлагатай болж байна.

    “Говь” ХХК-ий захиалгаар суралцсан суралцагч нар тус компаний дэргэдэх “Говь салон” дээрүйлчлүүлэгчдийн хүссэн хэмжээ, загварын дагуу ноолууран дээл, хувцасыг хийж гүйцэтгэх ажилдаа ороод байгаа зэрэг эдгээр мэргэжлээр суралцагсад сургуульдаа анх орохдоо л захиалгын дагуу ирдэг болохоор ажлын байр олдохгүй гэсэн асуудал алга.  на.  

    Зургийн тайлбар: Говь салонд дадлагажигч нар

    Авто машины засварчин мэргэжлийн ангийн суралцагчид “Панда авто клиник” компаний үйлчлүүлэгчдэд засвар үйлчилгээ хийн олж авсан онолын мэдлэгээ практик дээр улам батжуулан ажиллаж байгаа болно. “Арц суварга” ХХК-ний гэрээтэй суралцагчдын хувьд замын ажилд оролцож амьдрал дээр бүхий л зүйлийн мэдлэг чадварыг олж авч байна.


    Үйлдвэрлэл урлалын сургуулийн насанд хүрэгчдийн боловсрол хариуцсан менежер, доктор З.Энхжаргал:  Насанд хүрэгчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт бүх насныханд боломж олгож байгаа

    -  Бүх МСҮТ ийм сургалт явуулж байна уу?

    -  Ихэнх МСҮТ-үүд “Насанд хүрэгчдэд зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт”-ын үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа нь чухам нийгмийн захиалга гэж хэлж болно. Энэ сургалтанд байгууллагууд ажилтныхаа мэргэжлийг дээшлүүлэхээр сургах нь элбэг. Эсвэл хувь хүн өөрөө ч мэргэжлээ дээшлүүлж, зэрэгтэй үнэмлэх авч болох юм.

    -  Ямар нэгэн насны хязгаар заагаагүйгээрээ онцлог санагдлаа?

    -  Тэгэлгүй яахав. Насны хязгааргүйгээрээ онцлог эл сургалт эрэлт ихтэй байх нь ойлгомжтой. Өнөөдөр хэн ч гэсэн сайхан амьдрахыг хүсэж байна шүү дээ. Манай сургалтууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, оройн, эрхийн бичгийн, амралтын өдрүүдийн, давтан,  гэхчилэн төрөлжсөн байгаа нь давуу тал юм.

    Хэрэгцээнд суурилсан боловсрол

    Аливаа зүйл хэрэгцээгээ дагадаг гэдгийг МСҮТ харуулж байна. Үнэхээр манай барилгажиж буй, уурхайжиж буй нийгэмд шаардагдах ажиллах хүч гэдэг ойлгомжтой. Тэнд цагаан захтай, дээд боловсролтой нэгэн дутаагүй байна. Харин сайн засварчин, гагнуурчин, том тэрэгний жолооч, оператороор цангаж байгаа нь МСҮТ-ийг үнэд орж, өнгө нэмэхэд хүргэжээ. Хэрэгцээ нь ч, өндөр цалин нь ч эдгээр салбаруудад байгаа болохоор мянгаар тоологдох  дээд боловсрол эзэмшүүлдэг их дээд сургуулиуд үнэ цэнэгүй, нэр хүндгүй болсоор. Ялангуяа хувийн дээд сургууль олшроод байгаа үед бакалаврын диплом гэдэг харуулын үүдэнд хадсан зарын бичгээс үнэгүйдэх нь ойлгомжтой. 

    Өдрийн шуудан 

    Р.СЭЛЭНГЭСАЙХАН

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Н.НОМТОЙБАЯР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

    2016-09-01 00:13:16

    ЯПОНД ДАДЛАГАЖИГЧААР АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

    2016-06-23 08:03:38

    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ ТӨВ НЭЭЛЭЭ

    2016-06-14 10:57:21

    Г.БАЯРСАЙХАН САЙД АЙМГУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭСТЭЙГЭЭ ОНЛАЙНААР ХОЛБОГДОЖ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

    2016-06-14 10:56:20

    МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛЛАА

    2016-06-09 01:54:52

    Ю.ИДЭРЦОГТ ХӨДӨЛМӨРИЙН ДЭЭД ЧУУЛГАНД ҮГ ХЭЛЭВ

    2016-06-09 01:54:10

    Г.БАЯРСАЙХАН: ЯПОН УЛС МАНАЙД ШААРДЛАГАТАЙ ХЭМЖЭЭГЭЭР ДАДЛАГАЖИГЧ ХҮЛЭЭН АВАХААР ТОХИРОЛЦЛОО

    2016-06-04 07:08:40

    Г.БАЯРСАЙХАН: ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ЯПОНД ДАДЛАГАЖУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

    2016-06-02 05:57:45

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!