Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт заасанцалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй
уялдуулан нэмэгдүүлэх
зорилтыг хэрэгжүүлэх, түүнчлэн уг зорилтын биелэлтийг хангаххүрээнд тус
яам “Бүтээмжийн хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэх ажлын удирдамж”-ийг
боловсруулан батлуулсан юм.
Удирдамжинд тусгагдсан үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хөдөлмөрийн бүтээмжийн талаарх нийгмийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, бүтээмжтэй ажиллах талаар ажиллах хүчний үндэсний чадавхийг хөгжүүлэхэд чиглэсэн “Бүтээмж сар”-ын ажлыг ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж эхэллээ. Тухайлбал, бүтээмжийн ач холбогдлыг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн телевизийн ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэх, орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах, бүх нийтийн оролцоог дэмжсэн нийтлэлийн уралдаан зарлах, ажлын байрны бүтээмжит орчинг бий болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Дэлхийн хүн ам эрчимтэй өсч, “хүн нэмбэл хүнс нэмдэг” жамаар өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор байгалийн нөхөн сэргэдэггүй нөөцийг орчин үеийн өндөр техник технологийн их хэмжээгээр ашиглах болсон өнөө үед ногоон эдийн засаг, бүтээмжийн асуудал чухлаар тавигдаж байгаа билээ.
Улс орнууд бүтээмжийг тооцож, өөрийн улсын үйлдвэрлэл хэр үр ашигтай байгааг бусад орнуудтай харьцуулан судлах, цаашид ямар бодлого боловсруулахаа шийдэх, аж ахуйн нэгжийн хувьд өөрийн бизнесийг хэр зэрэг үр ашигтай эрхэлж чадаж байгаагаа цэгнэн цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.