Багануур дүүргийн Засаг дарггын мөрийн хөтөлбөрт эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлийн заалтууд олон бий. Тэгвэл энэ чиглэлээр, тэр тусмаа агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Юнигаз” ХХК-тай хамтран автомашин хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагааг эхлүүллээ. Нийслэл, томоохон хот суурин газрын агаар сүүлийн жилүүдэд ихээр бохирдож хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрч байгаа бөгөөд агаарын бохирдлыг арилгах, байгал орчинд хоргүй хэрэглээг бий болгох зорилгоор ийнхүү автомашин хийгээр цэнэглэх станцыг бий болгосон юм. “Юнигаз” ХХК нь шингэрүүлсэн нефтийн хийн импорт борлуулалтын чиглэлээр тогтмол үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд ОХУ-аас Европын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг өндөр түвшний ахуйн болон автомашины газыг хэрэглэгчдиддээ хүргэж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд томоохон хот суурин газрынхаа агаарын бохирдлыг шийдсэн гол арга нь шингэрүүлсэн нефтийн хийн хэрэглээ байдаг. Шингэрүүлсэн нефтийн хийг айл ахуйн зориулалтаар, автомашин, байгууллагын дулаан хангамжинд, үйлдвэрлэлд металл хайлуулах, зүсэх, барилгын дээвэр наах, цахилгаан гаргах гээд бүхий л салбарт олон төрөлөөр ашиглахад тохиромжтой байдаг. “Юнигаз” компани нь Улаанбаатар хотод нийт 5 автомашин хийгээр цэнэглэх станцтай бөгөөд орон нутаг, алслагдсан дүүргүүдээс анх удаа Багануур дүүрэгт автомашин хийгээр цэнэглэх станц нээгдэж байна.