Тус газрын Бүртгэлийн хяналтын газар нь энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг hyanalt@burtgel.gov.mn хаягаар хүлээн авч эхэллээ.
Иймд өргөдөл гаргагч иргэн, хуулийн этгээд нь энэхүү хаягаар хүсэлт, гомдол гаргахдаа тухайн улсын бүртгэлтэй холбогдох улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, хаяг зэргийг тодорхой бичихээс гадна холбогдох утасны дугаарыг зайлшгүй бичих шаардлагатайг анхаарна уу.