MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

    УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

    2013-06-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    1.  Зорилго

    Энэхүү стандартын зорилго нь Улсын бүртгэлийн байгууллагын /цаашид “байгууллага” гэх/ үйлчилгээний ажилтан, албан хаагчдаас Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, ажлын байранд ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын стратегийн зорилтыг хангахад оршино.

    2.  Хамрах хүрээ

    Энэхүү стандартыг байгууллагын хэмжээнд үйлчилгээний ажилтан дагаж мөрдөх бөгөөд 8.10, 9.5 дахь заалт нь байгууллагын нийт албан хаагчдад хамаарна.

    3.  Нэр томъёо, тодорхойлолт

    3.1үйлчилгээний стандарт

    Байгууллагын үйлчилгээ, түүний үзүүлэлт, үйлчилгээний ажилтны үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хувцаслалт, соёл, гадаад төрх, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа болон тэдний ажлын байранд тавих шаардлага, зэргийг тусган эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулсан баримт бичиг.

    3.2 үйлчилгээний ажилтан

    Энэхүү стандартад дурдсан үйлчилгээний ажилтан гэдгийг дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

    3.2.1  Улсын бүртгэгч;

    3.2.2  Архивын лавлагааны мэргэжилтэн, архивч;

    3.2.3  Өргөдөл, гомдол, бичиг хэргийн асуудал хариуцсан мэргэжилтэн;

    3.2.4  Лавлах утасны оператор;

    3.2.5  Үйлчилгээний зааварлагч буюу хүлээн авагч.

    4.  Үйчилгээний ажилтны үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчим

    a.  Үйлчилгээний ажилтан нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжит байдалд анхаарлаа хандуулан, үйлчлүүлсэн иргэн бүрт таатай сэтгэгдэл төрүүлэхийг эрхэмлэн ажиллана.

    b.  “Төрийн үйлчилгээг танд” гэсэн уриаг үйлчилгээ, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

    c.  “Үйлчилгээний ажилтан нь байгууллагын бусад үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй байж, байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааны талаар шинэ мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авч, өөрийгөө ямагт хөгжүүлж, ур чадвараа байнга дээшлүүлж ажиллана.

    5.  Үйлчилгээнд баримтлах өнгөний систем

    Байгууллага нь үйлчилгээний зохион байгуулалтыг ойлгомжтой байдлаар илэрхийлсэн дараах өнгөний системийг баримтлан ажиллана.

      1. Иргэний бүртгэлийн үйлчилгээнд:  Цэнхэр

    2.Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээнд:  Шар

    3. Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээнд: Ногоон

    4. Улсын бүртгэлийн архивын үйлчилгээнд:  Улбар шар

    6  Ажлын байранд тавих шаардлага:

    6.1  Үйлчилгээний байр нь иргэд үйлчилгээ авах нөхцөл,шаардлагыг хангасан байна.

    6.2  Үйлчилгээний зааланд үйлчилгээнийтанилцуулга, гарын авлага шаардлагатай мэдээ мэдээллийг хэвлэмэл байдлаар тавьсан байна.

    6.3  Үйлчилгээний ажилтан ажил эхлэхээс 15 минутын өмнө ирж, өөрийн ажлын байр, техник хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангана.

    7  Үйлчилгээний ажилтанд тавигдах шаардлага:

    7.1  Үйлчилгээнийажилтан үйлчлүүлэгчтэй харилцах харьцааны соёлыг эзэмшсэн, бүртгэлийн үйл ажиллагааны дадлага туршлагатай ажилтан байна.

    7.2  Эмэгтэй ажилтны гадаад төрх

    7.2.1  Хумсны засалт, будалт нь  хурц тод содон биш энгийн даруухан байх ба үсээ хойш самнаж ардаа шууж боосон байна.

    7.2.2  Хэт том, тод өнгийн ээмэг, бөгж, зүүлт хавчаар, бугуйвч гэх мэт гоёл чимэглэлийн зүйлсийг /ажлын цагаар/ хэрэглэхийг хориглоно.

    7.2.3  Нүдний шил /контакт линз/ өнгөгүй тунгалаг байна. Гоёлын болон нарны шил зүүхийг хориглоно. /Энэхүү заалт эрэгтэй ажилтанд мөн адил хамаарна/

    7.2.4  Үсийг тод өнгөөр будах, хэт этгээд байдлаар засуулахыг хориглоно.

    7.3  Эрэгтэй ажилтны гадаад төрх

    7.3.1  Эрэгтэй ажилтан ээмэг зүүх, үсээ тод өнгөөр будах хэт этгээд байдлаар засуулах, хэт ургуулах, мөн урт сахал, хууз тавихыг хориглоно.

    7.3.2  Үйлчлүүлэгчид харагдахуйц биеийн ил хэсэгт шивээсгүй байна. /Энэхүү заалт эмэгтэй ажилтанд мөн адил хамаарна/

    7.4  Үйлчилгээний ажилтны хувцаслалт

    7.4.1  Байгууллагын даргын тушаалаар эх загварыг нь баталсан үйлчилгээний ажилтны дүрэмт хувцсыг бүрэн өмссөн байна.

    7.4.2  Дүрэмт хувцас нь ямар нэгэн толбогүй, ханзарч урагдаагүй, индүүдлэгтэй товч нь бүрэн бүтэн байна.

    7.4.3  Энгэрийн тэмдгийг цээжний зүүн дээд хэсэгт харагдахаар эгц зүүсэн байна.

    7.4.4  Элдэв гоёл чимэглэл, тоноглолгүй бараан өнгийн гутал өмсөнө.

    8.  Үйлчилгээний ажилтан үйлчлүүлэгчтэй харилцах харилцаанд тавих шаардлага:

    8.1  Үйлчлүүлэгчийн өөдөөс харж сонсогдохоор тод, хүндэтгэлийн зөв үг хэллэгийг тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэж харьцана.

    8.2  Үйлчлүүлэгчтэй тухайн нөхцөл байдалд тохируулж мэндэлнэ. Үйлчлүүлэгчид таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд байнга “”ИНЭЭМСЭГЛЭЖ” харилцана.

    ЖИШЭЭ 1: “”Өглөөний мэнд хүргэе”, “”Өдрийн мэнд хүргэе”, “”Сайн байна уу? Та”, “”Танд юугаар туслах вэ?” гэх хэллэгийг хэрэглэнэ.

    8.3  Үйлчлүүлэгчтэй мэндэлсний дараа соёлтой хэллэгээр харилцаагаа эхэлнэ.

    ЖИШЭЭ 2: ”Танд юугаар туслах вэ?” гэх мэт

    8.4  Үйлчлүүлэгчийн хүсэлтийг анхааралтай сонсох бөгөөд ярилцаж байх үедээ өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй байвал зохино.

    8.5  Үйлчлүүлэгчээс тодотгох, лавлах, давтан асуухдаа “”УУЧЛААРАЙ” гэдэг үгийг ямагт хэрэглэнэ.

    8.6  Үйлчлүүлэгчээс түр холдох юм уу, хүлээлгэхдээ “”Уучлаарай, түр хүлээнэ үү…….. /холдох болсон шалтгаанаа тодорхой хэлэх/”, өөрөө шийдэж чадахгүй

    асуудал гарвал: “”Уучлаарай, одоохон тодруулаад өгье. Та түр хүлээнэ үү.”, гэх мэтийн хэллэгийг хэрэглэнэ.

    8.7  Өөр бүртгэгч, үйлчилгээний ажилтанд ажлаа шилжүүлж байгаа бол “”Одоо танд ………… /албан тушаал/…………../нэр/ үйлчлэх болно гэх мэт хэллэгийг хэрэглэнэ.

    8.8  Өөрсдийн үйл ажиллагааны буруугаас болж үйлчлүүлэгчээс зайлшгүй уучлалт гуйх бол “”Уучлаарай, миний /бидний, манай ажилтны/ буруу” гэх мэт хэллэг хэлж, зөвөөр ойлгуулна.

    8.9  Үйлчлүүлэгчтэй харилцаагаа соёлтой зөв үг хэллэгээр төгсгөнө.

    ЖИШЭЭ 3: “Баяртай” гэх мэт.

    8.10  Үйлчлүүлэгчтэй утсаар харилцах харилцаа:

    8.10.1 Үйлчилгээний ажилтан, албан хаагчид нь үйлчлүүлэгчтэй утсаар харилцахдаа харилцуурын нөгөө үзүүрт байгаа хүнд ойлгомжтойгоор дараахь үг хэллэгийг хэлж хэвшсэн байна. Үүнд:

    8.10.2  Улсын бүртгэлийн ерөнхий газрын ………./албан тушаал, нэр/ байна “”Таныг сонсож байна, танд юугаар туслах вэ?” гэж яриагаа эхэлэх;

    8.10.3  Харилцуурыг авсан ажилтнаас өөр хүнтэй ярих бол “”Та түр хүлээнэ үү” гэж хэлээд дуудаж яриулах буюу тухайн хүнтэй холбогдох утасны дугаарыг хэлэх;

    8.10.4  Тухайн хүн байхгүй бол “”Уучлаарай …… одоогоор байхгүй байна, дотуур эсвэл гадуур ажилтай явж байна” гэх мэтээр хариулах;

    8.10.5  Хэрэв зохих үйлчилгээ, хүсэлтийг биелүүлж чадаагүй эсвэл асуултанд хариулах боломжгүй, тухайн хариуцсан ажилтан байхгүй тохиолдолд:

    ·  Утсаар ярьсан хүний овог нэр

    ·  Эргэж холбоо барих утас

    ·  Гол утга санаа

    ·  Утсаар ярьсан огноо, цаг зэргийг тэмдэглэнэ.

    8.10.6  Ярианы төгсгөлд “баярлалаа, баяртай”гэх талархлын үг хэлж, харилцагч утсаа тасалсны дараа харилцуурыг тавина.

    9.  Үйлчилгээний үед хориглох үйлдлүүд

    Үйлчилгээний ажилтнуудад дараах үйлдлүүдийг хориглоно. Үүнд:

    9.1  Үйлчлүүлэгчийн дэргэд хувийн асуудал ярих, хэт чанга ярих, чанга инээх, орилох, хэн нэгийгээ хочоор дуудах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, мэргэжлийн үг хэллэг хэт их хэрэглэх, маргалдах, гараа халаасандаа хийх, хөлөө ачиж суух зэргийн зохисгүй үйлдлүүд гаргах;

    9.2  Үйчлүүлэгчийг ялгаварлан гадуурхах, гадаад үзэмж, албан тушаал нэр хүнд, яс үндэс, хүйс, арьсны өнгө, боловсрол, мэргэжил гэх мэт/ түүний талаар эвгүй, таалaмжгүй үг хэллэг хэрэглэх, халзан, намхан, хөгшин гэх мэт;

    9.3  Үйчлүүлэгчтэй харилцахдаа өөр тийшээ харах, анзаараагүй, сонсоогүй дүр эсгэх, удаан хүлээлгэх, загнах, доромжлох;

    9.4  Үйлчүүлэгчийн нүүр царай, эд хөрөнгө бусад зүйлд хэт анхаарах, тийм яриа дэлгэх, хувийн чанартай юм асуух.

    9.5.  Ажилтан, албан хаагчдад ажлын өрөө, тасалгаанд тамхи татахыг хатуу хориглох бөгөөд зөвхөн зориулалтын цэгт татна.

    10.Хяналт, хариуцлага, урамшуулал

    10.1  Энэхүү стандартыг үйлчилгээний ажилтан чанд мөрдөн ажиллана.

    10.2  Стандартын биелэлтэд нэгжийн дарга өдөр тутмын, Тамгын газар ерөнхий хяналтыг тавина. Мөн хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэж болно.

    10.3  Энэхүү стандартыг зөрчсөн ажилтанд Тамгын газраас дараах арга хэмжээг авна Үүнд:

    10.3.1 Эхний удаа бичгээр сануулга өгөх;

    10.3.2 Ажилтан стандартыг хоёр удаа зөрчиж сануулга авсан тохиолдолд холбогдох цалингийн урамшуулал, нэмэгдлээс хасах саналыг Ерөнхий газрын даргад танилцуулах;

    10.3.3 Ажилтан стандартыг 3 болон түүнээс дээш давтан зөрчсөн тохиолдолд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын шийдвэрээр хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

    10.3.4 Энэхүү стандартыг удаа дараа зөрчсөн үйлдэл нь албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

    10.3.5 Байгууллагын үйлчилгээг стандартын дагуу үйлчлүүлэгчдэд чанартай хүргэж байгаа ажилтныг холбогдох журмын дагуу шагнаж урамшуулна.


     


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Залуучуудад хууль сурталчлав

    2015-12-07 03:03:59

    Мэндчилгээ

    2015-12-07 03:02:54

    16 настнууд “Иргэний андгай” өргөн, үнэмлэхээ гардлаа

    2015-12-07 03:02:14

    Шилдэг илтгэлийг шалгарууллаа

    2015-12-07 03:01:34

    Иргэдийн өргөдөл гомдлыг цахимаар авч эхэллээ

    2015-12-07 03:00:59

    Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд нэг цэгийн үйлчилгээг бий болголоо

    2015-12-07 03:00:24

    75 жилийн ойн нэрэмжит туг Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт

    2015-12-07 02:59:39

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх ажил орон нутагт үргэлжилсээр

    2015-12-07 02:59:00

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!