Шүүх эрх мэдлийн шинэчтгэлийн хүрээнд шинээр батлагдан гарсан багц хуулийг сурталчилах “Хуулиа мэдэцгээе” тэмцээнийг Багануур дүүргийн шүшшхээс санаачлан дүүргийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд энэ сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд дүүргийн өмгөөлөгчдийн “Найдвар” баг, прокурорын газрын “Цэгц”, цагдаагийн хэлтсийн “Сүлд”, шүүхийн “Шинэтгэл” гэсэн дөрвөн баг тус тус таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож хуулийн мэдлэгээ сорьцгоолоо. Тэмцээн мэндчилгээ, багийн дундах асуулт, багийн гишүүдийн асуулт, багийн ахлагчдын тэмцээн гэсэн төрлүүдээр явагдсан бөгөөд тэмцээний асуултуудыг “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай” хууль, “Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хууль, “Эвлэрүүлэн зуучлалын тухай” хууль, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” хууль, “Шүүхийн тухай” хууль, “Шүүхийн захиргааны тухай” хуулиудын хүрээнд бэлтгэсэн байна. Шүүх эрх мэдлийн шинэчтгэлийн хүрээнд шинээр батлагдан гарсан багц хуулийг сурталчилах “Хуулиа мэдэцгээе” тэмцээнд дүүргийн өмгөөлөгчдийн “Найдвар” баг тэргүүлсэн бол дүүргийн прокурорын газрын “Цэгц” баг удаалж, гуравдугаар байрт цагдаагийн хэлтсийн “Сүлд” баг шалгарсан байна.